Армени

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бүгд Найрамдах Армени улс
ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠠᠷᠮᠧᠨ ᠤᠯᠤᠰ
Հայաստանի Հանրապետություն (армен)
хаяастани ханрапетутюн
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
арм. Մեր Հայրենիք
«Мэр айрэник»
(Манай эх орон)

Дэлхийн тал бөмбөрцөгт Арменийг ногооноор
Дэлхийн тал бөмбөрцөгт Арменийг ногооноор
НийслэлYerevan coa.gif Ереван
Том хот Гюмри
Албан хэл армен хэл
Ард түмэн 
(2002 он)
97.9% – армен үндэстэн
1.3% – езиди ястан
0.8% – бусад түмэн
Олон түмэн 100% – Арменичууд
Төр засаг Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Армен Саргсян (2018)
 -  Ерөнхий сайд Никол Пашинян (2018)
Улсын хурал Улсын хурал
Түүхийн дараалал
 -  Ерванд улс НТӨ 560 он 
 -  Их Армени улс НТӨ 190 он 
 -  ЗХУ-аас тусгаар тогтносон өдөр 1990 оны 8 сарын 23 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 29,793 км2 (141)
 -  Гадаргын ус (%) 4.71
Хүн ам
 -  Тооцоо (2010) 3,262,200 [1][2] (134)
 -  Нягт сийрэг 108.4 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $16.858 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $5,110[3] 
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $9.389 тэрбум[3] 
 -  Нэг хүнд $6,846[3] 
ОТББИ (2006) 37[4] (дундаж
ХХИ (2010) 0.695[5] (сайн) (76)
Мөнгөний нэгж драм (AMD)
Цагийн бүс ГЦ+4
Утас, домэйн +374 / .am
Нэр томъёо AM, ARM / БНАрмУ
Арменийн газрын зураг  (англ.)
Арменийн газрын зураг  (англ.)

Армени- Өвөр Кавказ дахь бүрэн эрхт гурван улсын өмнөд хэсэгт оршдог. (арм. Հայաստան Hayastan) Албан ёсоор Бүгд Найрамдах Армени Улс (арм. Հայաստանի Հանրապետություն Hayastani Hanrapetut’yun) гэнэ. Уг нь Өрнөд Азийнх, болон Дорнод Европынх гэж бас хэлж болно.[6] Азербайжан, Гүрж, Азербайжаны тасархай нутаг Нахчыван, Турк, Ирантай хил залгадаг. Азербайжанаас дайнаар булаасан Уулын Карабахтайгаа бас хиллэж байгаа.

Арменийн 29,743 км² (дэлхийн 141-р том) газар нутаг ерөнхийдөө уулархаг. Нутгийн хамгийн өндөр цэг нь Арагац (4,095 м) уулын орой, хамгийн нам нь Дэбэд голын хөндийд (380 м)[7] юм. Севан (940 км²) гэх ганц том алдартай нууртай.

Одоогийн Арменийн нутагт эрт дээр үед Их Армени улс мандаж байжээ. Армен бол европ гаралтай үндэстэн юм. XIX зууны эхэнд хүчирхэг Хаант Оросын мэдэлд орсон юм. 1918-1920 оны хооронд богино хугацаанд "Бүгд Найрамдах Ардчилсан Армени Улс" нэрээр тусгаар тогтнож байгаад ЗХУ-д нэгтгэгдэж "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Армени Улс" болсон. 1991 онд ЗХУ албан ёсоор бутрахад өнөөгийн тусгаар тогтнолоо олжээ. Хүн амын 95% нь христианчууд.

Улсын нийслэл - Ереван хот

Албан ёсны хэл- армени хэл.

Парламентын засаглалтай улс. 1992 оны 3 дугаар сарын 2-нд НҮБ-д элссэн.

Орон нутаг[засварлах | edit source]

Нэгдмэл төрийн байгууламжтай Армени улсын нутаг дэвсгэр 10 аймаг (մարզ, «марз»), аймгаас гадуур 1 хот (Ереван) болж хуваагдана. Нэг аймагт дунджаар 2.8 мянган км² газар, 21 түмэн хүн ноогдож байна.[8] Задлан харвал аймгууд дотроо 915 баг (суурин, «хамаянк») болно.

