4 сарын 21

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 111 дахь (өндөр жил бол 112 дэх) өдөр юм. Мөн он дуустал 254 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • МЭӨ 753 – Италийн домогт өгүүлснээр Ромулус Ром хотыг олж иржээ.
  • 1506 - Португалийн Католик сүм 1900 еврейг хоморголон устгасан гурав хоногийн их хядлага дуусжээ.
  • 1509 – Английн хаан VII Хенри насан эцэслэж, түүний хүү VIII Хенри хаан ширээнд заларчээ.
  • 1526 – Лодигийн эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан Ибрахим Лоди Панипатын тулааны үеэр Бабурт алагджээ.
  • 1782 – Одоогийн Бангкок хотын үндэслэн байгуулав.
  • 1792 – Бразил улс Португалийн эзлэн түрэмгийллээс мултрах хувьсгалыг удирдсан Тирадентэсийг дүүжлэв.
  • 1821 – Оттоманы эзэнт гүрний их вангаар Бендерели Али Пашаг томилов. Тэрээр ердөө найман өдрийн дараа өөр улс руу дүрвэн гарсан юм.
  • 1836 – Техасын хувьсгал: Бүгд найрамдах Техас улсын арми Сем Хьюстоны удирдлаган дор Мексикийн цэргийн хүчийг буулгаж авчээ. Уг тулааныг түүхэнд "Сан Якинтогийн тулаан" гэж тэмдэглэдэг юм.
  • 1856 - Австралийн Мельбурн хотод хөдөлмөрчдийн жагсаал болов. Чулуу бутлагч болон барилгын ажилчид Мельбурнын их сургуулиас Парламентын ордон хүртэл ажлын цагийг найм болгохоор жагсчээ.
  • 1898 - Испани-Америкийн дайн: АНУ-ын Тэнгисийн цэрэг Кубын гол боомтуудыг бүслэв.
  • 1918 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германын армийн цуутай цэрэг, мэргэн бууч Манфред фон Рихтофен буюу "Улаан Барон" Францын Ву-сү-Сомм хотын ойролцоо амиа алджээ.
  • 1925 – Италид Фашист үзэл сурталыг дэлгэрүүлэх зорилготой "Эль Мондо" сонин хэвлэгдэн гарч эхэлжээ. Энэ өдрөөс Италийн фашизм эхэлсэн гэж үздэг.
  • 1934 – Дэлхий дахинд Лох Нессийн мангасыг анхлан таниулсан гэгдэх үл мэдэгдэх амьтны зураг Их Британийн "Daily Mail" сонинд нийтлэгджээ. Хожим нь 1999 онд уг зургийг хуурамч болохыг тогтоосон юм.
  • 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: ЗХУ-ын цэргийн хүч Берлиний өмнөд хэсгийн Зоссен хот дахь Германы дээд командлалын байрыг бөмбөгджээ.
  • 1948 - НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Кашмирын бүс нутагт үүссэн хямралыг зохицуулахаар болжээ.
  • 1960 – Орон нутгийн цагаар 09:30 цагт Бразилийн засаг захиргаа Рио дэ Жаньерог шилжүүлж, шинэ нийслэлээ Бразилиа болгожээ.
  • 1962 - АНУ-ын Сиэтл хотноо Дэлхийн үзэсгэлэн яармаг зохион байгуулагдав. Дэлхийн үзэсгэлэн яармаг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа АНУ-д болсон нь энэ юм.
  • 1967 – Грект парламентын сонгууль болсоноос хойш хэдхэн өдрийн дараа армийн хурандаа Жиорж Пападопулосоор удирдуулсан цэргийн бүлэглэл төрийн эргэлт хийж, засгийн эрх мэдлийг өөртөө нэгтгэв. Грек улс 7 жилийн турш цэргийн дэглэмд шилжсэн юм.
  • 1989 – 1989 оны Тиананьмен талбайн бослого: Хятадын шинэчлэлийг тууштай тэмцэгч, ардчилалын лидер гэгдэх Ху Яаобангын гэгээн дурсгалыг хүндэтгэсэн 100 мянган оюутан цуглаж, тайван жагсав.
  • 1993 – Боливийн Ла Паз хот дахь Дээд шүүх экс дарангуйлагч Луйз Гарсиа Мезагийн хэргийг хэлэлцэж түүнд 30 жилийн хорих ял оноожээ. Түүнд хоморголон устгасан, зохион байгуулалттай гэмт хэргийг өөгшүүлсэн, мөнгө угаасан гэх ял тулгажээ.
  • 2004 - Иракийн Басра хотод амиа золиослогч таван этгээд цагдаагийн байрны ойролцоо бөмбөг дэлбэлэв. Халдлагын улмаас 74 хүн амиа алдаж, 160 хүн хүнд, хөнгөн шархадсан байна.
  • 2010 - Ихээхэн маргаан дагуулсан Харьковын гэрээ байгуулагдав. Харьковоор дайруулан байгалийн хий хоолой дамжуулах энэ төсөлд Украины Ерөнхийлөгч Виктор Янукович, ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нар гарын үсэг зурсан юм.
  • 2019 - Шри Ланк улсад Улаан өндөгний ням гарагийн үеэр сүм, амралтын зэрэг хэд, хэдэн газруудад цуврал дэлбэрэлт болж 200 гаруй хүн амиа алджээ.
  • 2020 - Дэлхий дахиныг хамарсан коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар өвчлөгсдийн тоо 2.5 саяыг давж, 180.5 мянган хүн амиа алдав. Европ даяар хорио цээрийн дэглэмээ цуцлах тухай яриа хөөрөө ихээхэн дэгдэх болов.

Мэндэлсэн нь[засварлах | кодоор засварлах]

  • 1967 он – Шотландын эдийн засагч Жон Лоу (1729 онд нас барсан)
  • 1790 он – Чилийн анхны ерөнхийлөгч, адмирал Мануэль Бланко Энкалада (1876 онд нас барсан)
  • 1837 он – Данийн улстөрч, цэргийн зүтгэлтэн, Нобелийн Энхтайвны шагналт Фредрик Байер (1922 онд нас барсан)
  • 1864 он – Германы эдийн засагч, социологч Макс Уебэр (1920 онд нас барсан)
  • 1882 он – АНУ-ын физикч, Нобелийн шагналт Перси Уиллиамс Брижман (1961 онд нас барсан)
  • 1889 он – Орос гаралтай Швейцарийн химич, Нобелийн шагналт (1971 онд нас барсан)
  • 1926 он – Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан 2-р Элизабет
  • 1942 он – Шинэ Зеландын 33 дахь Ерөнхий сайд Жефри Палмер
  • 1947 он – АНУ-ын дуучин, жүжигчин, продьюсер Игги Поп
  • 1959 он – Английн алдарт Cure хамтлагийн дуучин, гитарчин Роберт Смит
  • 1978 он – Халхалттай гүйлтийн дэлхийн 2 удаагийн аварга, ОХУ-ын хөнгөн атлетикч Юлия Печонкина
  • 1979 он – "X-Men" цувралын Чарльз Завьерийн дүрээр алдаршсан, Шотландын жүжигчин Жеймс МакЭвой
  • 1992 он – Испанийн хөлбөмбөгч, Реал Мадрид клубын тоглогч Франциско "Иско" Роман Аларкон Суарез

=Нас барсан нь[засварлах | кодоор засварлах]

  • 234 - Хан эзэнт гүрний хаан Шиан (181 онд төрсөн)
  • 1073 – Пап II Александер (төрсөн өдөр тодорхойгүй)
  • 1509 – Английн эзэн хаан 7-р Анри (1457 онд төрсөн)
  • 1792 – Бразилийн нийгмийн зүтгэлтэн Тирадентэс (1746 онд төрсөн)
  • 1910 – Америкийн зохиолч, шүүмжлэгч Марк Твейн (1835 онд төрсөн)
  • 1946 – Английн түүхэн дэх хамгийн алдартай эдийн засагч Жон Мейнард Кейнс (1883 онд төрсөн)
  • 1965 – Английн физикч, Нобелийн шагналт Эдуард Виктор Апплетон (1892 онд төрсөн)
  • 1971 – Гайти улсын 40 дэх Ерөнхийлөгч Франсуа Дувалье (1907 онд төрсөн)
  • 1973 – Австралийн 13 дахь Ерөнхий сайд Артур Фадден (1894 онд төрсөн)
  • 1996 – Чеченийн армийн генерал, Ичкерийн автономит улсын ерөнхийлөгч Жохар Дудаев (1944 онд төрсөн)
  • 2003 – Америкийн дуучин, нийгмийн идэвхтэн Нина Симон (1933 онд төрсөн)
  • 2010 – Испанийн бизнесмэн, ОУОХ-ны 7 дахь ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч (1920 онд төрсөн)
  • 2016 – Америкийн дуучин Принс (1958 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд[засварлах | кодоор засварлах]

  • ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг Төрийн үйлчилгээний өдөр
  • Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос Автономит эрхтэй улсуудын өдөр
  • МексикМексик Мексик Веракруз хотыг баатарлагаар хамгаалсан өдөр
  • Умард СолонгосУмард Солонгос Умард Солонгос Кан Пан Сокын мэндэлсэн өдөр
  • ИндонезИндонез Индонез Картинигийн өдөр
  • КениКени Кени Мод тарих үндэсний өдөр
  • БразилБразил Бразил Тирадентесийн өдөр
  • ВьетнамВьетнам Вьетнам Номын өдөр

 Commons: 4 сарын 21 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан