Бахрейн
Бахрейны Хант Улс مملكة البحرين (араб) Мамлакат ал-Бахрейн | |
---|---|
Төрийн дуулал: Бахрейн улсын төрийн дуулал | |
Нийслэл | Манама |
Томоохон | Риффа |
Албан ёсны хэл | араб хэл |
Төр засаг | Нэгдмэл байгууламж, пар- ламентат ёс, хэмжээт эрхт хант засагтай |
• Хан | Хамад ибн Иса аль-Халифа (1999) |
• Ерөнхий сайд | Халифа ибн Салман аль-Халифа (1970) |
Тусгаар тогтносон түүх | |
• Персээс | 1783 он |
1971-08-15 | |
Газар нутаг | |
• Нийт | 765.3 км2 (187) |
• Усны эзлэх талбай (%) | 0 хувь |
Хүн ам | |
• 2010 тооцоо | 1,234,571 хүн[1] (155) |
• Нягтаршил | 1,626.6/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2011 тооцоо |
• Нийт | $31.101 тэрбум[1] (91) |
• Нэг хүнд ноогдох | $27,556[1] (33) |
ДНБ (нэрлэсэн) | 2013 тооцоо |
• Нийт | $26.108 тэрбум[1] (91) |
• Нэг хүнд ноогдох | $23,132[1] (33) |
ХХИ (2013) | ▼ 0.796[2] Error: Invalid HDI value · 48 |
Мөнгөний нэгж | Бахрейны динар (BHD) |
Цагийн бүс | UTC+3 (Арабын цаг) |
Бахрейн Улс Баруун өмнөд Азид Персийн булангийн олтриг дээр оршино. Эргэн тойрон усаар хүрээлэгдсэн тул дэлхийн бусад оронтой усан замаар харилцана. Бахрейны нутаг дэвсгэр 30 гаруй арлаас бүрдэх бөгөөд хамгийн том нь Бахрейн арал юм. Гол баялаг нь нефть, байгалийн хий.
Сарын дундаж температур I сард +16 °C, VII—VIII сард +37 °C. Жилд 90 мм орчим тунадас унана. Тропикийн цөлийн ландшафттай.
Хүн амын 85 хувь нь арабчууд, мөн Иран, Энэтхэг, Пакистан гаралтай хүмүүс бий. Албан ёсны хэл нь араб.
Улс орны эдийн засаг нь Америк, Их Британи, Өрнөд Герман зэрэг орны капиталаас ихээхэн хамаарна. Харин голллох салбарууд нь улсын хяналтад байдаг. 1979 онд байгуулагдсан Бахрейны нефтийн үндэсний компани нефть, байгалийн хийн орд газрыг ашиглаж байна. Хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр, хөлөг онгоц засварын газартай, хувийн гар урлал хөгжжээ.
Хөдөө аж ахуй нь хөгжлөөр дорой. Баян бүрдээр газар тариалан эрхэлж, эрдэнэ шиш, буудай, арвай, нанжин чавга, хүнсний ногоо тариална. Мал аж ахуйд нь үхэр, тэмээ, илжиг зонхилно. Тэнгисээс сувд олборлодог.
Гадаадад нефтийн бүтээгдэхүүн, хөнгөн цагаан, тэрчлэн нанжин чавга, сувдан эдлэл гаргаж, гадаадаас аж үйлдвэрийн бараа, тоног төхөөрөмж, барилгын материал, хүнсний зүйл авдаг.
Бахрейн нь XIX зууны II хагасаас Английн ивээлд байснаа 1971 оны VIII сард тусгаар тогтносон улс болжээ.
Бахрейн нь үндсэн хуульт хант улс юм.
Мөнгөний нэгж нь бахрейн динар.[3]
Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 "Bangladesh". International Monetary Fund.
- ↑ "Human Development Report 2010. Human development index trends: Table G". The United Nations
- ↑ Хүүхэд-залуучуудын нэвтэрхий толь. III боть. «Дэлхий, хүн төрөлхтөн» (1988). 71-р тал. «Бахрейн»