Арабын хойг

Арабын хойг (Араб: شبه الجزيرة العربية) нь Ази, Африкийг холбосон, Баруун Азийн баруун өмнөд хэсэгт орших 3,25 млн км² газар нутагтай дэлхийн хамгийн том хойг юм.
Улаан тэнгис, Акаба булан, Арабын тэнгис, Адены булан, Персийн булан, Оманы булангаар хүрээлэгдэнэ. Хойгийн зүүн өмнөд хэсэгт Их Нефуд болон Руб-ал-хали цөл оршдог.
Тус хойг дээр Саудын Араб, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Оман, Йемен улсууд болон Ирак, Йордан оршино. Мөн Египет, Израил, Ливан, Йордан, Сири зэрэг улсууд Арабын хойгтой ойр оршдог.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Арабын хойгт бүхэлдээ арабчууд (Өмнөд Арабын зарим хэсгийг эс тооцвол) амьдардаг. Хойгийн оршин суугчдын дийлэнх нь эндээс үүссэн Исламын шашинтай. Мөн энэ хойгт Исламын шашны гол шүтээнүүд болох Мекка, Медина зэрэг хотууд оршдог юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Арабын хойг – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
