4 сарын 26

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

4 сарын 26 нь Григорийн тооллын жилийн 116 дахь (өндөр жил бол 117 дэх) өдөр юм. Мөн он дуустал 249 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 1282 - Хан хүү Мөнхтөмөр бие барсан тул Хүтүй хатан тэргүүтэй ноёд Аргуныг дэмжих болов. Энэ үед талийгаач хааныг Тэгүдэр орлож байсан тул талуудын маргаан нэлээд ширүүсэх үед Шиши хэмээх нэгэн ноён Аргунд хандан Тэгүдэрийг дэмжихийг хүсчээ.
  • 1478 - Италийн нөлөө бүхий гэр бүл гэгдэх Паццигийн гэр бүл Лоренцо де Медичи болон Гиллиано де Медичи рүү халдав. Халдлагын улмаас Гиллиано Медичи амиа алджээ.
  • 1564 - Алдарт зохиолч Уиллиам Шекспир Английн Уорвикшайр дахь Страффордын сүмд загалмайлуулав.
  • 1777 - Америкийн колонийн армийнханд Британийн зэвсэгт хүчин халдан довтолж байгааг 40 миль зай туулж 16 настай хүү Сайбил Ладингтон хэл хүргэв.
  • 1802 - Францын хаан Наполеон Бонапарт Францын хувьсгалын гол тоглогчдыг Францад сайн дураараа нэгдвэл олон зүйлийн урамшуулал олгох, энхтайван байдлыг тогтоохыг хамтран ажиллана гэж амлажээ.
  • 1805 - Ахлах түрүүч Пресли О'Бенноноор удирдуулсан АНУ-ын тэнгисийн цэргийн хүч Ливийн Дерне хотыг эзлэв.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Генерал Текумсе Шерманаар удирдуулса эх газрын арми Умард Каролина мужийн Дархем хотын ойролцоо Холбооны армид бууж өгчээ.
    • Холбоотны армийн морин цэрэг Ерөнхийлөгч Абрахам Линкольны амь насанд халдсан Жон Уилкис Бүүтийг буудан хороожээ.
  • 1903 - Испанийн хамгийн амжилттай хөлбөмбөгийн клубийн нэг Атлетико Мадрид байгуулагдав.
  • 1923 - Хатагтай Элизабет Бауес-Лион Йоркын гүнтэй хуримлах ёслол Вестминстерийн ордонд болжээ.
  • 1925 - Веймарын бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчөөр Паул фон Гинденбург сонгогдов. Тэрээр тус улсад сонгуулиар ялалт байгуулж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны улстөрч болсон юм.
  • 1933 - Нацистын Германы цагдаагийн нууц байгууллага Гетапо байгуулагдав.
  • 1937 - Испанийн иргэний дайн: Германы Люфтваффын цэргүүд Испанийн Гуерника хотыг бөмбөгдөв.
  • 1942 - Манжийн Беншиху нүүрсний уурхайд осол болж 1,549 уурхайчин амиа алджээ.
  • 1944 - Грекын Ерөнхийлөгчөөр Гиоргиос Папандреу сонгогджээ.
  • 1954 - Женевийн хуралдаанаар Индохятад болон Солонгосын энхтайвны талаар хэлэлцэв.
  • 1960 - Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Сингман Рег эсэргүүцсэн "Дөрөвдүгээр сарын хувьсгал"-ын үр дүнд Сингман Ре албан тушаалаа огцров. Тэрээр тус улсыг 15 жилийн турш дарангуйллын замаар удирдсан юм.
  • 1962 - АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Рейнжэр 4" хөлөг сарыг мөргөн сүйрчээ.
  • 1963 - Ливи улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнож, Ливийн хаант улс байгуулагджээ. Мөн тэд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилсан юм.
  • 1964 - Африкийн Танганьяка болон Занзибар улсууд нэгдэж Танзани улсыг байгуулав.
  • 1966 - ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах Узбекистан улсын Ташкент хотод 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, 200 хүн амиа алджээ.
    • Бүгд найрамдах Конго улсад Амбройс Нумазалаегаар удирдуулсан шинэ засгийн газар байгуулагдав.
  • 1981 - АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн доктор Майкл Р.Харрисон болон түүний багийнхан ураг салгах мэс ажилбарыг анх удаа гүйцэтгэв.
  • 1982 - Өмнөд Солонгоын Өмнөд Гионгсанг хотод цагдаагийн офицер Вү Бум-Кон сэтгэл санааны огцом уналтаас болж гал нээсний улмаас 57 хүн амиа алджээ. Тэрээр халдлага үйлдсэнийхээ дараа амиа хорлосон байна.
  • 1986 - ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтах Украин улсын Припят хтод орших Чернобылын атомын цахилгаан станц сүйрэв. Энэ нь дэлхийн түүхэнд тохиосон хамгийн хөнөөлтэй АЦС-ын сүйрэл байсан юм.
  • 1989 - Дэлхийн түүхэнд хамгийн их хөнөөл дагуулсан хар шуурга болов. Бангладешийн төвд болсон шуурганы улмаас 1,300 хүн амиа алдаж, 12,000 хүн бэртэж гэмтэн, 80,000 өрх орох оронгүй болжээ.
  • 1994 - Япон улсын Нагоя нисэх буудалд Хятадын агаарын тээврийн 140-р нислэг сүйрэв. Ослын улмаас хөлгийн багийн 271 хүн бүгд амиа алдсан юм.
  • 2002 - Германы Эрфурт хотын Гутенбергийн бага сургуульд Роберт Стайнхаузер гэх этгээд халдаж 16 сурагчийн аминд хүрчээ.
  • 2005 - Сирийн зэвсэгт хүчний 14,000 цэрэг Ливаны анги нэгтгэлийн эсрэг тэмцэж улмаар тус улсад хяналтаа тогтоогоод байсан Ливаны дарангуйлал 29 жилийн дараа эцэслэсэн юм.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 121 - Ромын эзэн хаан Марк Аврелийн (180 онд нас барсан)
  • 764 - Ираны халиф Аль-Хади (786 онд нас барсан)
  • 1319 - Францын хаан II Жон (1364 онд нас барсан)
  • 1648 - Португалийн хаан II Петер (1706 онд нас барсан)
  • 1711 - Шотландын нэрт эдийн засагч, философич Девид Юүм (1776 онд нас барсан)
  • 1798 - Францын нэрт уран зураач Южин Делакруа (1863 онд нас барсан)
  • 1822 - Нью-Йоркын "Төв цэцэрлэгт хүрээлэн"-гийн загварыг гаргасан, уран барилгач Фредерик Лоу Олмстед (1903 онд нас барсан)
  • 1856 - Шинэ Зеландын 17 дахь ерөнхий сайд Жозеф Уорд (1930 онд нас барсан)
  • 1876 - Олимпийн хүрэл медальт Германы завьч Эрнст Фелл (1959 онд нас барсан)
  • 1879 - Нобелийн шагналт Английн физикч Овен Уиллиам Ричардсон (1959 онд нас барсан)
  • 1898 - Нобелийн шагналт Испанийн яруу найрагч Висенте Алейксандре (1984 онд нас барсан)
    • Өвөл болон Зуны олимпод түрүүлсэн Америкийн тамирчин Эдди Ийган (1967 онд нас барсан)
  • 1904 - Грекын ерөнхий сайд Зенофон Золотас (2004 онд нас барсан)
  • 1907 - Грекын ерөнхий сайд Илиас Циримокос (1968 онд нас барсан)
  • 1930 - Олимпийн мөнгөн медальт Бельгийн гүйгч Рожер Моенс
  • 1932 - Олимпийн хүрэл медальт Шерли Коули
    • Нобелийн шагналт Канадын генетикч Майкл Смит (2000 онд нас барсан)
  • 1933 - Нобелийн шагналт Америкийн физикч Арно Аллан Пенциас
  • 1963 - Тулааны урлагийн мастер, жүжигчин Жет Ли
    • Олимпийн хүрэл медальт Германы халхалттай гүйгч Корнелиа Улрих
  • 1970 - АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп
  • 1980 - Америкийн жүжигчин, продюсер Ченнинг Татум
  • 1982 - Олимпийн мөнгө, хошой хүрэл медальт, Дэлхийн аварга, дөрвөн удаагийн мөнгө, нэг удаагийн хүрэл медальт Ямайкын гүйгч Новлин Уиллиамс-Миллс
  • 1985 - Америкийн талбайн теннисч Жон Иснер
  • 1986 - Тив, дэлхийн аварга Оросын гүйгч Юлия Зарипова
  • 1994 - "Формула 1" уралдааны нисгэгч, Данийл Квят

