4 сарын 13

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

4 сарын 13 нь Григорийн тооллын жилийн 103 дахь (өндөр жил бол 104 дэх) өдөр юм. Мөн он дуустал 262 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 945 - Нэгдсэн омгуудын хаан Хью эрх ямбаасаа татгалзаж улмаар түүний хүү II Лутейр Италийн хаан болжээ.
  • 1111 - Ариун Ромын эзэнт гүрийн хаан ширээнд V Хенри суув.
  • 1204 - Загалмайтны дөрөвдүгээр аян дайны үеэр Загалмайтнууд Константинополь хотыг эзлэн авч, улмаар Византийн эзэнт гүрэн мөхжээ.
  • 1613 - Английн тэнгисийн цэргийн офицер Самуэль Арголл одоогийн Виржиниа мужийн уугуул омгийн гүнж Покахонтасыг барьцаалав.
  • 1777 - Америкийн хувьсгалын төлөөх дайн: Одоогийн Нью-Жерсигийн Баундын талд Америкийн зэвсэгт хүчин ялагдал хүлээжээ.
  • 1829 - Английн парламент хэлэлцээд Ромын Католик шашинтнуудын санал өгөх эрхийг хуульчлав.
  • 1849 - Унгарын Үндэсний ассемблейн хаалттай хуралдаанаар Лахос Коссут Унгарын тусгаар тогтнолын тунхагыг уншиж танилцуулжээ.
  • 1861 - Америкийн иргэний дайн: Самтер боомтыг Эх газрын цэргүүд эзэлж, Холбоотны арми бууж өгөв.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Умард Каролинам мужийн Релей хотыг Холбоотны арми эзлэв.
  • 1870 - АНУ-ын Нью-Йорк хотод Метрополитан дүрслэх урлагийн музей үүдээ нээжээ.
  • 1873 - АНУ-ын Луйзана мужийн Колфакс хотод бүгд найрамдахын цэргүүд хар арьст 60 хүнийг зүй бусаар хороов.
  • 1902 - Алдарт бизнесмэн Жеймс К.Пенни Вайоминг мужийн Кеммерер хотноо анхны дэлгүүрээ нээжээ.
  • 1909 - Оттоманы эзэнт гүрний эсрэг армийн удирдлагууд төрийн эргэлт хийсний улмаас Султан II Абдул Хамид хаан ширээнээсээ буув.
  • 1919 - Бүгд найрамдах Солонгос улсын түр засгийн газар байгуулагджээ.
    • АНУ-ын Сенатор Южин В.Дебсийг Дэлхийн нэгдүгээр дайн болон бусад зүйлсэд өдөөн турхирсан гэх үндэслэлээр шоронд хорих шийдвэр гарав.
  • 1941 - ЗСБНХОУ болон Япон улсын хооронд хамтын ажиллагаа, газар нутагт үл довтлох гэрээ байгуулагджээ.
  • 1943 - Дэлхийн II дайн: Зөвлөлтийн цэргүүд Катин ойн халдлагын хохирогчдын цогцсыг илрүүлэв. Улмаар ЗХУ Польш улстай дипломат маргаан үүсч, Лондон хотын улс хоорондын маргааны газар өгсөн ч Британийн зүгээс Польш уг хэрэгт буруугүй болохыг тогтоосон байна.
    • АНУ-ын суут ерөнхийлөгч Томас Жефферсоны мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Вашингтон хотод Жефферсоны дурсгалын цогцолборыг босгожээ.
  • 1944 - ЗХУ болон Шинэ Зеландын хооронд дипломат харилцаа тогтов.
  • 1945 - Дэлхийн II дайн: Германы Гарделеген хотод хоригдож байсан цэрэг, улстөрийн 1,000 гаруй хоригдлыг Нацистын Германы засгийн газар хороох шийдвэр гаргажээ.
    • Дэлхийн II дайн: Зөвлөлт, Болгарын хамтарсан цэргийн хүч Вьенна хотыг чөлөөлөв.
  • 1948 - Шейх Жаррагийн Арабын хөдөлгөөний цэргүүд Хадасса эмнэлэгт халдан довтолж эмч, сувилагч, өвчтөн, оюутан нийлсэн 78 еврей үндэстнийг хөнөөжээ.
  • 1953 - АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Аллен Дюллес бодол унших "MKUltra" төслийг хэрэгжүүлж эхлэв.
  • 1960 - АНУ "Транзит 1-Б" хиймэл дагуулыг хөөргөв. Ингэснээр дэлхийн түүхэнд байрлал тогтоох зориулалттай анхны хиймэл дагуул болсон юм.
  • 1964 - Академийн наадмын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хар арьст Сидней Пойтиер "Лиллигийн ар тал" кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж уг шагналыг хүртсэн анхны хар арьст жүжигчин болжээ.
  • 1970 - АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Аполло 13" хөлөг сар хүрэх замдаа хүчил төрөгчийн хадгалалтын хэсэгт гэмтэл гарч, амь нас нь аюултай байдалд хүрчээ.
  • 1972 - Олон улсын шуудангийн холбоо БНХАУ-ын тусгай захиргааны бүс болох Тайванийг Бүгд найрамдах Хятад гэдгээр нь хэвээр үлдээх шийд гаргав.
    • Вьетнамын дайн: Ан Локын тулаан эхэлжээ.
