Хойд Америк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Хойд Америк
Location North America.svg
Нутаг дэвсгэр 24.930.000 км²
Хүн ам 528.750.000[1]
Нягтшил 21 хүн/км²
Улс орон 23
Цагийн бүс UTC-10 (АНУ - UTC±0 (Гренланд)

Хойд Америк нь дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст байрлах тив юм. Хойд талаараа Умард мөсөн далай, зүүн талаараа Хойд Атлантын далай, зүүн урд талаараа Карибын тэнгис, урд болон баруун талаараа хойд Номхон далайгаар хүрээлэгдэн оршино. Өмнөд Америк тив зүүн өмнө талд нь байрлах ба Панамын хоолойгоор тусгаарлагдана.

Хойд Америк тив нь 24,490,000 хавтгай дөрвөлжин км буюу дэлхийн нийт гадаргуугийн 4.8 хувь, дэлхийн хуурай газрын 16.4 хувьтай тэнцэх хэмжээний талбайтай. 2013 оны байдлаар ойр орчмын арлуудыг нь оруулж тооцвол нийт 23 улсад 565 сая орчим хүн оршин сууж байгаа нь дэлхийн хүн амын 7.5% гэсэн үг юм.

Хойд Америк тив нь газар нутгийн хэмжээгээр Ази, Африкийн дараа 3 дахь том тив бөгөөд нийт оршин суугчдын тоогоор Ази, Африк, Европын дараа 4-т орно. Хойд ба Өмнөд Америк тивийг нийлүүлээд Америк тив гэж нэрлэх нь бий.

Дэлхийн улс төр, эдийн засгийн харилцаанд голлох байр суурь эзлэгч бүс нутаг. Ялангуяа АНУ, Канад улс голлох байр суурийг эзэлнэ. Компьютер, анагаах ухаан, сансар судлал, зэвсэг, машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон кадми, тугалга, молебдин, мөнгө, цайрын нөөцөөр дэлхийд тэргүүлнэ.

Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary
Wiktionary: Хойд Америк – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Хойд Америк – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]