Малайз
Малайзын Холбооны Улс Persekutuan Malaysia → Персекутувань Малейсиа | |
---|---|
Уриа: "Bersekutu Bertambah Mutu" (Эв нэгдэл хүч болно) | |
Төрийн дуулал: "Negaraku" - «Негараку» (Миний эх орон) | |
Нийслэл | Куала-Лумпур (1.6 сая) |
Томоохон | 1. Куала-Лумпур 2. Жохор-Бару |
Албан ёсны хэл | малай хэл |
Угсаатны бүлгүүд (2010[1]) | Малайзын ард түмэн → 50.4% – малай үндэстэн 23.7% – хятад үндэстэн 11.0% – нутгийн ястад 7.1% – Энэтхэгийн цагаач 7.8% – бусад ард түмэн |
Ард түмний нэршил | Малайзчууд |
Төр засаг | Ардчилсан дэглэм, холбооны байгууламж, ээлжилдэг хаант засагтай |
• Хаан | Абдуллах ал-Хадж (2019) |
• Ерөнхий сайд | Анвар Ибрахим (2022) |
Хууль тогтоох байгууллага | «Парлимен» (Улсын хурал) |
«Деван Негара» (Улсын танхим) | |
«Деван Ракят» (Ардын танхим) | |
Их Британиас тусгаар тогтнож, нэгдсэн түүх | |
• Малайн холбоо тусгаарлав | 1957-08-31 |
1963 оны зун | |
• Нэгдэж Малайз улс болсон | 1963-09-16 |
Газар нутаг | |
• Нийт | 329,847 км2 (66) |
• Усны эзлэх талбай (%) | 0.3% |
Хүн ам | |
• Тооллого | 28,334,135 хүн [2] |
• Нягтаршил | 86/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2012 тооцоо |
• Нийт | $521.963 тэрбум[3] |
• Нэг хүнд ноогдох | $17,675[3] |
ДНБ (нэрлэсэн) | 2012 тооцоо |
• Нийт | $340.002 тэрбум[3] |
• Нэг хүнд ноогдох | $11,513[3] |
ОТББИ (2009 [4]) | 46.2 өндөр · 36 |
ХХИ (2010) | ▲ 0.769[5] Error: Invalid HDI value · 64 |
Мөнгөний нэгж | Малайзын ринггит (RM) (MYR) |
Цагийн бүс | UTC+8 (Малайзын цаг) |
Малайз (Малай: Malaysia) нь 13 муж, 3 холбооны нутгаас бүрдэх Зүүн Өмнөд Азийн орон юм. Нийт газар нутгийн хэмжээ нь 330,803 кв.км.[6][7] Нийслэл хот нь Куала Лумпур, Холбооны Засгийн газар Путражаяа хотод байрлана. 2018 оны байдлаар улсын нийт хүн ам 31 сая 890 мянга бөгөөд 70 % орчим нь хотод амьдардаг. Албан ёсны хэл-малай.
Улсын газар нутаг нь Өмнөд Хятадын тэнгисээр зааглагдсан хоёр салангид, тодруулбал Энэтхэг-Хятадын хойг дахь Баруун Малайз, Калимантан арал дахь Зүүн Малайзаас бүтнэ. Малайз нь Тайланд, Индонез, Сингапур, Бруней, Филиппинтэй хиллэнэ.[7] Тус улс нь экваторт ойрхон учраас халуун орны уур амьсгалтай.
Гадаад харилцаа[засварлах | кодоор засварлах]
НҮБ болон Зүүн өмнөд азийн олон улсын байгууллага болох АСЕАН-ны гишүүн. Мөн Исламын орнуудын хамтын ажиллагааны байгууллага, АПЕК-ын гишүүн орон.
Монгол-Малайзын харилцаа[засварлах | кодоор засварлах]
Монгол Улс Малайз Улстай 1971 оны 9 дүгээр сарын 8-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс Малайз Улсыг Бангкок дахь ЭСЯ-наас хавсран хариуцдаг. 1994 оны 4 дүгээр сараас монголчууд 30 хүртэл хоног Малайз Улсад визгүй зорчих эрхтэй болсон. Малайзад 2017 оны байдлаар 350 орчим монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд тэдний 250 нь Малайзын их, дээд сургууль, коллеж, хэлний дамжаанд суралцаж байна.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Малайз орон 329,847 км² газар нутаг эзлэсэн дэлхийн 67-р том орон. хойгийн Өрнө Малайз нь Тайландтай, арлын Дорно Малайз нь Индонез, Брунейтэй газраар хиллэдэг. Сингапуртай багахан хоолой дээгүүрх гүүрээр холбогддог. Тэнгисийн хянах мужаар Вьетнам, Филиппинд тулна. Малайзын хоёр хэсгийг Хятадын өмнөд тэнгис заагласан.
Энэтхэг-хятадын хойг дахь Өрнө Малайз 740 км урт, 322 км өргөн. Хоёр талын нам доор газрыг зааглан голоор нь Титиванса нуруу тогтжээ. Уул нурууд ширэнгэн ойтой, боржин гэх мэт магмын гаралт чулуулагтай. Жохор мужийн өмнөд үзүүрийн Пиай хошуу Евразийн эх газрын өмнөд цэг юм. Малаккын хоолойгоор Суматра арлаас зааглагдана. Эргийн урт 1931 км.
Калимантан арал дээрх Дорно Малайз арлын төв рүү, Индонез-Малайзын хил дагуу уул нуруудтай. Крокер нуруу Саравак, Сабах хоёр мужийг тусгаарлана. Энд Малайзын хамгийн өндөр Кинабалу уул (4095 м) бий. Саравакт Мулу агуй гэх онцгой тогтоцтой газар байдаг.
Малайз эрэг дагуу олон аралтайгаас Банги арал хамгийн том. Малайз экваторын уур амьсгалтай, их чийгшдэг, дотроо уулын, нам доор газрын, эргийн, мөн муссон салхины нөлөөгөөр гээд газар газарт өөр байдаг. Жилд дунджаар 250 см хур тунадас унадаг.
Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]
- ↑ "Malaysia".
- ↑ "Taburan Penduduk dan Ciri-ciri Asas Demografi" (PDF). Jabatan Perangkaan Malaysia. p. 5.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 "Malaysia". International Monetary Fund.
- ↑ "Gini Index". World Bank.
- ↑ "National Human Development Reports for Malaysia". United Nations.
- ↑ Article 1. Constitution of Malaysia.
- ↑ 7.0 7.1 CIA. The World Fact Book. Malaysia. Retrieved December 9 2006.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
- Malaysia Department of Statistics
- myGovernment Portal - Malaysia Government Portal
- Bernama - Malaysia national news agency
- Tourism Malaysia - Malaysia tourism portal
- Virtual Malaysia - The Official Portal of the Ministry of Tourism, Malaysia
- Office of the Prime Minister of Malaysia
- Radio Televisyen Malaysia - Government-owned television network
- Malaysia External Trade Development Corporation
- Small Medium Industries Development Corporation
- Malaysia at Encyclopedia Britannica
- Malaysia at The World Factbook
- Malaysia Travel Guide at Lonely Planet