4 сарын 1

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 1 нь Григорийн тооллын жилийн 91 дахь (өндөр жил бол 92 дэх) өдөр юм. Мөн он дуустал 274 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 286 - Ромын эзэн хаан Диоклетиан жанжин Максимианыг эзэнт гүрний хамтран захирагчаар томилж, Ромын эзэнт гүрний өрнө хэсгийг захируулахаар болжээ.
  • 325 - Дорнод Жин гүрний хаан ширээнд 4 настай угсаа залгамжлах хунтайж Жин Ченгди суув.
  • 527 - Дорнод Вей улсын эзэн хаан Шиамингийн охин Ху гүнж хаан ширээнд сууснаар Хятадын хаан ширээнд суусны анхны эмэгтэй болжээ.
  • 1340 - Данийн Холштайн-Рендсбургийн гүн III Герхардыг унтлагын өрөөнд нь Ниелс Эббесен гэгч хороов.
  • 1545 - Испанийн эзэнт гүрний колони болох Боливи улсын Потоси орчмоос их хэмжээний мөнгөний илрэц олджээ.
  • 1572 - Голландын 17 муж нэгдэн Бүгд найрамдах Голланд улс байгуулахаар болов.
  • 1625 - Голланд-Португалийн дайн үеэр Португал болон Испанийн хамтарсан 52 усан онгоц Голландын мэдэлд байх Бахиа арлыг захирахаар болжээ. Бахиа нь одоогийн Бразилийн нутаг юм.
  • 1826 - Америкийн зохион бүтээгч Самуэль Мори "Уурын хөдөлгүүр"-ийг зохион бүтээж, зохиогчийн эрх авчээ.
  • 1833 - Мексик улс Техасыг мэдэлдээ авахаар хуулийн төсөл боловсруулж эхлэв.
  • 1854 - Алдарт зохиолч Чарльз Дикенсийн "Бэрх цаг үе" зохиол "Хаусхолд Уордс" сэтгүүлд цувралаар нийтлэгдэж эхэлжээ.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Филип Шериданаар удирдуулсан Холбоотны цэргүүд Жорж Пикеттээр удирдуулсан эх газрын армийг илт давуугаар буулган авав.
  • 1867 - Сингапур арал Британийн колони болжээ.
  • 1873 - Усан онгоц үйлдвэрлэгч "Уайт Стар Лайн" компанийн "Атлантик" хөлөг онгоц Нова Скотиа орчимд осолдон живж 547 хүн амиа алдав. Энэ нь 19-р зуунд тохиосон хамгийн хөнөөлтэй осол болсон юм.
  • 1891 - Дэлхийн бохьны зах зээлд тэргүүлэгч "Вригли" компани АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод байгуулагджээ.
  • 1908 - Их Британид сайн дураар алба хаагчдаас бүрдсэн "Газар нутгийн арми" байгуулагдав.
  • 1918 - Их Британийн тэнгисийн цэргийн нисэх хүчний салбар байгуулагджээ.
  • 1924 - Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр Адольф Гитлерт таван жилийн ял оноон шоронд хорив. Гэвч тэрээр ердөө найман сар хоригдоод суллагдсан юм.
    • Канадын нисэх хүчин байгуулагджээ.
  • 1933 - Германы Нацист намын тушаалаар Герман улсад үйл ажиллагаа эрхэлдэг еврей эзэнтэй бүх бизнесийн байгууллагуудыг хааж, орлогыг нь хураахаар болов.
  • 1935 - Энэтхэгийн төв банк буюу Энэтхэгийн холбооны нөөцийн банк байгуулагджээ.
  • 1937 - Йемены Аден хот Британийн колони болов.
    • Испанийн иргэний дайн: Франког санхүүжүүлж байсан Германы фашист цэргүүд Испанийн Хаен хотыг бөмбөгджээ.
  • 1939 - Испанийн иргэний дайн: Бүгд найрамдах засаглалын цэргүүд бууж өгсөнийг удирдагч Франциско Франко зарласнаар Испанийн иргэний дайн эцэслэв.
  • 1941 - Румынь болон ЗХУ-ын хилийн Фантана Альба хотод ЗХУ-ын арми гал нээж улмаар 2,000 гаруй энгийн иргэн амь насаа алджээ.
