III Чарльз

III Чарльз
Хаан
Charles, Prince of Wales.jpg
Цагаан ордонд зочлох үеэр. 2005 он
Бүтэн нэр Чарльз Филип Артур Жорж
Төрсөн огноо 1948 оны 11 сарын 14 (1948-11-14) (74 настай)
Төрсөн газар Лондон, Букингэм ордон
Хүүхэд Кембрижийн гүн, Хунтайж Уильям
Уэльсийн хунтайж Харри
Эцэг Эдинбургийн гүн, хунтайж Филип
Эх II Элизабет
Шүтлэг Христийн шашин (Англикан сүм)

III Чарльз (хуучнаар Уэльсийн хунтайж Чарльз) буюу Чарльз Филип Артур Жорж (англ. The Prince Charles, Prince of Wales, Charles Philip Arthur George[1], 1948 оны 11 сарын 14-нд төрсөн) нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын болон Хамтын нөхөрлөлийн зарим орнуудын хаан.

II Элизабет болон Эдинбургийн гүн, хунтайж Филип нарын ууган хүү тэрээр Кэмбриж дэх Тринити Коллежийг бакалаврын зэрэгтэй дүүргэснийхээ дараа Эзэн Хааны Тэнгисийн Цэргийн Хүчинд 1971–76 онд алба хаажээ. Чарльз 1981 онд дэлхий даяар шууд цацагдсан, томоохон хуримын ёслол хийж, Хатагтай Дайана Спенсертэй гэрлэжээ. Тэд 1982 онд Уэльсийн хунтайж Виллиам, 1984 онд Уэльсийн хунтайж Харри гэсэн хоёр хүүтэй болцгоосон. Шар хэвлэлүүд тэдний харилцааны ээдрээтэй байдлын тухай мэдээлсээр ирсэн бөгөөд энэ бүхний эцэст тэд 1992 оноос тусдаа амьдрах болж, улмаар 1996 онд Дайана гүнж хунтайжийг Камилла Паркер Боулестай холбоотой болохыг илчилж, гэрлэлтээ цуцлуулсан юм. Дайана 1997 оны 8 сарын 31-нд Парис хотноо автомашины ослын улмаас нас нөгчсөн билээ. 2005 онд хунтайж Чарльз удаан хүлээсний эцэст Камиллатай гэрлэж, шинэ эхнэр нь Корнваллын гүнгийн ахайтан гэдэг хэргэмтэй болжээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. The Royal Family name. The Official Website of the British Monarchy. The Royal Household. 3 Feb. 2009-д хандсан.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Уэльсийн хунтайж Чарльз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан