Оман

Оманы Султант Улс
ᠤᠮᠠᠨ ᠦ ᠰᠤᠯᠲᠠᠨ ᠲᠦ ᠤᠯᠤᠰ
سلطنة عُمان (араб)
салтанат уман
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Төрийн дуулал: نشيد السلام السلطاني
«ас-салам ас-султани»
(Султаны ёсолгоо)
Дэлхийн тал бөмбөрцөгт Оманы байршил
Дэлхийн тал бөмбөрцөгт Оманы байршил
Oman 1996 CIA map.jpg
НийслэлMаскат
ТомоохонСиб
Албан ёсны хэлараб хэл
Угсаатны бүлгүүд
(2015)
Оманы ард түмэн:
50% – Оманы иргэн
50% – гадаадын цагаач
Төр засагНэгдмэл байгууламж,
парламентат, хэмжээгүй
эрхт хаант засаг
Кабус бен Саид (1970)
• Ерөнхий сайд
Фахд бин Махмуд (1970)
Хууль тогтоох байгууллагаОманы зөвлөл
Улсын зөвлөл
Зөвлөлдөх хурал
Газар нутаг
• Нийт
309,501 км2 (70)
• Усны эзлэх талбай (%)
маш бага
Хүн ам
• 2016 тооцоо
4,572,949 (128)
• Тооллого
2,773,479
• Нягтаршил
13/км2
ДНБ (ХАЧТ)2016 тооцоо
• Нийт
$173.073 тэрбум[1]
• Нэг хүнд ноогдох
$43,737[1]
ДНБ (нэрлэсэн)2016 тооцоо
• Нийт
$59.675 тэрбум[1]
• Нэг хүнд ноогдох
$18,657[1]
ХХИ (2007) 0.793[2]
Error: Invalid HDI value · 52
Мөнгөний нэгжриал (OMR)
Цагийн бүсГЦ+4
Домэйн нэр.om


Ома́н, бүтэн нэрээрээ Оманы Султант УлсӨрнөд Азид оршдог бүрэн эрхт улс юм.

Оман Арабын тэнгис болон Оманы буланд гарцтай. Хуурай газраар Эмирт Араб, Саудын Араб, Йементэй хиллэдэг. Ормузын хоолойн тал хагасыг хянаж, Иран, Пакистантай усаар хиллэнэ. Мусандам хойг нь үндсэн биеэс тусдаа оршдог.

309 мянган км² газар, 4.6 сая хүн амтай. Маскат нийслэлтэй, Сиб, Низва зэрэг хоттой.

Тэнгисийн эрэг, цөл бүхий Оманд араб угсаатан голлон амьдардаг. Хүн амын тал хувь нь Оманы иргэн, тал нь гадаад улсын иргэн байна. Албан бичигт араб хэлийг хэрэглэнэ. Лал шашны ибадит урсгал зонхилдог ганц орон юм.

Оманд эртнээс хүн амьдарсан ба нутгийн гүнд овог аймаг буюу шашны тэргүүн имамын мэдлийн улс, харин эргээр худалдаачин буюу султаны улс оршин байв. 17-р зуунаас Оманы султан хүчирхэгжиж Португал, Британитай зэрэгцэн газар тэнгис гатлан газар колоничлох болсон ба Дорнод Африкийн Занзибарт султан амьдран суужээ. Маскат худалдааны боомт байсаар байв. 1959 онд султан улсын цор ганц удирдагч болсон. Оман Британийн дэмжлэгийг авсан, уламжлалт харилцаатай. Хэмжээгүй эрхт хаант засагтай. Кабус султан 1970 оноос хойш төр барьж, парламентат ёсыг үүсгэж, эдийн засгийг чөлөөлжээ. Оман газрын тос экспортолдог, өндөр орлоготой орон юм.

Хадмал толь
Монгол‎‎ бичигОман кирил
Араб үсэгعمان арабУман
Латин үсэгOman англи
Кирил үсэгОман орос

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Оман 309,500 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 71-р том орон юм.

