4 сарын 7

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 7 нь жилийн 97 дахь өдөр. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 98 байна. Энэ өдрөөс хойш он дуусахад 268 хоног үлдэнэ.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 451 - Хүннү гүрний хаан Аттила Гаулын Метц тосгонд халдан довтлов.
  • 529 - Жанжин Корпус Журис Сивилис Зүүн Ромын хаан ширээнд суух хүсэлтээ Зүүн Ромын сенатад илгээжээ.
  • 1141 - Английн хаан ширээнд хатан хаан Матильда суув. Ингэснээр тус улсын хамгийн анхны хатан хаан болсон юм.
  • 1348 - Чехийн Прага хотод Чарльзын их сургууль байгуулагдав.
  • 1521 - Португалийн нэрт аялагч Фердинанд Магеллан Филиппиний Чебу буюу Сүбү арлад хүрчээ.
  • 1541 - Португалийн аялагч Францис Завьер Португалийн Дорнод Энэтхэгийг илрүүлэхээр аян замдаа гарав.
  • 1724 - Суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын "Гэгээн Жон Пассион" дуурь Лайпциг хотын Гэгээн Николайн сүмд болжээ.
  • 1767 - Бирм-Сиамын дайн хоёр жилийн дараа эцэслэв.
  • 1788 - Америкийг бүтээсэн эрхмүүд Баруун хойд хэсгийн газар нутгийг илрүүлэв. Тэд одоогийн Охайо мужийн Мариетта хотыг илрүүлсэн байна.
  • 1789 - Оттоманы эзэнт гүрэн болон Исламын Халифаар III Селим тодров.
  • 1798 - Миссиссипигийн газар нутгийг авах эсэх асуудлаар Испани, Америкийн хооронд маргаан үүсэв.
  • 1805 - Германы суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бийтховен Вьеннын их театрт гуравдугаар симфонио тайзнаа тавьжээ.
  • 1827 - Английн химич Жон Уолкер зохион бүтээсэн шүдэнзний модоо худалдаалж эхлэв.
  • 1829 - Хожмын үеийн гэгээнтнүүдийн хөдөлгөөнийг үндэслэгч Жозеф Смит "Мормоны номлол"-ыг бичиж дуусгажээ.
  • 1831 - Бразилийн хаан I Педро эрх ямбаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж, IV Педро хаан ширээнд суув.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Холбоотны армийн Теннеси мужийн анги нэгтгэл Эх газрын армийн Миссиссипигийн анги нэгтгэлийг буулган авчээ.
  • 1868 - Канадын үндсэн хууль болон улстөрийн системийг үндэслэсэн Томас Д'Арчи МакГий босогчдын гарт амиа алдав.
  • 1906 - Везувий галт уул дэлбэрч Неаполь хотод ихээхэн хохирол учирчээ.
    • Африкын Марокко улсад Испани болон Францчууд хяналтаа тогтоов.
  • 1908 - Их Британийн Либерал намын даргаар Х.Х.Аскит томилогдсоноор Их Британийн ерөнхий сайд болжээ.
  • 1922 - АНУ-ын дотоод хэргийн яам холбооны нөөцөөс хувийн хэвшлийн газрын тосны компаниудад татаас олгохоор болов.
  • 1927 - Дэлхийд анх удаа алсын зайнд телевизийн нэвтрүүлэг цацав. Тухайн үед Вашингтон хотод үйл ажиллагаанд оролцож байгаа Худалдааны сайд Херберт Хүүверийн дүрсийг Нью-Йорк хот руу дамжуулжээ.
  • 1933 - Хуурай хууль: Хуурай хуульд нэмэлт өөрчлөлт орж 3.2 хувиас дээш спиртийн агууламжтай бүтээгдэхүүнийг хориглохоор болов. Гэвч энэ хууль найман сарын дараа хүчингүй болсон юм.
  • 1940 - АНУ-ын Шуудангийн марканд мөнхөрсөн анхны хар арьст хүн Бүүкер Т.Вашингтон болжээ.
  • 1943 - Дэлхийн II дайн: Германы цэргүүдийн тушаалаар Украины Тереболива хотод аж төрдөг 1,100 хүний хувцасыг нь тайлж Пребанивка тосгонд орших бөөнөөр хорих лагерт хорив.
    • Герман тэргүүтэй сөргөлдөгч талууд Грекыг эзлээд удаагүй байхад тус улсын ерөнхий сайдаар Йоаннис Раллис томилогджээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Японы бүтээсэн хамгийн том дайны хөлөг онгоц Америкийн дайралтын улмаас живэв.
    • Дэлхийн II дайн: Югославын партизанууд эх орноо харийн дарлалаас чөлөөлжээ.
  • 1946 - Сири улс Францын дарлалаас чөлөөлөгдөж тусгаар улс болов.
  • 1948 - НҮБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг байгуулах шийдвэр гаргажээ.
  • 1955 - Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль албан тушаалаа өгөхөөр болов.
  • 1964 - АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод хүний эрхийн төлөө тэмцэж байсан жагсагчид төлөөлөгчдийн танхимын гишүүн Брюс В.Кландерыг бюльдозероор дайрч амийг нь хороожээ.
  • 1978 - АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер ньютроны тэсрэх бөмбөгийн хөгжүүлэлтийг зогсоов.
