II Элизабет

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
II Элизабет
Хатан хаан
Эдинбургийн гүнгийн ахайтан Элизабет гүнж
Элизабет гүнж
Йоркийн гүнж Элизабет
Elizabeth II greets NASA GSFC employees, May 8, 2007 edit.jpg
II Элизабет 2007 онд
Хаанчлал 1952 оны хоёрдугаар сарын 6 – одоо
Хаан ширээнд
суусан
1953 оны зургадугаар сарын 2
Бүтэн нэр Elizabeth Alexandra Mary
англи Elizabeth II
Төрсөн 1926 оны дөрөвдүгээр сарын 21
Төрсөн газар Лондон хотын Мэйфэйр
Өмнөх хаан VI Жорж
Дараагийн хаан Вэльсийн хунтайж Чарльз
Нөхөр Эдинбургийн гүн хунтайж Филип
Хааны удам Вэльсийн хунтайж Чарльз
Гүнж Энн
Йоркийн гүн хунтайж Эндрью
Вэссэксийн гүн хунтайж Эдвард
Хааны овог Виндзор
Хааны дуулал Бурхан минь Хатан хааныг ивээгээч
Эцэг VI Жорж
Эх Элизабет Бауэс-Лион

II Элизабет буюу Элизабет Александра Мэри (англ. Elizabeth II, Elizabeth Alexandra Mary, хааны угсаатны хувьд Элизабет овог хэрэглэдэггүй бөгөөд овог хэрэглэх болсон тохиолдолд "Виндзор" гэсэн нэр хэрэглэдэг.[1]; 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн) нь 16 тусгаар улс, тэдгээрийн гадаад дахь нутаг дэвсгэр болон хараат нутаг дэвсгэрийн хатан хаан юм. Хэдийгээр эдгээр улс, нутаг дэвсгэр тус бүрийн хаан ширээг тус тусад нь эн тэнцүү эзэгнэдэг боловч, хамгийн урт хугацаагаар хаан ширээнд нь байсан Нэгдсэн Вант Улсад оршин сууж, төр улсын хэрэгт нь шууд оролцдог. Тэрбээр 1500 гаруй жилийн турш Англи, Вэссэкс, Шотландыг хаанчилсан хааны гэр бүлүүдээс гаралтай. Тэрбээр өөрийн эцэг Ван VI Жоржийг нас барахад 1952 оны хоёрдугаар сард долоон улсын хаан ширээнд заларсан. II Элизабет Нэгдсэн Вант Улсын зэрэгцээ Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын Арлууд, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломон Арлууд, Тувалу, Сент-Люси, Сент-Винсент ба Гренадин, Белиз, Антигуа ба Барбуда, Сент-Китс ба Невис улсуудын хатан хаан бөгөөд түүнийг улс бүрт амбан захирагч төлөөлдөг. Түүний хаанчилдаг 16 улсыг албан бусаар Хамтын Нөхөрлөлийн хаанчлалын бүс гэдэг бөгөөд тэдгээрийн хүн амыг нийлүүлж тооцвол 129 сая хүрнэ. Тэрбээр ном ёсоор бол өргөн эрх мэдэлтэй боловч, амьдрал дээр улс төрийн асуудалд оролцох нь ховор байдаг.

II Элизабет мөн өөр янз бүрийн албан тушаал эрхэлдгээс дурдвал Хамтын Нөхөрлөлийн Тэргүүн, Английн Сүм Чуулганы Дээд Захирагч, Нормандын Гүн, Мэннийн Лорд, Фижийн Тэргүүн Удирдагч болно. Түүний хаан ширээнд байх урт удаан хугацаанд хаант улсынх нь хүрээнд болон дэлхий даяар өөрчлөлтүүд гарсан бөгөөд эдгээрээс хамгийн том өөрчлөлт нь Британийн Эзэнт Улсын задрал (эцгийнх нь хаанчлалын сүүлийн жилүүдэд эхэлсэн үйл явц) болон орчин үеийн Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн үүсэл хөгжил байлаа.

1947 онд Эдинбургийн Гүн хунтайж Филиптэй гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүхэд, найман ач зээтэй. Наймдах ач нь 2007 оны арванхоёрдугаар сарын 17-нд төржээ.[2]

Лавлах бичиг[засварлах]

  1. alt.talk.royalty FAQ: British royalty and nobility:. Heraldica.org. 2008-10-12-д хандсан.
  2. Baby boy for Countess of Wessex. BBC News (17 December 2007). 2007-12-18-д хандсан.

Нэмж унших[засварлах]

  • Allison, Ronald; The Queen: 50 Years - A Celebration; HarperCollins UK (October 1, 2001) (ISBN 0004140788)
  • Barker, Brian; When the Queen Was Crowned; Routledge (1986) (ISBN 0710083971)
  • Bond, J.; Elizabeth; Reader's Digest Association (2002) (ISBN 0-7621-0369-8)
  • Bradford, Sarah; Elizabeth: A Biography of Britain's Queen; Riverhead Trade (May 1, 1997) (ISBN 1573226009)
  • Erickson, Carolly; Lillibet: An Intimate Portrait of Elizabeth II; St. Martin's Press; 1st edition (January 26, 2004) (ISBN 0312287348)
  • Field, Leslie; The Jewels of Queen Elizabeth II: Her Personal Collection; Harry N Abrams; Rev Sub edition (April 1992) (ISBN 0810924978)
  • Flamin, Ronald; Sovereign: Elizabeth II and the Windsor Dynasty; Delacorte (1991) (ASIN B001ALWFN8)
  • Keay, Douglas; Elizabeth II: Portrait of a Monarch; Arrow; New Ed edition (1992) (ISBN 0099101815)
  • Kelley, Kitty; The Royals; New York; Warner Books (1997) (ISBN 0-446-51712-7)
  • Lacey, Robert (2002). Royal: Her Majesty Queen Elizabeth II. London: Little, Brown. ISBN 0748104097. 
  • Lacey, Robert; Monarch: The Life and Reign of Elizabeth II; Free Press (May 6, 2003) (ISBN 0743236696)
  • Lichfield, Patrick (1992). Elizabeth R: A Photographic Celebration of 40 Years. Canada: Bantam Doubleday Dell. ISBN 038540266X. 
  • Noakes, Michael & Noakes, Vivien; The Daily Life of the Queen: An Artist's Diary; Trafalgar Square (2001) (ISBN 009186982X)
  • Pimlott, Ben; The Queen: Elizabeth II and the Monarchy; Harper Collins;revised edition (2007) (ISBN 0-007-11436-2)
  • Todd, Judy; The Country Life Book of Queen Elizabeth II: A Golden Anniversary Tribute; Country Life Books (1985) (ISBN 0600333221)
  • Waller, Maureen; Sovereign Ladies: Sex, Sacrifice, and Power. The Six Reigning Queens of England; New York, St. Martin's Press (2006) (ISBN 0-312-33801-5)
  • Jubilee A Celebration of 50 Years of the Reign of Her Majesty Queen Elizabeth II; Cassell & Co (2002) (ASIN B000BMS0UE)

Дүрс бичлэгүүд[засварлах]

  • Frier, Angela & Barnes, Carol; Queen Elizabeth II: The Power and the Glory; Independent Television News (1991)
  • Spry-Leverton, Peter; Days of Majesty; Kultur White Star (October 30, 2007) (ASIN B000V02CR8)
  • The Coronation Story; Sirocco Productions, Inc. (1993)

Гадны холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Elizabeth II of the United Kingdom.