  • 1974 - АНУ-ын Сансар судлалын агентлаг болон Хьюс нисэх онгоцны компани хамтран Вестерн Юнион компанийн захиалгаар "Вестар 1" хиймэл дагуулыг хөөргөв. Энэ нь дэлхийн түүхэнд арилжааны зорилгоор байр зүйг тодорхойлох анхны хиймэл дагуул болсон юм.
  • 1975 - Палестины ардын чөлөөлөх армийн 26 гишүүнийг Фалангист хөдөлгөөнийхөн хороосон нь 15 жил үргэлжилсэн Ливаны иргэний дайны эхлэл байсан юм.
  • 1976 - АНУ-ын Сангийн яам суут ерөнхийлөгч Томас Жефферсоны мэндэлсний 233 жилийн ойг тохиолдуулан түүний хөрөг бүхий хоёртын шинэ долларыг гүйлгээнд нэвтрүүлж байгаагаа зарлалаа.
    • Финландын "Лапуа" сумны үйлдвэрт дэлбэрэлт болж 40 ажилтан амиа алдав. Энэ нь орчин үеийн Финландын түүхэнд гарсан хамгийн хөнөөлтэй үйлдвэрийн осол байсан юм.
  • 1987 - Португал болон БНХАУ-ын хооронд гэрээ байгуулж, Макаог 1999-нд Хятадын талд эгүүлэн өгөхөөр болжээ.
  • 1997 - Гольфийн Мастеруудын цувралд Америкийн гольфчин Тайгер Вүүдс түрүүлж, уг тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.
  • 2017 - Афганистан улсын Нангархар сууринд АНУ-ын арми бөмбөг дэлбэлэв.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 1732 - Их Британийн ерөнхий сайд Фредерик Норд (1792 онд нас барсан)
  • 1743 - АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон (1826 онд нас барсан)
  • 1784 - Пруссийн фильдмаршал, аялагч Фридрих Граф фон Врангел (1877 онд нас барсан)
  • 1828 - Английн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Жозефин Батлер (1906 онд нас барсан)
  • 1885 - Эстонийн ерөнхий сайд Юхан Кукк (1942 онд нас барсан)
  • 1892 - Радарыг зохион бүтээсэн Шотландын эрдэмтэн Роберт Уотсон-Уатт (1973 онд нас барсан)
  • 1894 - Австралийн 13 дахь ерөнхий сайд Артур Фадден (1973 онд нас барсан)
    • Олимпын хүрэл медальт Америкийн гүйгч Жойе Рей (1978 онд нас барсан)
  • 1906 - Нобелийн шагналт Ирландын нэрт зохиолч Самуэль Бекетт (1989 онд нас барсан)
  • 1922 - Танзанийн анхны ерөнхийлөгч Жулиус Ньерере (1999 онд нас барсан)
  • 1939 - Нобелийн шагналт Ирландын яруу найрагч Сиймус Хийни (2013 онд нас барсан)
  • 1940 - Нобелийн шагналт Маврикийн зохиолч Ж.М.Г. Ле Глецио
    • Дэлхийн авто спортын холбооны ерөнхийлөгч асан Макс Мосли
  • 1941 - Нобелийн шагналт Америкийн генетикч Майкл Стюарт Браун
  • 1943 - Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Америкийн уулын цаначин Билли Кидд
  • 1945 - Олимпын аварга Америкийн өндрийн харайгч Эд Карутерс
  • 1946 - Америкийн нэрт дуучин Аль Грийн
  • 1960 - Германы хөлбөмбөгч Руди Фойллер
  • 1963 - Шатрын дэлхийн аварга, Оросын шатарчин, улстөрч Гарри Каспаров
  • 1971 - Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга Францын усанд сэлэгч Френк Эспосито
  • 1974 - Оросын хоккейчин Сергей Гончар
  • 1975 - Германы нэрт дуучин Луй Бега
  • 1978 - Испанийн нэрт хөлбөмбөгч Карлес Пуйол
  • 1979 - Америкийн сагсанбөмбөгч Барон Дейвс
  • 1983 - Чилийн хаалгач Клаудио Браво
  • 1984 - Данийн хөлбөмбөгч Андерс Линдегаард
  • 1992 - Дэлхийн мөнгө, Европын хүрэл медальт Оросын халхалттай гүйгч Денис Кудрявцев

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 814 - Болгарын хаант улсын Крум хан (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1605 - Хаант оросын хаан Борис Годунов (1551 онд төрсөн)
  • 1936 - Грекын 129 дэх ерөнхий сайд Константинос Демерцис (1876 онд төрсөн)
  • 1966 - Иракын хоёр дахь ерөнхийлөгч Абдул Салам Ариф (1921 онд төрсөн)
  • 1975 - Чад улсын анхны ерөнхийлөгч Франсуа Томбалбей (1918 онд төрсөн)
  • 1999 - Зүүн Германы хоёр дахь ерөнхий сайд Вилли Стоф (1914 онд төрсөн)
  • 2015 - Нобелийн шагналт Германы зохиолч Гюнтер Грасс (1927 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк Томас Жефферсоны мэндэлсэн өдөр
  • ПольшПольш Польш Катиний халдлагыг дурсах өдөр
  • Flag of Ecuador.svg Эквадор Багш нарын өдөр
  • Flag of Slovakia.svg Словак Хилсээр шоронд хоригдогсдын өдөр