Физик газрын зураг
Цөлийн баян бүрд

Байрлал[засварлах | кодоор засварлах]

Оман хойд өргөргийн 16° — 28°, зүүн уртрагийн 52° — 60° дотор Өрнөд Ази, Өрнөд өмнөд Азид хамааран Арабын хойгийн дорнод өмнөд хязгаарт байна. Эргийн урт - 3165 км. Дорнод талаараа Оманы булан, өмнөд талаараа Арабын тэнгисийн эрэгтэй. Өрнөд талаараа Эмирт Арабтай 410 км, Саудын Арабтай 676 км, Йементэй 288 км зурвасаар хиллэдэг. Умард үзүүр Мусандам хойг нутгийн бусад хэсгээс салангид, Ормузын хоолойн эрэгт байдаг.

Газрын тогтоц[засварлах | кодоор засварлах]

Оманы газар нутгийн 82% Арабын цөлийн хэсэг байна. 15% нь уул нуруу, 3% нь эргийн нам зурвас байна. Руб эль-Халийн цөл нь Арабын хойгийн цөм хэсгээс Оманыг тусгаарладаг байгалийн бартаа юм.

Дорнод эргээр Хажарын нуруу Мусандам хойгоос Сур хот хүртэл нумран тогтжээ. Хажар нуруу эрэг хоёрын дундуур Батина нутаг байна. Оманы эрэг дагуух арлаас том нь Масира юм. Оманы хамгийн өндөр цэг нь Шам (3000 м) бол нам доор цэг нь тэнгисийн эрэг болно.

Газрын тогтоц[засварлах | кодоор засварлах]

Оман хуурай, халуун, тэнгисийн чийглэг уур амьсгалтай. Дунджаар 30 °C - 40 °C хална.

Жилийн хур тунадас Маскат хавьд 100 мм, уулархаг нутгаар 400 мм унадаг.

Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]

Он Хүн ам
1950 456,000
1970 732,000
1990 1,868,000
2010 2,782,000
2016 4,550,538
Нас хүйсний зураг

Оман улсад 2016 оны байдлаар 4,550,538 хүн оршин сууж байна.

Хүн амын дунд 0-14 насны багачууд 22%, 15-64 насны хөдөлмөрийн чадвартан 75%, 65-аас дээш өндөр настан 2%-ийг бүрдүүлж байна.

Дундаж наслалт - 74 жил. Хүйсийн харьцаа - 1.46 эр/эм. Хүн амын жилийн өсөлт - 2.2%. Хүн амын 91% бичиг үсэгт тайлагдсан. Эрэгтэйд 93%, эмэгтэйд 85% байна.

Бедуйн айл
1899 он. Оманы айл

Ард түмэн[засварлах | кодоор засварлах]

Оманы 2.3 сая оршин суугч нь Оманы иргэн, 2.2 сая нь гадаадын иргэн, цагаач байна. Хүн амын дунд араб угсаатан олонх бөгөөд тэнгисийн худалдааны мөрөөр холбогдсон балуч, Энэтхэг, Пакистан, Шри Ланка, Бангладеш, Африк гаралтай хүмүүс цөөнх байна.

Хэл бичиг[засварлах | кодоор засварлах]

Оман улсад араб хэлийг албан ёсноо хэрэглэнэ. Араб үсгээр бичдэг. Мөн балуч, хинди зэрэг хэл хүн амын цөөн хэсэгт хэрэглэгдэнэ. Англи хэлийг гуравдагч хэл болгон бага сургуульд зааж сургадаг. Гудамж, замын хаяг тэмдэг араб, англи хос бичигтэй.

Шашин шүтлэг[засварлах | кодоор засварлах]

Оманы хүн амын 86% нь лал шашин шүтдэг. Ибадит урсгал зонхилж, цөөнхөд суннит, шийт ёс мөрдөгдөнө.

Хүн амын 6% христ, 5% хиндү, 1% буддын шашин шүтлэгтэй.

Хот суурин[засварлах | кодоор засварлах]

Оманы хүн амын 71% хот газар суудаг. Томоохон хотоос дурдвал:

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эртний үе[засварлах | кодоор засварлах]

Аль-Айн агуй нь дэлхийн соёлын өвд багтжээ

Оманд Африкийн дорно умар эрэгт олдсон чулуун зэвсгийн олдвортой төстэй НТӨ 100,000 оны үед хамаарах чулуун зэвсэг хэрэглэл 2011 онд олдсон. Ибри хотын ойрх Дереазед НТӨ 8000 оны үеэс газар тариалан эрхэлсэн, хүний ул мөр байна.

Шумерийн цаг тооны бичигт зэсийн уурхай бүхий Оманы нутгийг «Маган» гэдэг байв.