    • Ирак улсад төрийн эргэлт болж улмаар Абд аль-Ллагийн засаглалыг түлхэн унагаж, Рашид Али аль-Гайлани ерөнхий сайд болов.
  • 1944 - Байр зүйн алдааны улмаас Америкийн нисэх хүчний онгоц Швейцарийн Шаффхаусен хотыг бөмбөгджээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Японы Окинава аралд АНУ-ын аравдугаар арми Японы 32-р армийн эсрэг тулалдав.
  • 1947 - Шинэ Зеландын тэнгисийн цэрэг албан ёсоор байгуулагджээ.
  • 1948 - Германы коммунист байгууллагууд тус улсад барууныхан хяналтаа тогтоохгүй байхыг шаардав.
    • Фараогын арал Даниас тусгаар тогтножээ.
  • 1949 - Хятадын иргэний дайн: Нийслэл Бээжин хотноо Хятадын коммунист нам, Үндэсний үзэлтнүүдийн намтай энхийн гэрээ хийх гэж оролдсон ч амжилтад хүрсэнгүй.
    • Канадын засгийн газар Япон гаралтай Канадчуудын эрхийг долоон жил хязгаарласны эцэст хүчингүй болгожээ.
  • 1954 - АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэрын зарлигаар Колорадо мужид АНУ-ын нисэх хүчний академи байгуулагдав.
  • 1955 - Их Британийн зуучлалаар Киприйг Гректэй нэгтгэх энхний хэлэлцээ эхэлжээ.
  • 1960 - ТИРОС-1 хиймэл дагуул сансар огторгуйн зургийг анх удаагаа телевизээр нэвтрүүлэв.
  • 1970 - АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчилах, реклам явуулах зэргийг хоригложээ. Уг хууль 1971 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.
  • 1971 - Бангладешийг чөлөөлөх дайн: Бангладешийн Кераниганж Упазилад Пакистаны арми халдлага үйлдэж 1,000 энгийн иргэн амиа алджээ.
  • 1976 - Америкийн иргэн Стив Жобс, Стив Возниак, Рональ Уейн нар АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод Apple компанийг байгуулав.
  • 1978 - Филиппинийн политехникийн их сургууль байгуулагджээ.
  • 1979 - [Иран]] улс 99%-ийн саналаар хаант ёсыг халж, бүгд найрамдах засаг улс болов.
  • 1986 - Непалын коммунист намын тушаалаар Катманду хотын цагдаагийн бүх газруудыг шаардлагатай үед ямар нэгэн ажиллагаа хийх эрх мэдлийг өгчээ. Төвд улсад олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болсонтой холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.
  • 1989 - Их Британийн ерөнхий сайд Маргарет Тетчер татварын шинэ хууль санаачилсан нь олон нийтийн дургүйцэлтэй учирчээ.
  • 1999 - Канадын баруун хойд хэсэгт Нунавут нь бие даасан муж улс болж, холбооны системд нэгдэв.
  • 2001 - АНУ-ын тэнгисийн цэргийн нисэх хүчний EP-3E онгоц, Хятадын ардын чөлөөлөх армийн Шенян J-8 онгоцтой мөргөлдсөний улмаас Хятадын Хайнан аралд ослын буулт хийжээ.
    • Югославын холбооны улсын ерөнхийлөгч асан Слободан Милошевич цагдаагийн тусгай хүчинд бууж өгч, баривчлагдав.
    • Нидерланд ижил хүйстний гэрлэлтийг хуульчилжээ.
  • 2004 - Технологийн алдарт Google компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх Gmail программыг олон нийтэд танилцуулав.
  • 2011 - Афганистаны Мазар и-Шариф хотод НҮБ-ын гадаа Коран судрыг шатаасан үйлдлийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч 13 хүн амиа алджээ. Амиа алдагсдын найм нь гадны иргэн байсан юм.
