4 сарын 11

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 11 нь Григорийн тооллын жилийн 101 дахь (өндөр жил бол 102 дэх) өдөр юм. Мөн он дуустал 264 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 491 - Византийн эзэнт гүрний хаан ширээнд Флавиус Анастасиус сууж, засаглалын нэрээ I Анастасиус болгожээ.
  • 1079 - Польшийн хаан II Бориславын тушаалаар Харьковын хамба Сатниславыг цаазлав.
  • 1241 - Монголын эзэнт гүрний Бат хааны цэргүүд Мохигийн тулаанд Унгарын IV Белагийн цэргүүдийг буулган авчээ.
  • 1512 - Камбрейн лигийн дайн: Гастон де Фойоор удирдуулсан Францын цэргүүд Равеннагийн тулаанд ялалт байгуулав.
  • 1689 - Их Британи гүрнийг II Уиллиам, II Мери нар хамтатган захирахаар болжээ.
  • 1727 - Германы суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын Гэгээн Меттьюгийн шаналал хэмээх BMV 244b симфонийг Лайпцигийн Гэгээн Томасын сүмд тоглов.
  • 1809 - Баскын замын байлдаанд Франц Их Британийн талууд тэнгисийн тулаанаа эхэлжээ.
  • 1814 - Фонтейнблегийн гэрээгээр Наполеон Бонапартын эсрэг нэгдсэн зургаан эвслийн дайн өндөрлөжээ.
  • 1868 - Токугавагийн вант улсын захирагч асан Шогүн Токүгава Ёшинобү Эдогийн сүмийн өмнө бууж өгөв.
  • 1881 - Африк гаралтай Америк эмэгтэйчүүдэд дээд боловсрол олгох зорилготой Спелманы коллеж Жоржиа мужийн Атланта хотод байгуулагджээ.
  • 1908 - Германы эзэнт гүрний үед угсарсан хамгийн сүүлийн хуягт хөлөг онгоц "Блюкер" үйлдвэрээс гарав.
  • 1909 - Израйлийн Тел Авив хот байгуулагджээ.
  • 1921 - Британийн засаг захиргааны удирдлага дор эмир Абдулла Трансйорданы төв засгийн газрыг байгуулахаар болов.
  • 1945 - Дэлхийн II дайн: Америкийн цэргийн хүч Бюхенвальдын бөөнөөр хорих лагерийг чөлөөлжээ.
  • 1951 - Солонгосын дайн: АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Труман Солонгосын командлалыг Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Дуглас МакАртурт шилжүүлэв.
    • Шотландын палеонтологийн ангийн оюутнууд курсийн ажлийнхаа үеэр Шотландын хаадыг хаан ширээнд өргөмжилдөг байсан Сконы чулууг илрүүлжээ. Оюутнууд олсон эд өлгийн зүйлээ Уестминстерийн ордонд аваачсан гэдэг.
  • 1955 - Хятадын Гоминдан намынхан Жоу Инлайг хороохоор түүний зорчиж явсан Энэтхэгийн агаарын тээврийн хунтайж онгоцыг дэлбэлэх ажиллагаа бүтэлгүйтэв.
  • 1957 - Их Британичууд Сингапурын автономит эрхийг хүлээн зөвшөөрчээ.
  • 1961 - Дэлхийн II дайны үед еврейчүүдийн эсрэг бөөнөөр устгах ажиллагаа зохион байгуулсан гэх үндэслэлээр Нацистын Германы СС-ын офицер Адольф Айхманныг шүүх ажиллагаа Йерусалем хотод эхэлжээ.
  • 1955 - АНУ-ын баруун төвийн зургаан мужид 61 удаагийн хар шуурга бүртгэгдэж, дээрх байгалийн гамшигт амиа алдагсдын тоо 256-д хүрэв.
  • 1968 - АНУ-ын ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Иргэний эрхийн гэрээнд гарын үсэг зурснаар хар арьстнууд худалдан авах, худалдаалах, түрээслэх, санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхээр хангагджээ.
  • 1970 - АНУ-ын сансрын "Аполло 13" хөлөг хөөрөв.
  • 1976 - Технологийн алдарт Apple компанийн Apple I компьютерийг бүтээж дуусгав.
  • 1977 - Лондонгийн метроны системийн 25 жилийн ой тохиов.
  • 1979 - Угандагийн дарангуйлагч Иди Аминий засаглал нуран унажээ.
  • 1981 - Их Британийн нийслэл Лондон хотын өмнөд хэсэгт эрхийнхээ төлөө жагсаж байсан тайван жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч 300 цагдаагийн ажилтан, 65 жагсагч хүнд гэмтжээ.
  • 1986 - АНУ-ын Флорида мужийн Дейд тойрогт байрлах нэгэн банкинд зэвсэгт этгээдүүд халдаж, Холбооны мөрдөх товчооны ажилтнууд тэдний эсрэг хэдэн цагийн туршид буудалцав. Буудалцааны улмаас Холбооны мөрдөх товчооны ажилтан Жерри Л.Доу, Бенжамин П.Гроган нар амиа алджээ. Түүнчлэн таван ажилтан хүнд шархаджээ.
  • 1987 - Йорданы хаан Хуссейн, Израйлийн гадаад харилцааны сайд Шимон Перес нар хамтран ажиллах нууц гэрээнд гарын үсэг зурав.