  • 1980 - Америк иргэдийг барьцаалсан хэргээр харилцаагаа таслаад байсан Иран-АНУ-ын харилцаа сэргэж эхэлжээ.
  • 1986 - Сансрын "Шаттл" хөтөлбөрийн дагуу Стори Масгрейв, Дон Петерсон нар "STS-6" хөлгөөр сансарт нисэв.
  • 1989 - ЗХУ-ын усанд шумбагч "Комсомолец" хөлөг онгоц Баренцын тэнгисийн Норвегийн эрэг орчимд осолдож, 42 далайчин амиа алджээ.
  • 1990 - "Скандинавын од" зорчигч тээврийн хөлөг онгоцонд гал гарсны улмаас сөнөж, 159 хүн амиа алдав.
  • 1994 - Руандагийн яргалал: Руанда улсын Кигали хотод Тутци үндэстний эсрэг яргалал үйлдэж эхэлжээ.
  • 1995 - Чечений анхдугаар дайн: Чеченийн Самашки хотод Оросын цэргүүд энгийн иргэдийг хэрцгийгээр хөнөөв.
  • 2001 - Ангараг гарагыг судлах зорилготой "Одиссей" хөлөг хөөрчээ.
  • 2003 - АНУ-ын цэргүүд Багдадыг эзлэв. Үүнээс яг хоёр жилийн дараа Саддам Хуссейны засаглал нуран унажээ.
  • 2009 - Нууц хүчний байгууллагуудад барьцаалах, хүний амь хороох тушаал өгсөн гэдэг үндэслэлээр Перу улсын ерөнхийлөгч асан Альберто Фужиморид 25 жилийн хорих ял оноов.
    • Молдав улс даяар парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болов.
  • 2017 - Шведын нийслэл Стокгольм хотод өндөр хурдтай явж байсан ачааны машин иргэд рүү халдаж таван хүн амиа алдаж, 15 хүн гэмтжээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1652 - Ромын пап XII Клемент (1740 онд нас барсан)
  • 1882 - Германы 23 дахь канцлер Курт фон Шлайсер (1934 онд нас барсан)
  • 1889 - Нобелийн шагналт Чилийн яруу найрагч Габриела Мистрал (1957 онд нас барсан)
  • 1891 - Тоглоомын алдарт "Лего" брендыг үндэслэгч Оле Кирк Кристиансен (1958 онд нас барсан)
  • 1908 - Олимпын хүрэл медальт Америкийн дүүгүүр шидэгч Петер Заремба (1994 онд нас барсан)
  • 1919 - Олимпын зургаа, Дэлхийн 16 удаагийн алтан медальт Италийн туялзуур сэлэмч Эдоардо Манжиаротти (2012 онд нас барсан)
  • 1927 - Олимпын мөнгөн медальт, Европын хошой аварга Зөвлөлтийн гурвын харайгч Леонид Шербаков
  • 1928 - "Тэмдэглэлийн дэвтэр", "Сансрын каубой" киноны од Жеймс Гарнер
  • 1939 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадмын тус бүр хоёр удаагийн шагналт нэрт найруулагч Френцис Форд Коппола
  • 1944 - Германы долоо дахь канцлер Герхад Шройдер
  • 1946 - Олимпын аварга, Европын хошой мөнгөн медальт Францын гүйгч Колетт Бессон (2005 онд нас барсан)
  • 1954 - Хонг Конгын нэрт жүжигчин, холимог тулааны мастер Жеки Чан
  • 1957 - Өмнөд Солонгосын жүжигчин Ким Соо Кап
  • 1963 - Олимпын хүрэл медальт Америкийн олон төрөлтийн тамирчин Дейв Жонсон
  • 1973 - Олимдын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Францын уулын цаначин Кароль Монтилле
  • 1976 - Дэлхийн аварга Германы өндрийн харайгч Мартин Бус
  • 1983 - Францын хөлбөмбөгч Франк Рибери
  • 1986 - Австрийн хөлбөмбөгч Кристиан Фукс
  • 1989 - Олимпын хошой, Дэлхийн найм, Европын таван удаагийн аварга Францын нэрт жүдоч Тедди Ринье
  • 1992 - Олимпы хүрэл медальт Румынь улсын уран гимнастикч Андриа Акатриней
  • 1993 - Японы мэргэжлийн сүмоч Ичиножо Ичинноров

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 924 - Италийн хаан I Беренгар (845 онд төрсөн)
  • 1498 - Францын хаан VIII Шарль (1470 онд төрсөн)
  • 1939 - Австралийн 10 дахь ерөнхий сайд Жозеф Лионс (1879 онд төрсөн)
  • 1943 - Францын 12 дахь ерөнхийлөгч Александр Миллеран (1859 онд төрсөн)
  • 1947 - "Форд Мотор" компанийг үндэслэгч Хенри Форд (1863 онд төрсөн)
  • 1972 - Занзибарын анхны ерөнхийлөгч Абейд Каруме (1905 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • СловениСловени Словени Төрийн далбааны өдөр
  • РуандаРуанда Руанда Хоморголон устгалтад өртсөн хүмүүсийг дурсах өдөр
  • АрмениАрмени Армени Эх хүний гоо сайхны өдөр
  • ТанзаниТанзани Танзани Шейх Абейд Амани Карумегийн өдөр
  • МозамбикМозамбик Мозамбик Эмэгтэйчүүдийн өдөр
  • Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс Үндэсний шар айрагны өдөр
  • Дэлхийн эрүүл мэндийн өдөр

 Commons: 4 сарын 7 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан