Ормузын хоолой

Ормузын хоолой (англи. Strait of Hormuz, перс хэлээр: تنگه هرمز, араб. مَضيق هُرمُز — Madīq Hurmuz) нь Персийн булан ба Оманы буланг холбосон Арабын тэнгисийг стартегийн чухал ач холбогдолтой нарийхан хоолой юм. Хойд талд нь Иран, өмнө талд нь Арабын Нэгдсэн Эмират Улс, Оманы харьяа Мусандам оршино. Урт нь 167 км бөгөөд 39-96 км өргөнтэй, хамгийн гүн хэсэг нь 299 м ажээ.
Эрт цагт энэ бүс нутагт Ормузын хаант улс оршиж байсан аж.
Дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн гуравны нэг, газрын тосны бараг дөрөвний нэг нь энэ хоолойгоор дамжин тээвэрлэдэг байна.
Персийн булангаас олборлодог газрын тосыг зөөвөрлөдөг усан зам үүгээр дайрч өнгөрдөг бөгөөд Иран-Иракийн дайны үед танкеруудыг довтолж, хоолойн усан замыг хаасны улмаас дэлхий даяар газрын тосны үнэ өсч байсан удаатай.
Ормузын хоолойн хямрал 2026 оны 2-р сарын 28-нд АНУ болон Израилийн Иранд хийсэн агаарын цохилтын дараа эхэлсэн бөгөөд тус улсын Дээд удирдагч Али Хаменеи амиа алдсан юм. Үүний хариуд Ираны эрх баригчид Персийн булан АНУ-ын байнуудад пуужингийн цохилт өгч, хоолойг хаахаа зарласнаар тээвэрлэлт бараг зогссон. Дэлхийн далайн тээврийн газрын тосны хангамжийн 20 орчим хувь нь энэ хоолойгоор дамждаг тул тасалдал нь газрын тос, байгалийн хийн үнэ огцом өсөхөд хүргэсэн. Хэд хэдэн танкер эвдэрч, томоохон тээврийн компаниуд тээвэрлэлтээ зогсоож, зах зээл удаан үргэлжилсэн эрчим хүч, эдийн засгийн хямралын эрсдэлтэй тулгарсан байна.

Энэ газар зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.