4 сарын 24

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

4 сарын 24 нь Григорийн тооллын жилийн 114 дахь (өндөр жил бол 115 дэх) өдөр юм. Мөн он дуустал 251 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • МЭӨ 1479 - Египетийн хаан ширээнд III Тутмос суув.
  • 1558 - Шотландын хатан хаан Мери, Францын хунтайж Франсуатай Парисийн эх дагинын сүмд хуримлажээ.
  • 1704 - Британийн эзэмшлийн Америкийн нутаг дэвсгэрт анхны хэвийн үйл ажиллагаатай "Boston News-Letter" сонин хэвлэгдэв.
  • 1800 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Адамсын санаачилгаар АНУ-ын Конгрессын номын сан байгуулагдав. Тэрээр хувийн зүгээсээ 5,000 ам.долларын хандив өргөжээ.
  • 1877 - Орос-Туркийн дайн: Хаант Орос улс Оттоманы эзэнт гүрэнд дайн зарлав.
  • 1895 - АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотоос дэлхийг ганцаараа завиар туулахаар Жошуа Слокум аялалаа эхлүүлжээ.
  • 1913 - АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн хамгийн анхны өндөр барилга гэгдэх Вүүлуортын барилга нээлтээ хийв.
  • 1914 - Германы физикийн хүрээлэн квантын механикийн тулгуур онол гэгдэх Франк-Герцийн онолыг олон нийтэд танилцуулжээ.
  • 1915 - Оттоманы эзэнт гүрэн Арменийн оюун ухаан, урлаг, үзэл санааны манлай гэгдэх 250 хүнийг баривчилсанаар Арменичуудын эсрэг цус яргалал эхэлжээ.
  • 1916 - Патрик Пийрс, Жеймс Конноли нараар удирдуулсан Ирландын босогчид Британийн эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэл өрнүүлж, улмаар Ирландыг Бүгд найрамдах улс хэмээн тунхаглав.
  • 1922 - Дэлхийн түүхэнд анх удаа утасгүй цахилгаан мэдээний сүлжээг нээв. Эзэн хааны дэргэдэх утасгүй холбооны сүлжээнээс Английн Оксфордшайр хотын Лиафильд дүүргийг Египетийн Кайр хоттой холбосон цахилгаан мэдээ дамжуулсан юм.
  • 1923 - Суут сэтгэл зүйч Зигмунд Фройд Вьенна хотод "Эго ба Ид" өгүүллэгийг хэвлэл. Уг өгүүлэлд хүний сэтгэл зүйг ид, эго, супер-эго гэсэн гурван зүйлд хуваажээ.
  • 1926 - Берлинийн тунхагт Герман, ЗХУ гарын үсэг зурав. Уг тунхагт дурдсанаар хоёр улс ойрын таван жилийн хугацаанд бие, биендээ харилцан довтлохгүй, гаднын дайснаас хамгаална гэж тусгасан байна.
  • 1953 - Их Британийн ерөнхий сайд, гарамгай улстөрч Уинстон Черчиллийг Их Британийн хатан хаан II Элизабет соёрхож, "Сир" буюу "хөлөг баатар" цол олгожээ.
  • 1955 - Ази, Африкийн 29 улсын оролцсон Бандунгын бага хурал өндөрлөв. Уг хурлаар эзлэн түрэмгийлэл, арьсны үзэл, хүйтэн дайны асуудлыг хөндөн ярилцжээ.
  • 1957 - Суецийн хямрал: НҮБ-ын энхийг сахиулагчид хямрал үүссэн бүс нутагт ажиллагаа явуулсны дүнд Суецийн суваг эргэн нээгдэв.
  • 1965 - Доминиканы бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Хуан Бошийн эсрэг төрийн эргэлт явуулсан Франциско Кааманио Засгийн эрхийг шилжүүлснээр тус улсад үүсээд байсан иргэний дайн намжжээ.