  • 1993 - АНУ-ын Охайо мужийн Лукасвиль хотод орших Өмнөд Охайгийн хорих газарт 450 хоригдол бослого дэгдээв. Исламын шашин болон Исламын үндэстэн хөдөлгөөний гишүүдийн дэгдээсэн уг бослого 10 хоногийн турш үргэлжилжээ.
  • 2002 - Тунисийн Гриба сүмд бөмбөг дэлбэрч 21 хүн амиа алдав. Уг халдлагыг Аль-Кайда бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.
    • Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавезын эсрэг 200 гаруй хүнийг хамарсан жагсаал Каракас хотод болжээ. Бослогыг ерөнхийлөгчийн тушаалаар хүч хэрэглэн тарааж, 19 жагсагч амиа алдав.
  • 2006 - Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад улсынхаа хэмжээнд ураныг амжилттай хөгжүүлж байгаагаа олон улсад зарлажээ.
  • 2007 - Алжирийн дэлбэрэлт: Алжирийн нийслэл Алжир хотод хоёр ч удаа дэлбэрэлт болсоны улмаас 33 хүн амиа алдан, 222 гаруй хүн гэмтэж, бэртэв.
  • 2011 - Беларусийн нийслэл Минскийн метронд дэлбэрэлт болж 15 хүн амиа алдаж, 204 гаруй хүн гэмтэж бэртжээ.
  • 2012 - Индонезийн Суматра арлын баруун хэсэгт орших Вартон хошуунд газар хөдлөв. Индонезийн газар зүйн хүрээлэнгийн тооцооллоор магнитудын шатлалыг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хүчтэй байжээ. Газар хөдлөлт хүн харьцангуй бага зэрэг суурьшсан бүс нутагт болсон бөгөөд арван хүн амиа алдаж, 12 хүн гэмтэж, бэртжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 145 - Ромын эзэн хаан Септимус Северус (211 онд нас барсан)
  • 1357 - Португалийн эзэн хаан I Жон (1433 онд нас барсан)
  • 1770 - Их Британийн ерөнхий сайд Жорж Кеннинг (1827 онд нас барсан)
  • 1862 - АНУ-ын 44 дэх төрийн нарийн бичгийн дарга Чарльз Иванс Хьюс (1948 онд нас барсан)
  • 1869 - Нобелийн энхтайвны медалийн загварыг гаргасан уран барималч Густаф Вижеланд (1943 онд нас барсан)
  • 1871 - Олимпын хүрэл медальт Унгарын марафонч Гуйла Келлнер (1940 онд нас барсан)
  • 1893 - АНУ-ын 51 дэх төрийн нарийн бичгийн дарга Дийн Ахсон (1971 онд нас барсан)
  • 1908 - Японы технологийн алдарт "Сони" компанийг үүсгэн байгуулалцсан Ибука Масару (1997 онд нас барсан)
  • 1910 - Португалийн 14 дэх ерөнхийлөгч Антонио де Спинола (1996 онд нас барсан)
  • 1914 - Америкийн нэрт математикч Дороти Льюс Бернстайн (1988 онд нас барсан)
  • 1920 - Италийн 40 дэх ерөнхий сайд Эмилио Коломбо (2013 онд нас барсан)
  • 1925 - Олимпын мөнгөн медальт Зөвлөлтийн халхалттай гүйгч Юрий Литуев (2000 онд нас барсан)
  • 1930 - Олимпын мөнгөн медальт Германы жад шидэгч Вольтер Крюгер
  • 1932 - Академийн наадам, "Тони", "Алтан Бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Жоел Грей
  • 1953 - Бельгийн 47 дахь ерөнхий сайд Гай Верхоштадт
  • 1957 - Харанга хамтлагийн хэмнэлт гитарчин, хөгжмийн зохиолч, МУУГЗ, ТШ Я.Одсүрэн
  • 1958 - Олимпын аварга, хүрэл медальт Зөвлөлтийн гүйгч Людмила Кондратьева
  • 1983 - Олимпын аварга, мөнгөн медальт, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Канадын чөлөөт цаначин Женнифер Хайл
  • 1986 - Олимпын аварга, мөнгөн медальт, Даймонд лигийн аварга, Европын аварга Их Британийн халхалттай гүйгч Дей Грийн
    • Олимпын аварга, дэлхийн зургаан удаагийн аварга Германы таван төрөлтийн тамирчин Лена Шонеборн
  • 1991 - Испанийн хөлбөмбөгч Тиаго Алкантара

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 618 - Эртний Суй улсыг үндэслэгч, эзэн хаан Янг (569 онд төрсөн)
  • 678 - Ромын пап Донус (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1165 - Унгарын хаан IV Степан (1133 онд төрсөн)
  • 1783 - Хаант Орос улсын гадаад хэргийн сайд Никита Иванович Панин (1718 онд төрсөн)
  • 1967 - Ямайкын хоёр дахь ерөнхий сайд Дональд Сангстер (1911 онд төрсөн)
  • 1985 - Албанийн 21 дэх ерөнхий сайд Энвер Хожа (1908 онд төрсөн)
  • 2012 - Алжирийн анхны ерөнхийлөгч Ахмед Бен Белла (1916 онд төрсөн)
  • 2013 - Греммийн наадмын 11, Эммигийн наадмын шагналт жүжигчин Жонатан Уинтерс (1925 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • Дэлхийн паркинсоны өдөр

 Commons: 4 сарын 11 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан