4 сарын 18

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

4 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 108 дахь (өндөр жил бол 109 дэх) өдөр юм. Мөн он дуустал 257 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 1025 - Польшийн хаант улсын эцэг гэгдэх анхны хаан Болеслав Хробрий хаан ширээнд суужээ.
  • 1232 - Испанийн Архона тосгон тусгаар тогтнож байгаагаа зарлав. Тосгоны захирах Мухаммад Ибн Юсуф хожим нь Гранадын Насридын Эмирт улсын эгнээнд нэгдсэн юм.
  • 1506 - Гэгээн Петер Василикийн ордоны шавыг тавьжээ.
  • 1521 - Германы шашны зүтгэлтэн, шинэчлэгч Мартин Лютерын шүүх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжлэв. Тэрээр шашны хичээл заахдаа өмнөхөө үгүйсгэн шинэчлэлд уриалан дуудсан гэсэн үндэслэлээр шүүгдсэн билээ.
  • 1689 - Бостон хотод суурьшсан Британи иргэд Бостоны колонийн захирагч Сир Эдмунд Андросын эсрэг бослого дэгдээв.
  • 1738 - Испанийн эзэн хааны дэргэдэх Түүхийн ухааны академи Мадрид хотноо байгуулагджээ.
  • 1775 - Америкийн хувьсгал: Америкийн колони даяар дэгдэж, эрчийг авах болсон тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дарах зорилгоор Их Британийн усан цэргүүд эрэг орчмын бүсийг хамгаалалтад авав.
  • 1831 - АНУ-ын Алабама мужийн Тускалүүза хотод Алабама мужийн их сургууль байгуулагджээ.
  • 1864 - Прусс-Австрийн нэгдсэн арми Диббөлийн тулаанд Данийн армийг ялж, Шлесвиг мужид хяналтаа тогтоов.
  • 1897 - Грек-Туркын хооронд тулаан болж улмаар Грекчүүд Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтнож буйгаа зарлажээ.
  • 1902 - Гуатемалд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 800-2,000 хүн амиа алдав. Мөн түүнчлэн тус улсад бага хэмжээний тив шилжих хөдөлгөөн ажиглагдсан байна.
  • 1909 - Ромын папын зөвлөл хуралдаж Жанна Д'Аркыг гэгээнтнээр өргөмжлөв.
  • 1942 - Дэлхийн II дайн: Японы нийслэл Токио, Йокохама, Кобе, Нагоя хотуудыг АНУ-ын Нисэх хүчин бөмбөгджээ.
    • Францын ерөнхий сайдаар Пьерр Лавал томилогджээ.
  • 1943 - Дэлхийн II дайн: АНУ-ын нисэх хүчний явуулсан "Венженс" цэргийн ажиллагааны дүнд Японы адмирал Ямамото Исорокү алагдав.
  • 1945 - Германы эзэмшилд байдаг Хелиголенд жижиг аралд 1,000 гаруй удаагийн бөмбөгдөлт болжээ.
  • 1946 - Нидерландын Гааг хотноо Олон улсын шүүх анхны хуралдаанаа хийв.
  • 1949 - Британийн захиргаанд байсан Үндэстнүүдийн холбооноос Ирланд улс албан ёсоор гарч Бүгд найрамдах Ирланд улс байгуулагджээ.
  • 1954 - Египетийн засгийн эрхэнд Гамал Адбел Нассер залрав.
  • 1955 - Индонезийн Бандунг мужид Ази-Африкын 29 улс цугларч, Ази-Африкын зөвлөл байгуулагджээ.
  • 1980 - Өмнө нь Родези гэж нэрлэгдэж байсан улс Зимбабве хэмээн нэрээ өөрчилж Бүгд найрамдах Зимбабве улс байгуулагдав. Тус улсын анхны ерөнхийлөгчөөр Канаан Банана сонгогдсон билээ.
  • 1983 - Ливаны нийслэл Бейрут хотод байрлах АНУ-ын элчин сайдын яамны гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 63 хүн амиа алдав.
  • 1988 - АНУ-ын тэнгисийн цэрэг Дэлхийн II дайнаас хойшхи томоохон тулаанаа Ираны тэнгисийн цэргийн эсрэг хийжээ.
  • 1992 - Афганистаны армийн генерал Абдул Рашид Достум ерөнхийлөгч Мохаммад Нажибуллагийн эсрэг төрийн эргэлт хийж, Кабул хотыг хяналтдаа авав.
  • 1996 - Израйлийн зэвсэгт хүчин Ливанд явуулсан цэргийн ажиллагааны улмаас 106 энгийн иргэн амиа алджээ.
  • 2007 - Иракын нийслэл Багдад хотод цуврал дэлбэрэлт болж, 198 хүн амиа алдан, 251 хүн гэмтэж, бэртжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1772 - Английн суут эдийн засагч Давид Рикардо (1823 онд нас барсан)
  • 1797 - Францын хоёр дахь ерөнхийлөгч Адольф Тьерс (1877 онд нас барсан)
  • 1897 - Олимп, дэлхийн аварга Шведын холын зайн цаначин Пер-Эрик Хедлунд (1975 онд нас барсан)
  • 1902 - Италийн 32 дахь ерөнхий сайд Жузеппе Пелла (1981 онд нас барсан)
  • 1905 - Нобелийн шагналт Америкийн физикч Жорж Х.Хитчингс (1998 онд нас барсан)
  • 1927 - Польшийн ерөнхий сайд Тадеуш Мазовиеки (2013 онд нас барсан)
  • 1937 - Олимпын хүрэл медальт, Европын аварга ЗХУ-ын уртын харайгч Татяна Щелканова (2011 онд нас барсан)
  • 1940 - Нобелийн шагналт Америкийн биохимич Жозеф Л.Голдстайн
  • 1941 - Ирландын ес дэх ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс
  • 1947 - Либерийн 23 дахь ерөнхийлөгч Мозес Бла (2013 онд нас барсан)
  • 1960 - Олимпын хүрэл медальт Зөвлөлтийн марафонч Елена Вязова
  • 1963 - Америкийн телевизийн хөтлөгч Конан О'Брайн
  • 1966 - Оросын алдарт хоккейчин Валери Каменски
  • 1970 - Ливаны ерөнхий сайд Саад Харири
  • 1973 - Олимпын хошой, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Этиопын марафонч Хейли Гебрселасси
  • 1979 - Америкийн загвар өмсөгч, реалити шоуны од Кортни Кардашиан
  • 1985 - Польшийн хөлбөмбөгч, хаалгач Лукаш Фабиански
  • 1990 - Польшийн хөлбөмбөгч, хаалгач Войцие Шцесни
  • 1995 - Бельгийн хөлбөмбөгч Дивок Ориги

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 1938 - Олимпын хошой аварга Америкийн харваач Жорж Брайнт (1878 онд төрсөн)
  • 1945 - Электрон барааны вакуум бортогыг зохион бүтээгч Жон Амброс Флеминг (1849 онд төрсөн)
  • 1947 - Словакын ерөнхийлөгч Йозеф Тисо (1887 онд төрсөн)
  • 1951 - Португалийн 11 дэх ерөнхийлөгч Оскар Кармона (1869 онд төрсөн)
  • 1955 - Хорьдугаар зууны манлай хүн, Германы нэрт физикч Альберт Эйнштейн (1879 онд төрсөн)
  • 1964 - Академийн наадмын хоёр удаагийн шагналт найруулагч Бен Хект (1894 онд төрсөн)
  • 1995 - Аргентин улсын 32 дахь ерөнхийлөгч Артуро Фрондизи (1908 онд төрсөн)
  • 2004 - Фижи арал улсын хоёр дахь ерөнхийлөгч Камисесе Мара (1920 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Иран Иран Зэвсэгт хүчний өдөр
  • ПольшПольш Польш Комад орсон өвчтөнүүдийн өдөр
  • БразилБразил Бразил Нөхөрлөлийн өдөр
  • Flag of Zimbabwe.svg Зимбабве Тусгаар тогтнолын өдөр
  • ЯпонЯпон Япон Зохион бүтээгчдийн өдөр