Д/д Нутгийн нэр армени бичиг Талбай, км² Хүн ам
1 Арагацотн Արագածոտնի 2755 141,800
2 Арарат Արարատի 2003 279,200
3 Армавир Արմավիրի 1241 284,500
4 Вайоцзор Վայոց Ձորի 2406 55,800
5 Гехаркуник Գեղարքունիքի 3655 241,600
6 Котайк Կոտայքի 2100 280,900
7 Лори Լոռու 3791 281,600
8 Сюник Սյունիքի 4505 152,800
9 Тавуш Տավուշի 3120 134,400
10 Ширак Շիրակի 2679 281,500
11 Ереван Երևան 227 1,119,000

Хот суурин[засварлах | edit source]

                               Ереван                                                            Ваназор
Дэс дугаар Хотын нэр Хүн амын тоо [9]
1 Ереван 1,245,700
2 Гюмри 146,400
3 Ванадзор 104,800
4 Вагаршапат 57,300
5 Раздан 52,900
6 Абовян 46,000
7 Капан 45,500
8 Армавир 33,600

Гадаад харилцаа[засварлах | edit source]

Монгол-Арменийн харилцаа[засварлах | edit source]

Армени улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад 1970-1989 онуудад монголоос оюутнууд суралцаж байсан.

Арменид 1988 оны 12 дугаар сард хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүдэн бий болсон хохирлыг нь нөхөхөд  зориулан Монгол Улс тусламж болгон барьсан хүүхдийн цэцэрлэгийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолд оролцохоор Москва дахь Элчин сайд Н.Мишигдорж Ереванд очиход Ерөнхийлөгч Левон-тер Петросян хүлээн авч, Монголын Засгийн газар, ард түмэнд гүн талархал илэрхийлж, халуун дотно үг хэлж байжээ. Манай барилгачид  байгалийн гамшигт нэрвэгдэн эвдэрч сүйдсэн Степанакерт хотод мөн ерөнхий боловсролын сургууль барьж байжээ. Н.Мишигдорж: "ЗХУ-тай хамт хангамжийн нэгдсэн тогтолцоо нурж материалын гачигдалд орж хэцүүдэж байгаа болов уу хэмээн бодож байсан боловч барилгачид маань сэтгэл өөдрөг, Арменид чинь айл болгон нь хангамжийн бааз-цэг л гэсэн үг, дутагдаж, гачигдаж байгаа юмаа бид айлуудаас нь худалдаж авдаг гэцгээж байв. Газар хөдлөлтийн дараа ЗХУ-ын өнцөг булан бүрээс, бусад олон орноос хүмүүс, барилгачид туслахаар ирцгээсэн  боловч нөхцөл хүнд байна гээд тэд бүгд буцсан ч зөвхөн монгол барилгачид л үлдэж ажлаа үргэлжлүүлж байна. Эд чинь өөрсдийнхөө техник, мэргэжилтэн, материал, орон сууцтайгаа ирсэн, тэсвэртэй, ажилсаг хүмүүс харахгүй юу гээд эгнүүлж барьсан монгол гэрүүдийг зааж хотын иргэд бахархах, баяр талархлаа илэрхийлэхийг хослуулан ярьцгаах нь сэтгэлд өегхөн байв" гэж дурссан байна.

Монгол Улс Бүгд Найрамдах Армени Улсын хооронд 1992 оны 2 дугаар сарын 21-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.

1236 онд монголчууд Арменийг эзлэж байсан түүхтэй. 1386 онд Доголон Төмөрийн цэргүүд анх Арменид орж байсан.

Лавлах бичиг[засварлах | edit source]

  1. Statistical Service of Armenia. World Economic Outlook Database, October 2009. IMF. 2 September 2010-д хандсан.
  2. News.am. World Economic Outlook Database, October 2009. IMF. 1 January 2011-д хандсан.
  3. 3.0 3.1 3.2 3.3 Armenia. International Monetary Fund. 2010-04-12-д хандсан.
  4. Distribution of family income – Gini index. The World Factbook. CIA. 2009-09-01-д хандсан.
  5. Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
  6. Armenia may be considered to be in Asia and/or Europe. The UN classification of world regions places Armenia in Western Asia; the CIA World Factbook Armenia. The World Factbook. CIA. the original on 10 October 2010-с архивлагдсан. 2 September 2010-д хандсан. Armenia. National Geographic. and Armenia. Encyclopædia Britannica. also place Armenia in Asia. Conversely, some sources place Armenia in Europe such as Oxford Reference Online Homepage. Oxford Reference Online. 2 September 2010-д хандсан. and Europe. Worldatlas. the original on 15 August 2010-с архивлагдсан. 2 September 2010-д хандсан.Загвар:Verify credibility
  7. TravelClub :: Природа и климат Армении, география, горы, долины, ущелья, реки и озера
  8. Национальная Статистическая Служба Республики Армения The World Factbook. Central Intelligence Agency (CIA). Retrieved 2012-12-14
  9. World Gazetteer online