4 сарын 28
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
4 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 118 дахь (өндөр жил бол 119 дэх) өдөр юм. Мөн он дуустал 247 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 224 - Хормоздганы тулалдаанд I Ардашир Парфын улсын хаан V Артабанусыг хөнөөж, тус улсыг мөхөөжээ.
- 357 - Ромын эзэн хаан II Константинус Магнус Магнентиусыг ялснаа тэмдэглэж, Ромд орж ирэв.
- 1253 - Японы буддын шашны томоохон зүтгэлтэн болох Ничирэн буддын шинэ сургуулийг байгуулж, Ничирэн буддизм үүсэн бий болжээ.
- 1294 - Хубилай хааны залгамжлагчаар Төмөр Өлзийт хаан хаан ширээнд суув.
- 1503 - Черинолагийн дайнд анх удаа дарьт буу ашиглав.
- 1611 - Филиппиний Манилад Санто Томас их сургууль байгуулагдав. Энэ сургууль нь дэлхийн католик шашны хамгийн том сургууль юм.
- 1788 - АНУ-ын Үндсэн хуулийг Мэрилэнд муж дэмжиж АНУ-ын 7 дахь муж болсон байна.
- 1792 - Францын цэргүүд Австрийн Нидерланд (одоогийн Люксембург, Бельгийн нутаг дэвсгэр)-ыг эзлэн түрэмгийлж, Францын хувьсгалын дайн дэгдсэн юм.
- 1796 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт, Сардинийн хаан III Амедео нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр Сардинийн нутаг Францын харьяанд шилжжээ.
- 1869 - Хятад болон Ирландын ажилчид Номхон далайн галт тэрэгний төв сүлжээний ажлыг эхлүүлжээ.
- 1887 - Пруссийн нууц цагдаагийн газрын 7 хоногийн өмнө баривчилсан Францын цагдаагийн ажилтан Гийом Шанабелийг I Вильхельм сулласнаар болзошгүй дайнаас сэргийлжээ.
- 1920 - Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Азербайжан Улс байгуулагдав.
- 1923 - Английн хамгийн нэр хүндтэй "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэн албан ёсоор үүдээ нээжээ. Тухайн үедээ "Эмпайр" нэртэйгээр үүдээ нээж байсан гэдэг.
- 1941 - Сербүүд Хорватын захиргаанаас гарах тухай ярилцаж эхлэхэд Хорватын засаг захиргаа Гудовац тосгонд цуст яргалал үйлджээ. Уг яргаллын улмаас 200 гаруй сербчүүд амиа алдсан юм.
- 1945 - Италийн удирдагч асан Бенито Муссолини болон түүний нууц амраг Клара Петаччи нарыг коммунист партизанууд цаазаар авав.
- 1948 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Игорь Стравинский АНУ-ын Нью-Йорк хотын Орфеус теарт бүжгэн жүжиг удирджээ.
- 1949 - Филиппиний коммунистууд тэргүүн хатагтай асан Аурора Кесоны амь насанд халдав. Тэрээр 5 жилийн өмнө амиа алдсан нөхрийнхөө нэрэмжит эмнэлэгт зочлох замдаа халдлагад өртсөн бөгөөд тэдний охин болон өөр 10 хүн амиа алджээ.
- 1952 - Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын Дээд зөвлөлийн командлагч Дуайт Д.Айзенхауэр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болж, өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
- Сан-Францискогийн гэрээ хүчин төгөлдөр болсноор Япон улс өөртөө засах эрхээ эргүүлэн авч, Холбоотны ихэнх оронтой дайны байдлаа дуусгав.
- Япон-Хятадын энхийн гэрээ батлагдав. Ингэснээр Хятад-Японы хоёрдугаар дайн албан ёсоор дууссан байна.
- 1965 - Бүгд найрамдах Доминикан улсад Америкийн цэргүүд нэвтэрснээр Доминиканыг чөлөөлөх цэргийн ажиллагаа эхэлжээ. АНУ-ын арми коммунист дарангуйллаас чөлөөлөх үүднээс энэ ажиллагааг эхлүүлсэн юм.
- 1967 - Вьетнамын дайн: Алдарт боксчин Мохаммед Али цэргийн зарлангаас татгалзаж, дайныг эсэргүүцэх үзэлтэйгээ олон нийтэд илэрхийлэв.
- 1969 - Францын Ерөнхийлөгч Шарль де Голль албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
- 1970 - АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Камбожийн коммунист дэглэмтэй тулалдахад бэлэн гэдгээ зарлав.
- 1973 - Дэлхийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн байр суурь үлдээж, хамгийн шилдэг цомог болсон "Dark Side of the Moon" цомог АНУ-ын хөгжмийн жагсаалтыг тэргүүлж эхлэв. Пинк Флойд хамтлагийн энэ цомог 741 долоо хоног шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн юм.
- 1975 - Хойд Вьетнамын армийн ялалт ойртож, Өмнөд Вьетнамын цэргийн удирдагч, генерал Цао Ван Вень АНУ руу зугтав.