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 499 - Умард Вей улсын эзэн хаан Шиаовен (467 онд төрсөн)
  • 757 - Ромын пап II Стефен (715 онд төрсөн)
  • 1192 - Японы эзэн хаан Ширакава-Го (1127 онд төрсөн)
  • 1910 - Нобелийн шагналт Францын яруу найрагч Бьёрнстьерн Бьёрнсон (1832 онд төрсөн)
  • 1934 - Лативийн ерөнхий сайд Артурс Альберингс (1876 онд төрсөн)
  • 1940 - Нобелийн шагналт Германы химич Карл Бош (1874 онд төрсөн)
  • 1944 - Олимпийн гурван удаагийн аварга, хошой хүрэл медальт Францын хөнгөн атлетикч Виолетт Морри (1893 онд төрсөн)
  • 1969 - Айкидо тулааны урлагыг үндэслэгч Уешиба Морихей (1883 онд төрсөн)
  • 1989 - "Алтан бөмбөрцөг" болон Кеннедийн нэрэмжит шагналт жүжигчин Люсилл Болл (1911 онд төрсөн)
  • 1994 - Кёкүшинкай каратег үндэслэгч Ояама Мас (1927 онд төрсөн)
  • 2007 - Америкийн киноны насны хязгаар заасан тэмдэглэгээг зохион бүтээгч Жек Валенти (1921 онд төрсөн)
  • 2017 - Академийн наадмын шагналт "Филаделфи", "Хурга майлахаа болино" зэрэг киног найруулсан Жонатан Демм (1944 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Эх газрын армийн дурсгалын өдөр
  • ТанзаниТанзани Танзани Нэгдсэн өдөр
  • Дэлхийн оюуны өмчийн өдөр