Арабын Нэгдсэн Эмират Улс

Арабын Нэгдсэн Эмират Улс
الإمارات العربية المتحدة (Араб)
al-ʾImārāt al-ʿArabiyya l-Muttaḥida
Уриа: الله الوطن الرئيس
Бурхан, Үндэстэн, Ерөнхийлөгч
Төрийн дуулал: عيشي بلادي
"Īšiy Bilādī"
"Миний улс мөнх оршиг"
 Арабын Нэгдсэн Эмират Улс улсын байршил (ногоон) Арабын хойг
 Арабын Нэгдсэн Эмират Улс улсын байршил (ногоон)

Арабын хойг

Map
Арабын Нэгдсэн Эмират Улс
НийслэлАбу-Даби
24°28′N 54°22′E / 24.467°N 54.367°E / 24.467; 54.367
Томоохон хотДубай
25°15′N 55°18′E / 25.250°N 55.300°E / 25.250; 55.300
Албан ёсны хэлАраб хэл[1]
Нийтлэг хэлБулангийн араб хэл, Англи хэл[nb 1]
Угсаатны бүлгүүд
(2015)[4]
Ард түмний нэршилЭмиратчууд[5]
Төр засагХолбооны Лалын парламентын сонгомол хагас-үндсэн хуульт хаант засаг[6][7][8]
Мухаммад ибн Заид аль Нахайян
Мохаммед ибн Рашид аль Мактум
Мохаммед ибн Рашид аль Мактум ба Мансур ибн Заид аль Нахайян
Хууль тогтоох байгууллага
Түүх
1820 болон 1892
12 сарын 2, 1971
12 сарын 9, 1971
• Рас ал-Хайма нэгдэв
2 сарын 10, 1972
Газар нутаг
• Нийт
83,600 км2 (114)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2020 тооцоо
9,282,410[9] (92)
• 2005 тооллого
4,106,427
• Нягтаршил
121/км2 (110)
ДНБ (ХАЧТ)2020 тооцоо
• Нийт
$779.234 тэрбум[10] (34)
• Нэг хүнд ноогдох
$78,255[10] (6)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$501.354 тэрбум[10] (32)
• Нэг хүнд ноогдох
$50,349[10] (21)
ОТББИ (2018)26.0[11]
бага
ХХИ (2021) 0.911[12]
маш өндөр · 26th
Мөнгөний нэгжАНЭУ дирхам (AED)
Цагийн бүсUTC+04:00 (GST)
Утасны томьёо+971
Домэйн нэр

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) нь Ойрх Дорнод буюу Баруун Азид орших Арабын хойг дахь 7 орны холбоо улс юм. 7 улс буюу эмират нь Абу-Даби, Ажман, Дубай, Фужайра, Рас ал-Хайма, Шаржа, Умм ал-Кувейн юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Оманы булангийн баруун хойд эрэг болон Персийн булангийн өмнөд эргийн дагуу байрлах багаахан шейх омгууд 17-р зуунд Исламын шашин дэлгэрсэн Арабын халифтын бүрэлдэхүүнд орсон. Энэ үед Дубай, Шаржа, Эль-Фужайра хотууд үүсжээ. Халифтын хүч сулрахын хэрээр шейхүүд бүх эрх мэдлийг өөртөө авч байсан. Х-ХI зуунд Арабын хойгийн дорнод хэсэг карматовын бүрэлдэхүүнд орж, харин түүнийг задрахад Оманы эрхшээлд орсон байна. 15-р зууны сүүлчээр тус бүсэд Европын нөлөө ихээр орж ирсэн юм. Португал нь Бахрейн болон Жульфар мөн Ормузын хоолойд хяналт тогтоон тус хойгт бэхлэгдэж чадсанаараа барууны гүрнүүдээс анхдагч нь болжээ. Гол төлөв худалдаа эрхэлдэг Арабын вант улсын хүн ам 18-р зуунаас Их Британитай тэмцэлдэж эхэлсэн. Их британийн усан онгоцууд Персийн булангийн боомтуудын хооронд ачаа зөөвөрлөхөд голлож байсан нь нутгийн иргэдийг амьдрах гол эх үүсвэрээс нь салгасан. Энэ нь "Ост-Индийн компани" болон Арабын нутгийн иргэдийн хооронд дуусашгүй зөрчилдөөн үүсэхэд хүргэжээ. Арабын нутгийн иргэдийг англичууд - "далайн дээрэмчид", харин вант улсын бүс – "далайн дээрэмчдийн эрэг" гэж нэрлэдэг байв.