- 1977 - Баруун Германы социалист үзэлт "Улаан арми" хөдөлгөөний Андриас Баадер, Гудрун Энсслин, Ян-Карл Расп нарыг дөрвөн удаагийн хүн амины хэрэг, хүн алах гэсэн 30 удаагийн оролдлогод буруутай гэж үзлээ.
- 1978 - Афганистаны Ерөнхийлөгч Мохаммед Дауд Ханыг коммунист босогчид хороосноор тус улсад төрийн эргэлт дэгдэв.
- 1986 - Чернобылын атомын цахилгаан станцын ослын удмаас Шведийн Форсмарк цөмийн цахилгаан станцад өндөр хэмжээний цацраг идэвх хэмжигдсэн нь ЗХУ-ын засгийн газар ослын тухай нийтэд зарлахад хүргэв.
- 1994 - АНУ-ын Тагнуулын төв газрын Сөрөг тагнуулын газрын ажилтан Алдрих Амесыг ЗХУ болон ОХУ-д улсын нууц задруулж байсныг тогтоов.
- 1996 - Тасманийн арлын Порт Артур хотод Мартин Брайнт гэх этгээд гал нээсний улмаас 35 хүн амиа алдаж, 23 хүн шархаджээ.
- 2011 - НҮБ-ын аюулгүйн зөвлөл 1980 онд Зааны ясан эрэгт бослого тэмцэл болж, хямрал дэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- МЭ 32 - Ромын эзэн хаан Ото (69 онд нас барсан)
- 1442 - Английн хаан IV Эдуард (1483 онд нас барсан)
- 1758 - АНУ-ын тав дахь Ерөнхийлөгч Жеймс Монро (1831 онд нас барсан)
- 1838 - Нобелийн энхтайвны шагналт Голландын хуульч Тобиас Ассер (1913 онд нас барсан)
- 1878 - Академийн наадмын шагналт нэрт жүжигчин Лионель Берримор (1954 онд нас барсан)
- 1886 - Олимпын хүрэл медальт Америкийн халхалттай гүйгч Артур Шо (1955 онд нас барсан)
- 1889 - Португалын ерөнхий сайд Антониу де Оливьера Сальазар (1970 онд нас барсан)
- 1897 - БНХАУ-ын дарга, генерал Йе Жианинг (1986 онд нас барсан)
- 1908 - Олимпын аварга Канадын өндрийн харайгч Итель Катервүүд (1987 онд нас барсан)
- 1916 - Автомашины алдарт Ламборгини компанийг үндэслэгч Ферруччио Ламборгини (1993 онд нас барсан)
- 1924 - Замби улсын анхны Ерөнхийлөгч Кеннет Каунда
- 1930 - АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер
- 1937 - Иракийн тав дахь Ерөнхийлөгч, удирдагч Саддам Хуссейн (2006 онд нас барсан)
- 1941 - Нобелийн шагналт Америкийн химич Карл Берри Шарплесс
- 1952 - "Чонотой бүжиглэгч", "Донни Дарко", "Тусгаар тогтнолын өдөр" киноны од, жүжигчин Мери МакДоннелл
- 1970 - Аргентин улсын нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Диего Симеоне
- 1973 - "Орхидогсод", "Хавай 5-0" киноны од, жүжигчин Хорхе Гарсиа
- 1974 - Академийн шагналт Испанийн жүжигчин Пенелоп Круз
- 1975 - Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Австрийн уулын цаначин Михайль Валшхофер
- 1981 - "Гайхамшигт дөрөв", "Нүгэлт хот", "Амжилт хүсье, Чак" киноны од жүжигчин Жессика Альба
- 1988 - Испанийн хөлбөмбөгч Хуан Мануэль Мата
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1370 - Монголын их хаан Тогоонтөмөр (1320 онд төрсөн)
- 1813 - Хаант Оросын фильд маршал Михаил Кутузов (1745 онд төрсөн)
- 1918 - Нарны зайн үүсгүүрийг зохион бүтээгч Фрэнк Шуман (1862 онд төрсөн)
- 1936 - Египетийн хаан I Фуад (1868 онд төрсөн)
- 1945 - Италийн ерөнхий сайд, фашист дарангуйлагч Бенито Муссолини (1883 онд төрсөн)
- 1954 - Нобелийн энхтайвны шагналт Францын улстөрч Леон Жуха (1879 онд төрсөн)
- 1963 - Олимпын мөнгө, хүрэл медальт Германы гимнастикч Вилхельм Вебер (1880 онд төрсөн)
- 1973 - Олимп, дэлхийн тав, европын дөрвөн удаагийн аварга Финландын гүйлтийн тэшүүрч Клас Тунберг (1893 онд төрсөн)
- 1999 - Нобелийн шагналт Америкийн физикч Артур Леонард Шавлоу (1921 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]
Афганистан Мужахидын ялалтын өдөр
Барбадос Үндэсний баатруудын өдөр
Япон Тусгаар тогтнолоо сэргэн мандуулсан өдөр- Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр