Персийн булан

Персийн булан (Перс хэл: خلیج فارس) нь Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Бахрейн, Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Оман зэрэг орнуудаар хүрээлэгдсэн, Энэтхэгийн далайн нэгэн булан юм.

Ерөнхий ойлголт[засварлах | кодоор засварлах]

240 мянган км.кв. талбайг эзлэн орших бөгөөд дундаж гүн нь 50м орчим. Ормузын хоолойгоор Оманы булан (Арабын тэнгис)-тай холбогдоно. 20-р зууны эхэн үе хүртэл сувд олборлолт ихээр явагддаг байжээ. 20-р зууны эхний хагаст тус бүс нутагт газрын тосны баялаг ордууд олдож, сүүлийн хагасаас олборлож эхэлсэн бөгөөд тус буланд олон тооны газрын тосны цооног бий. Газрын тосны чухал орд газруудтай, мөн түүнийг тээвэрлэхэд чухал үүрэгтэй усан зам болохынхоо хувьд олон улсын улс төр, эдийн засгийн стратегийн бодлогын хүрээнд зөрчилдөөний талбар болох нь элбэг. Газрын тосны ордуудын улмаас үүдсэн дайн ч гарч байв.

Персийн буланд Иран-Иракийн хилийн дагуу урсах Шатт-ал-Араб мөрөн (Тигр мөрөн, Евфрат мөрнүүд нийлж үүсгэдэг мөрөн) л цутгана.

Нэрийн маргаан[засварлах | кодоор засварлах]

1960-аад оноос Арабын орнууд тус буланг Арабын булан хэмээн нэрлэх ёстой гэх болсон.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Үндэсний Газар Зүйн Нийгэмлэгээс хэвлүүлдэг дэлхийн газрын зурагт Персийн булан, Арабын булан хэмээх хоёр нэрийг зэрэгцүүлэн хэвлэх болсон бөгөөд энэ нь Иран улсын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй.

Иран улс нь тус булангийн албан ёсны нэр бол Персийн булан гэдгийг илтгэх зорилгоор нийслэл Тегеран ба Комын хооронд тавьсан хурдны замын 30км орчим хэсгийг Персийн булангийн хурдны зам хэмээн нэрлэсэн байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Персийн булан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Персийн булан – Энэ үгийг тайлбар толиос харна уу