  • 1967 - ЗХУ-ын "Союз 1" сансрын хөтөлбөрий хүрээнд сансарт ниссэн Владимир Комаров ослын улмаас амиа алдав. Түүний нисч явсан хөлөг задгай сансарт гармагц шүхэр нь автоматаар дэлгэгдэж улмаар дэлбэрчээ. Тэрээр задгай сансарт амиа алдсан дэлхийн анхны хүн болсон юм.
    • Вьетнамын дайн: АНУ-ын генерал Уиллиам Уестморленд эрх баригчдад хандаж "Бидэнд дайснаа ялан дийлэх боломж бий гэдэгт улстөрчид, ард иргэд итгэх хэрэгтэй байна. Бидэнд сэтгэл санааны дэмжлэг юунаас илүү хэрэгтэй" гэж мэдэгджээ.
  • 1970 - Гамби улс Их Британиас тусгаар тогтнож, анхны Ерөнхийлөгчөөр Давда Жавара сонгогдов.
  • 1980 - Ираны засаг захиргаа АНУ-ын ЭСЯ-ны ажилчдыг барьцаалсан үйл явдлыг дуусгах "Бүргэдийн савар" ажиллагаа бүтэлгүйтэж, ажиллагаанд оролцсон найман ажилтан амиа алджээ.
  • 1990 - Сибирийн яр өвчний улмаас 48 жилийн турш хорио цээр тогтоогоод байсан Шотландын Груйнард арал үүд хаалгаа нээв.
  • 1996 - АНУ-ын засаг захиргаа Терроризмтай тэмцэх, үйлдсэн хэрэгт цаазын ял оноох тухай" хуулийг баталжээ.
  • 2004 - АНУ Ливи улсад 18 жилийн турш тогтоогоод байсан эдийн засгийн хоргио цуцалжээ.
  • 2005 - Дэлхий католик шашны тэргүүн Ромын пап ламаар Кардинал Йозеф Ратцингер сонгогдов. Католик шашны дэг ёсны түүхэнд папаар сонгогдсон 265 дахь эрхэм тэрээр сахилын нэрээ XVI Бенедикт болгосон юм.
  • 2013 - Бангладешийн нийслэл Дака хотын ойролцоо баригдсан барилга нурж 1,129 хүн амиа алдан, 2,500 хүн бэртэж гэмтжээ.
    • БНХАУ-ын Шинжаан Уйгарын өөртөө засах улсын Кашгар мужийн Банчу тойрогт гал уул дэлбэрч 21 хүн амиа алдав.


Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1533 - Нидерланд улсыг үндэслэгч I Уиллиам (1584 онд нас барсан)
  • 1823 - Мексикийн Ерөнхийлөгч Себастиан Лердо де Техада (1889 онд нас барсан)
  • 1845 - Нобелийн шагналт Швейцарийн яруу найрагч Карл Спиттелер (1924 онд нас барсан)
  • 1856 - Францын ерөнхий сайд Филипп Петэйн (1951 онд нас барсан)
  • 1880 - Орчин үеийн хувцасны цахилгаан түгжээг зохиогч, инженер Гидеон Сандбек (1954 онд нас барсан)
  • 1885 - Олимпийн хүрэл медальт Америкийн гурвын харайгч Томас Кронан (1962 онд нас барсан)
  • 1897 - Мексикийн 45 дахь Ерөнхийлөгч Мануэль Авила Камашо (1955 онд нас барсан)
  • 1905 - Олимпийн хүрэл медальт Америкийн уртын харайгч Альфред Бейтс (1999 онд нас барсан)
  • 1908 - Олимпийн хүрэл медальт Шведийн гүйгч Инга Генцель (1991 онд нас барсан)
  • 1912 - Олимпийн мөнгөн медальт Америкийн зээрэнцэг шидэгч Рут Осбөрн (1994 онд нас барсан)
  • 1919 - Киприйн дөрөв дэх Ерөнхийлөгч Глафкос Клеридес (2013 онд нас барсан)
  • 1926 - Шведийн 27 дахь ерөнхий сайд Торборн Фаллдин (2016 онд нас барсан)
