4 сарын 12

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

4 сарын 12 нь Григорийн тооллын жилийн 102 дахь (өндөр жил бол 103 дэх) өдөр юм. Мөн он дуустал 263 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | edit source]

  • 467 - Баруун Ромын эзэнт гүрний хаанаар Антемиусыг өргөмжилжээ.
  • 1167 - Шведийн хаан Карл Сверкерссон алагдав.
  • 1204 - Загалмайтны дөрөвдүгээр аян дайны үеэр Загалмайтны цэргүүд Константинополь хотын хана хэрмийг нэвтэрч, дараа өдөр нь бүрэн эзлэжээ.
  • 1606 - Англи-Шотландын хөлөг онгоцууд нэгдсэн хаант улсын далбааг анх удаа мандуулав.
  • 1776 - Америкийн хувьсгал: АНУ-ын Хойд Каролино мужийн нутгийн зөвлөл Британиас салан тусгаарлах эсэх асуудлаар санал хураалт явуулжээ.
  • 1820 - Грекийг Оттоманы дарлалаас чөлөөлөх нууц бүлэглэл болох Филики Этериагийн толгойлогчоор Александер Ипсилантис сонгогдов.
  • 1861 - Америкийн иргэний дайн: Самтер боомтын тулаан: Өмнөд Каролина мужийн Чарльзстон хотод орших Самтерын боомтыг Эх газрын арми бөмбөгдөж эхлэв.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Пиллоу боомтын тулаан: Теннеси мужийн Пиллоу боомтын орчимд Эх газрын цэргүүд довтолж, хар арьстануудаас бүрдсэн арми бүхэлдээ бууж өгөв.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Алабама мужийн Мобайл хотод холбоотны арми бууж өгчээ.
  • 1877 - Их Британичууд Трансваалийн арлыг булаан эзлэв.
  • 1910 - Австри-Унгарын эзэнт гүрний үед угсарсан байлдааны сүүлчийн сөнөөгч онгоц болох "Зрини"-г үйлдвэрээс гаргажээ.
  • 1914 - Улсын хурлын газрыг байгуулах тухай тогтоолд Богд Жавзандамба хутагт гарын үсэг зурав.
  • 1917 - Дэлхийн I дайн: Канадын цэргийн хүч Вирми Брижийн тулаанд Германчуудыг буулган авч тэр хавийн газар нутгийг Германаас чөлөөлөв.
  • 1927 - Шанхайн халдлага: Хятатын удирдагч Чианг Кай Шигийн тушаалаар Хятадын коммунист намын гишүүдийг Шанхай хотноо цаазлан хороов. Ингэснээд Цэргүүдийн нэгдсэн анхдугаар арми нуран унасан юм.
  • 1928 - Германы нисэх хүчний "Бремен" нисэх онгоц атлантын далайг гатлан умардаас өмнө хүрсэн Германы анхны нисэх онгоц болжээ.
  • 1934 - Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй хуй салхи АНУ-ын Нью-Хемпшир мужийн Вашингтон уулын оргилд болжээ. Тухайн үед салхины хурд 400 гаруй км/ц-ийн хурдаар хэмжигдэж байсан гэдэг.
  • 1937 - Англи улсын Регби хотод тийрэлтэт хөдөлгүүр суурилуулсан нисэх онгоцыг эрдэмтэн Сир Френк Уиттл туршжээ.
  • 1945 - АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт албан үүргээ гүйцэтгэж байхдаа амьсгал хураав. Ингэснээр дэд ерөнхийлөгч Харри С.Труман АНУ-ын ерөнхийлөгч болсон билээ.
    • Дэлхийн II дайн: Генерал Уиллиам Х.Симпсоноор удирдуулсан АНУ-ын 9-р арми Элба голыг гатлан Магдебург, Тангермюнд хотуудад хүрэв. Ингэснээр АНУ-ын арми Берлин хотоос ердөө 90 гаруй км-ын зайнд дөхөн иржээ.
  • 1955 - АНУ-ын эрдэмтэн Жонас Салк хүүхдүүдэд дуслаар өгөх поли вакциныг туршин хөгжүүлж эхлэв.
  • 1961 - ЗХУ-ын хөөргөсөн "Восток 1" сансрын хөлөгт суусан Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болон түүхэнд нэрээ үлдээжээ. Тэр мөн анхны нислэгээрээ задгай сансарт гарч түүхэнд нэрээ дархалсан юм.
  • 1963 - ЗХУ-ын цөмийн зэвсэг суурилуулсан "К-33" шумбагч онгоц, Финландын худалдааны "Финнклиппер" онгоцтой мөргөлдөн хүнд хохирол амсав.
  • 1980 - Либери улсад төрийн эргэлт болж бослогыг удирдсан Самуэль Дү засгийн эрхэнд гарав. Ингэснээр 130 жилийн туршид Америкийн тоглоомын хүүхэлдэй байсан Либери улс өөрийн замаар замнахаар болжээ.
  • 1981 - АНУ-ын Сансар судлалын Шаттл хөтөлбөрийн хүрээнд "STS-1" хөөрч, тус хөтөлбөр үйл ажиллагаандаа оров.
  • 1990 - АНУ-ын уран барималч Жим Гери "20-р зууны үлэг гүрвэлүүд" үзэсгэлэнэгээ АНУ-ын Смитсонианы байгалийн түүхийн музейд дэлгэн тавив. Ингэснээр тус улсын байгалийн түүхийн музейн түүхэнд нэг уран бүтээлч бие даасан үзэсгэлэнгээ гаргасан эхний бөгөөд эцсийн тохиолдол болсон юм.
  • 1992 - Хүүхдийн паркын үйлчилгээ эрхэлдэг Динсейленд компани "Евро Диснейленд" компани байгуулж Францын Парис хотод соёл амралтын хүрээлэнг нээжээ.
  • 1999 - АНУ-ын нэгэн ерөнхийлөгч Билл Клинтоныг өөрийн мэдэгдэлдээ "санаатайгаар худал мэдүүлсэн" гэж үзэн дээд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэсэн ч үүнийг дээд шүүх хэрэгсэхгүй болгосон гэж үзэн нэхэмжлэл гаргасан этгээдийг торгоод өнгөрсөн байна.
  • 2002 - Израйлийн нийслэл Йерусалем хотод орших "Махане Йехүда" худалдааны төвд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, 104 хүн амиа алдаж, мөн тооны хүн бэртэж гэмтжээ.
  • 2007 - Иракын парламентын ордон байдаг бүсэд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний уршгаар парламентын гишүүн Мохаммед Авад болон өөр бусад 20 гаруй хүн амиа алдав.
  • 2009 - Зимбабве улсын засгийн газар Зимбабвен долларыг гүйлгээнээс хасав.
  • 2014 - Чилийн Валпарайсо хотод түймэр дэгдэж, 16 хүн амиа алдан, 2,000 гаруй орон байр шатжээ.
  • 2017 - Өмнөд Африкын сөрөг хүчний тэргүүн Жулиус Малемагийн зохион байгуулсан "Зума огцрох ёстой" эсэргүүцлийн жагсаал нийслэл хотод дэгдэв.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | edit source]