  • 2016 - Нагорно-Карабах мужид мөргөлдөөн болов. Түүхэнд үүнийг дөрвөн өдрийн дайн гэж тэмдэглэжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1220 - Японы эзэн хаан Сага-Го (1272 онд нас барсан)
  • 1282 - Ариун Ромын эзэнт гүрний хаан IV Луй (1347 онд нас барсан)
  • 1578 - Английн нэрт физикч Уиллиам Харви (1657 онд нас барсан)
  • 1815 - Германы эзэнт гүрний анхны канцлер Отто фон Бисмарк (1898 онд нас барсан)
  • 1865 - Нобелийн шагналт Германы химич Ричард Адольф Сигмонди (1929 онд нас барсан)
  • 1876 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Сергей Рахманинофф (1943 онд нас барсан)
  • 1881 - Румынь улсын ерөнхий сайд Октавиан Гога (1938 онд нас барсан)
  • 1905 - Бельгийн 47 дахь ерөнхий сайд Гастон Эйкенс (1988 онд нас барсан)
  • 1906 он — Зөвлөлтийн зохион бүтээгч, "Яковлын загварын товчоо"-г үндэслэгч Александер Сергейвич Яковлев (1989 онд нас барсан)
  • 1910 - Олимпын мөнгөн медальт Америкийн өндрийн харайгч Боб Ван Осдел (1987 онд нас барсан)
  • 1917 - "Доктор Хэн" киног хамтран зохиолцсон Сидней Ньюман (1997 онд нас барсан)
  • 1919 - Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Жозеф Марри (2012 онд нас барсан)
  • 1932 - Академийн хүндэтгэлийн шагналт жүжигчин Дебби Рейнолдс (2016 онд нас барсан)
  • 1933 - Нобелийн шагналт Францын физикч Клод Коен-Таннужи
  • 1936 - Швейцарийн холбооны 80 дахь ерөнхийлөгч Жеан-Паскаль Деламураз
  • 1940 - Нобелийн энхтайвны шагналт Кенийн улстөрч Вангари Маатай (2011 онд нас барсан)
  • 1961 - "Авьяаслаг Британичууд" нэвтрүүлгийн ялагч Сюзан Бойл
  • 1968 - Финландын 43 дахь ерөнхий сайд Александер Стабб
  • 1974 - Олимпын мөнгө, хүрэл медальт дэлхийн аварга Германы усанд сэлэгч Сандра Волкер
  • 1981 - Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Норвегийн цанаар үсрэгч Бьерн Эйнар Ромөрен
  • 1982 - Олимп, тивийн хошой аварга, дэлхийн аварга Норвегийн жад шидэгч Андреас Торкилдсен
  • 1988 - Америкийн сагсанбөмбөгч Робин Лопез
    • Америкийн сагсанбөмбөгч Брүүк Лопез
  • 1989 - Олимпын алт, мөнгө, хүрэл, дэлхийн дөрөв, европын аварга Нидерландын гүйлтийн тэшүүрч Ян Блокхуйзен
  • 1992 - Олимпын хошой, тив, дэлхийн аварга Хятадын гимнастикч Денг Линлин

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 996 - Ромын пап XV Жон (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1085 - Сон гүрний хаан Шензонг (1048 онд төрсөн)
  • 1282 - Монголын "Ил хаант" улсын хан Абага (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1405 - Барлас овгийн хан, Өгөдэйн шууд угсааны хан Төмөр (1336 онд төрсөн)
  • 1922 - Австрийн хаан I Чарльз (1887 онд төрсөн)
  • 1947 - Грекын хаан II Гиорг (1890 онд төрсөн)
  • 1950 - Туркийн зургаа дахь ерөнхий сайд Режеп Пекер (1889 онд төрсөн)
  • 1968 - Нобелийн шагналт Оросын физикч Лев Ландау
  • 1984 - Америкийн нэрт дуучин Марвин Гей (1939 онд төрсөн)
  • 2006 - Кампожийн 26 дахь ерөнхий сайд Ин Там (1916 онд төрсөн)
  • 2010 - Грекын ерөнхий сайд Цаннис Цаннетакис (1927 онд төрсөн)
  • 2012 - Мексикийн 52 дахь ерөнхийлөгч Мигель де ла Мадрид (1934 онд төрсөн)
  • 2013 - Либерийн 23 дахь ерөнхийлөгч Мосес Бла (1947 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • Иран Иран Исламын бүгд найрамдах Иран улсын өдөр
  • ТанзаниТанзани Танзани Мод тарих өдөр
  • ТайландТайланд Тайланд Төрийн албаны өдөр
  • КипрКипр Кипр Киприйн үндэсний өдөр
  • Олон улсын инээдмийн өдөр

 Commons: 4 сарын 1 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан