Сент-Китс ба Невис

Сент-Китс ба Невис Холбоот Улс
Federation of Saint Kitts and Nevis
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
LocationSaintKittsAndNevis.png
Нийслэл
Бастер
Албан ёсны хэлАнгли хэл
Угсаатны бүлгүүд
90.4% - Хар арьстан
  9.6% - бус арьстан
Төр засагҮндсэн хуульт бүгд
хаант засагтай
• Хатан ван
II Элизабет
• Амбан захирагч
Эдмунд Лоуренс
• Ерөнхий сайд
Дензил Дуглас
Их Британиас тусгаар тогтносон
• Тусгаар тогтносон
1983-09-19
Газар нутаг
• Нийт
261 км2 (186/194)
Хүн ам
• 2009 тооцоо
52,402 (187/194)
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$895 сая
• Нэг хүнд ноогдох
$15,573
Мөнгөний нэгжЗүүн Карибын доллар (XCD)
Цагийн бүсНЗНЦ-4
Утасны томьёо+1 869

Сент-Китс ба Невис (аль эсвэл Сент-Киттс ба Невис, алдарч гээгдээгүй бүтэн нэрээрээ бол Сент-Кристофер ба Невис; англ. Saint Kitts and Nevis; Орос: Сент-Китс и Невис) — Карибын тэнгисийн Салхитын бүлэг арлын дунд байх улсынхаа нэрэнд дурдагдах хоёр арлын дээр оршдог, 1983 онд Их Британиас тусгаар тогтносон, хүн амын тоо (51,300), газар нутгийн хэмжээ (261 км2) алинаар нь ч бодсон Америк тивийн хамгийн жижиг улс орон. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй ба аялал жуулчлал. Чихрийн нишингэ, хөвөн, хүнсний ногоо, наргил мод тариалж, загас агнадаг. Гадаад орнуудад чихэр, бурам, хөвөн, давс гаргасаар ирсэн. Христофер Колумбын мөрөөр 1625 оноос Англи эзэмшиж эхэлсэн. Франц авахыг санаархсан ч бүтээгүй. 1974 онд Карибын хамтын нийгэмлэгт элсэн орж, 1983 оны 9-р сард тусгаар тогтнож, НҮБ-д элссэн. Британийн хамтын нөхөрлөлд багтдаг орон мөн тул тус улсын төрийг амбан захирагчаар дамжуулан II Элизабет хатан нэр төдий барьдаг.

Хүмүүс[засварлах | кодоор засварлах]