Оманы нутаг түүхийн хувьд хоёр хэсгээс бүрдсээр 20-р зуунтай золгосон. Нэг нь имамын захиргааны дотор газар, нөгөө нь султаны захиргааны эргийн газар. Олон газраас ирэл гарвалтай араб угсаатан зонхилон амьдарч ирсэн. Йемены Уман нутгаас ихэнх нь иржээ.

НТӨ I мянганд Оманы Сохар зэрэг эргийн хот суурин Ахемен, Парфян, Сасан зэрэг перс улсын мэдэлд байв. Дотор Оманд нутгийн хүмүүс амьдарч байв. Загас, мал аж ахуй голчлон эрхэлж байв.

Дотор Оман[засварлах | кодоор засварлах]

Оманы хоёр нутаг

7-р зуунд зөнч Мухаммедийн илгээсэн Зайд ибн Харита Оманд лал шашныг дэлгэрүүлэв. Лал шашны ибадит урсгал 8-р зуунаас өнөөг хүртэл нутгийн ардын гол ёс дэг болсон. Идабит ёсонд шашны тэргүүн имамын хүч нөлөө их бөгөөд 1970 он хүртэл Дотор Оманы овог аймгийн ноёд имамд захирагдаж байв.

Оманыг Кармат (931-932), Буи (967-1053), Сельжук (1053-1154) зэрэг харь улс халдан эзэлж байв.

Дотор Оманд Набаны улс (1154-1470), Ярубын улс (1624-1742) зэрэг нутгийн имамт улс оршин тогтножээ.

Эргийн Оман[засварлах | кодоор засварлах]

19-р зуунд баригдсан Занзибар дахь султаны харш

1515-1650 онд Маскат нь Португалын колони байсан ба Ярубын улс Маскатыг буцаан авч, Дорно Африк дахь Португалын колониудыг авч боол худалдаалах болсон. 1719 онд хаан ширээ залгамжлах будлианаас дайтсаар 1742 онд Аль-Саидын угсааныхан султан суусан нь одоо ч хэвээр байна.

Дайнаар алдагдсан нутгуудаа эргүүлэн авч Султан Саид ибн султан Дорно Африкийн Занзибар арлыг болон Пакистан дахь Гвадарыг эзэмшиж, боолын худалдаанаас орлого олж байв. Султаныг нас барахад хоёр хүү нь улсыг Маскат-Оман, Занзибар гэж хоёр салгав. Мөн Аззам нь өөрийгөө имам өргөмжилж зарим аймгийн дэмжлэгийг олов. Маскат-Омантай Британи дотно харилцаж байв.

Султанд олон улстай харилцах эрх байсан бөгөөд 1920-оод оны газрын тосны гэрээнд Оманыг бүхэлд нь төлөөлж гарын үсэг зурсан.

Султан болон имамын зөрчилдөөн явагдсаар байсан. 1954-1959 онд иргэний дайн болж султан Низва, Ибри хотыг эзэлж, имам Саудын Араб руу дутаажээ. Улсын нэрийг дан «Оман» гэж нэрийдэв.

1958 онд Гвадарыг Пакистанд худалдав.

Нэгдсэн улс[засварлах | кодоор засварлах]

Дофарын бослого. 1970 он.

1964 онд Дофар мужид коммунист хүчин бослого гаргажээ. Саид бин Таймур султаны назгай байдлыг төрийн эргэлтээр шийдэж хүү Кабус нь султан ор залгав. Их Британи, Ираны тусламжаар цэрэг техникээ зузаатгаж 1976 онд бослогыг даран сөнөөв. Үндсэн хууль, төр засаг, эдийн засгийн шинэчлэл хийгдэв. Оман газрын тос экспортолдог, эдийн засгийн эрх чөлөө сайн орон болсон.

Оман одоогоор стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойн тал хэсгийг хянаж байна. Оманд 2004 онд эмэгтэй хүн төрийн өндөр албанд сонгогдон ажилласан нь Араб дахинд сонин тохиолдол юм. 2011 оны Арабын хавраар эсэргүүцэл жагсаал гарсанд Кабус султан ажлын байр, тэтгэмж амлан намжаажээ.

Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 "Oman". International Monetary Fund. Retrieved 21 April 2011.
  2. "Human Development Report 2009: Oman". The United Nations. Retrieved 18 October 2009.