Британийн протекторат (ивээн эзэрхэх журам)[засварлах | кодоор засварлах]

Ост-Индийн компани цэргийн ангиа байнга Персийн булан руу чиглүүлж байсан ба 1820 онд Арабын 7 вант улсын эмир шейхүүдэд Оманыг Имамат Оман, Султанат Маскат, Далайн дээрэмчдийн эрэг гэж 3 хуваах "ерөнхий гэрээ"-нд гарын үсэг зурахыг тулгасан. 1853 оноос энэхүү вант улсуудыг "Гэрээний Оман" гэж нэрлэх болсон.

Вант улсын нутаг дэвсгэр дээр английн цэргийн бааз үүссэн юм. Английн улс төрийн тагнуулч улс төрийн эрх мэдлээ хэрэгжүүлж байсан. Гэсэн хэдий ч английн протекторат нь нутгийн уламжлалт хуучин системийг нь эвдэж чадаагүй юм. Нутгийн иргэд эртний ёс заншлаа хадгалсаар байсан. Гэвч тэд цөөхөн хүн амтай төдийгүй дотроо бусад овог аймгуудтайгаа байнга хагаралдаж байсан учраас колоничлогчдод нухацтай эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Энэхүү газар нутаг дээр зонхилж тодорч байсан овог нь үржил сайтай баян бүрдүүд болох Лива ба Аль-Айнд анхнаасаа нутагшиж байсан Бани-яз овог юм. 1833 онд Мактумын омог - Бани-яз нь баян бүрдээсээ нүүж, Дубайд суурьшин, улмаар хотынхоо тусгаар тогтнолыг зарласан. Ингэж Мактум гүрэн үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл Дубайн эмиратыг захирч байна.

1920 оны эхээр "Гэрээний Оман"-д тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөсөн бөгөөд энэ нь Шаржа ба Рас-эль-Хаймд илүү далайцтай болсон. Яг энэ үед Эмиратын болон бүх Ойрх Дорнодын түүхэнд эрс өөрчлөлтийн үйл явдал болсон нь Персийн буланд нефтийн асар их нөөцийг олж нээсэн. 1922 онд англичууд шейхийн эрхэнд хяналт тогтоож, нефть хайж олборлох концесс байгуулсан. Харин "Гэрээний Оман"-д нефть олборлолт нь ашиг авчраагүй бөгөөд вант улсад үндсэн орлогыг сувдны худалдаа л авчирж байлаа.

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

  1. Англи хэл нь АНЭУ дахь яригддаг нийтлэг хэл юм.[2][3]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "Fact sheet". United Arab Emirates. U.ae. Retrieved 31 August 2020.
  2. Siemund, Peter; Al‐Issa, Ahmad; Leimgruber, Jakob R. E. (June 2021). "Multilingualism and the role of English in the United Arab Emirates". World Englishes (in англи). 40 (2): 191–204. doi:10.1111/weng.12507. ISSN 0883-2919. S2CID 219903631. Retrieved 15 May 2023.
  3. "What Languages are Spoken in Dubai? | Visit Dubai". www.visitdubai.com (in англи). Dubai Department of Economy and Tourism. Retrieved 15 May 2023.
  4. "United Arab Emirates". cia.gov. Retrieved 19 February 2023.
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named WorldFactbook
  6. Stewart, Dona J. (2013). The Middle East Today: Political, Geographical and Cultural Perspectives. London and New York: Routledge. p. 155. ISBN 978-0415782432.
  7. Day, Alan John (1996). Political Parties of The World. Stockton. p. 599. ISBN 1561591440.
  8. "United Arab Emirates Constitution". UAE Ministry of Justice. Retrieved 10 October 2018.
  9. "United Arab Emirates Population (2020)". u.ae.
  10. 10.0 10.1 10.2 10.3 "United Arab Emirates". International Monetary Fund.
  11. "GINI index (World Bank estimate) – United Arab Emirates". data.worldbank.org. World Bank. Retrieved 30 March 2020.
  12. "Human Development Report 2021-22" (PDF) (in англи). United Nations Development Programme. 15 December 2021. Retrieved 15 December 2021.