  • 959 - Японы эзэн хаан Эн Юү (991 онд нас барсан)
  • 1577 - Данийн хаан IV Кристиан (1648 онд нас барсан)
  • 1777 - АНУ-ын ес дэх төрийн нарийн бичгийн дарга Хенри Клей (1852 онд нас барсан)
  • 1799 - Швейцарийн холбооны хоёр дахь ерөнхийлөгч Хенри Дрой (1855 онд нас барсан)
  • 1823 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Николай Островский (1886 онд нас барсан)
  • 1839 - Оросын дорно дахин судлалын нэрт эрдэмтэн, газар зүйч Николай Прежевальский (1888 онд нас барсан)
  • 1871 - Грекын 130 дахь ерөнхий сайд Йоаннис Метазас (1941 онд нас барсан)
  • 1884 - Нобелийн шагналт Германы физикч Отто Маерхоф (1951 онд нас барсан)
  • 1894 - Португалийн 13 дахь ерөнхийлөгч Франциско Кравейро Лопес (1964 онд нас барсан)
  • 1902 - Нидерландын 36 дахь ерөнхий сайд Луйс Бийл (1977 онд нас барсан)
  • 1903 - Нобелийн шагналт Голландын эдийн засагч Йан Тинберген (1994 онд нас барсан)
  • 1924 - Францын ерөнхий сайд, эдийн засагч Реймон Барр (2007 онд нас барсан)
  • 1931 - Оросын яруу найрагч Леонид Дерденёв (1995 онд нас барсан)
  • 1936 - Сейнт Киттс ба Невис улсын дөрөв дэх ерөнхий сайд Кеннеди Симмондс
  • 1941 - Английн домогт хөлбөмбөгч Бобби Моор (1993 онд нас барсан)
  • 1942 - Өмнөд Африкын дөрөв дэх ерөнхийлөгч Жейкоб Зума
  • 1946 - Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-н 10 дахь ерөнхий нарийн бичгийн дарга Жорж Робертсон
  • 1948 - Италийн дасгалжуулагч, хөлбөмбөгч Марсело Липпи
  • 1952 - Америкийн яруу найрагч Гари Сото
  • 1956 - "Загалмайлсан эцэг II", "Дотоод харилцаа", "Өүшиний 11, 12, 13" киноны од жүжигчин Энди Гарсиа
  • 1970 - Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Канадын гүйлтийн тэшүүрч Сильвиан Бүшар
  • 1976 - Олимпын хүрэл медальт Оросын гүйгч Ольга Котлярова
  • 1979 - "Алтан Бөмбөрцөг" наадмын гурван удаагийн шагналт "Бяцхан эмэгтэй", "Ромео, Жульетта хоёр", "Цаг хугацаа" киноны од жүжигчин Клейр Дейнс
    • Олимп, дэлхийн мөнгөн медальт Оросын гимнастикч Елена Грошева
    • Телевизийн алдарт "Хаус" цувралын од жүжигчин Женнифер Моррисон
  • 1980 - Паралимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Их Британийн пара ширээний теннисч Сара Хээд
  • 1981 - Олимп, европын аварга, Дэлхийн танхимын аварга, Европын танхимын хошой аварга, Дэлхийн хошой мөнгөн медальт Оросын гүйгч Юрий Борзаковский
    • Аргентиний хөлбөмбөгч Николас Бурдиссо
  • 1983 - Дэлхийн аварга Кенийн марафонч Люк Кибет
  • 1986 - Швейцарийн хөлбөмбөгч Блерим Жемаили
  • 1987 - Бразилийн хөлбөмбөгч Луйз Адриано
  • 1990 - Дэлхийн аварга, Европын 10 удаагийн аварга Их Британийн усанд сэлэгч Френ Хелсолл

Нас барсан алдартнууд[засварлах | edit source]

  • 238 - Ромын эзэн хаан I Гордиан (159 онд төрсөн)
    • Ромын эзэн хаан II Гордиан (192 онд төрсөн)
  • 1167 - Шведийн хаан VII Чарльз (1130 оны орчим төрсөн)
  • 1912 - Америкийн улаан загалмайн нийгэмлэгийг үндэслэгч Клара Бартон (1821 онд төрсөн)
  • 1945 - АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт (1882 онд төрсөн)
  • 1975 - Холливудын нэрт жүжигчин "Хар сувд" хочит Жозефин Бейкэр (1906 онд төрсөн)
  • 1980 - Либери улсын 20 дахь ерөнхийлөгч Уиллиам Р.Толберт (1913онд төрсөн)
  • 1981 - Боксын хүнд жингийн дэлхийн аварга Америкийн боксчин Жое Луйз (1914 онд төрсөн)
  • 1997 - Нобелийн шагналт Америкийн неврологич Жорж Уальд (1906 онд төрсөн)
  • 2004 - Хүчилтөрөгчийн аппаратыг зохион бүтээгч Канадын физикч Моран Кэмбелл (1925 онд төрсөн)
  • 2008 - Ирландын зургаа дахь ерөнхийлөгч Патрик Хиллери (1923 онд төрсөн)
  • 2017 - Нэрт жүжигчин Эдди Мөрфигийн ах, жүжигчин Чарльз Мөрфи (1959 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | edit source]

  • Flag of Bolivia.svg Болив Хүүхдийн өдөр
  • Flag of Liberia.svg Либери Зовлон зүдгүүрийг гэтэлгэсэн өдөр