  • 1930 - Бразилийн 25 дахь Ерөнхийлөгч Хосе Сарни
  • 1934 - "Алтан Бөмбөрцөг" наадмын тав, Берлинийн кино наадам, Академийн наадмын шагналт жүжигчин Шерли МакЛейн
  • 1942 - Академийн наадмын хоёр, "Алтан бөмбөрцөг" наадмын ес, Греммийн хөгжмийн наадмын 10, Эмми болон Тони наадмын шагналт, Кеннедийн нэрэмжит медаль, Ерөнхийлөгчийн медальт нэрт жүжигчин, дуучин Барбара Стрейсенд
  • 1947 - Европын парламентийн 22 дахь Ерөнхийлөгч Хосеп Боррелл
    • Нобелийн шагналт Америкийн химич Рожер Д.Корнберг
  • 1952 - Францын загвар зохион бүтээгч, бизнесмэн Жиан Поль Голтье
  • 1955 - "Эндемол" компанийг үндэслэгч Жон де Моль
  • 1966 - Италийн нэрт хөлбөмбөгч Алессандро Костакурта
  • 1972 - Олимпийн хүрэл медальт Словенийн уулын цаначин Юре Кошир
  • 1975 - Олимпийн хошой хүрэл, нэг мөнгө, европын гурав, дэлхийн нэг удаагийн аварга Сербийн усан полоч Дехан Савич
  • 1981 - Олимпийн хүрэл, дэлхийн хошой хүрэл медальт Японы усанд сэлэгч Наканиши Юко
  • 1982 - Олимпийн хүрэл, дэлхийн аварга, Пан Америкийн аварга Америкийн халхалттай гүйгч Девид Оливер
  • 1983 - Дэлхийн аварга Украины таван төрөлтийн тамирчин Ханна Мельниченко
  • 1985 - Дэлхийн хошой мөнгөн медальт Америкийн гүйгч Майк Рожерс
  • 1987 - Бельгийн хөлбөмбөгч Йан Вертонген
  • 1989 - Олимпийн аварга, мөнгө, хошой хүрэл медальт, Пан Америкийн аварга Америкийн усанд шумбагч Девид Будиа
  • 1990 - Өмнөд Солонгосын жүжигчин Ким Те Ри

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 1248 - Монголын их хаан Гүюг (1206 онд төрсөн)
  • 1617 - Францын ерөнхий сайд Консино Консини (1575 онд төрсөн)
  • 1731 - Английн нэрт зохиолч, тагнуулч Даниел Дефо (1660 онд төрсөн)
  • 1852 - Оросын нэрт зохиолч, орчуулагч Василий Жуковский (1783 онд төрсөн)
  • 1960 - Нобелийн шагналт Германын физикч Макс фон Лойе (1879 онд төрсөн)
  • 1982 - Олимпийн таван удаагийн алтан медальт Финландын гүйгч Вилле Ритола (1896 онд төрсөн)
  • 2004 - Гоо сайхны алдарт Estée Lauder компанийг үндэслэгч Эсте Лодер (1906 онд төрсөн)
  • 2005 - Израйлийн долоо дахь Ерөнхийлөгч Эзер Вейзман (1924 онд төрсөн)
  • 2016 - Олимпийн хошой, дэлхийн зургаа, Пан Америкийн гурван удаагийн аварга Америкийн хүндийн өргөгч Томми Коно (1930 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • АрменАрмен Армен Арменийн яргалалыг дурсан санах өдөр
  • Flag of Zambia.svg Замби Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
  • БалбаБалба Балба Ардчилалын өдөр
  • Flag of Niger.svg Нигер Конкордын өдөр
  • Flag of The Gambia.svg Гамби Бүгд найрамдах улсын өдөр
  • Лаботарорийн амьтдыг хамгаалах өдөр