Итали
Бүгд Найрамдах Итали Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠢᠲ᠋ᠠᠯᠢ ᠤᠯᠤᠰ Repubblica Italiana (Итали)
| |
---|---|
Төрийн дуулал: "Il Canto degli Italiani" "Италичуудын дуу" | |
Нийслэл ба томоохон хот | Ром 41°54′N 12°29′E / 41.900°N 12.483°E |
Албан ёсны хэл | Итали хэлa |
Шашин (2020)[1] | |
Ард түмний нэршил | Италичууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Сержо Матарела | |
Жоржа Мелони | |
Иньяцио Ла Русса | |
Лоренцо Фонтана | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
БНУ-ын Сенат | |
Төлөөлөгчдийн танхим | |
Түүх | |
• Нэгдэл | 3 сарын 17, 1861 |
6 сарын 2, 1946 | |
1 сарын 1, 1948 | |
1 сарын 1, 1958 | |
Газар нутаг | |
• Нийт | 301,230 км2 (71) |
• Усны эзлэх талбай (%) | 1.24 (2015)[2] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 61,095,551[3] (24) |
• Нягтаршил | 201.3/км2 (74) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $3.022 их наяд[4] (12) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $51,062[4] (31) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $2.058 их наяд[4] (10) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $34,777[4] (31) |
ОТББИ (2020) | 32.5[5] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.895[6] маш өндөр · 30 |
Мөнгөний нэгж | Евро (€)b (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж жжжж-сс-өө[7] |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +39c |
Домэйн нэр | .itd |
|
Итали (Итали: Italia), албан ёсоор Бүгд Найрамдах Итали Улс (Итали: Repubblica Italiana) нь По голын сав газрын хөндий дагуу Өмнөд Европт оршдог улс юм. Итали улсын газар нутаг нь Италийн хойг болон Газар дундын тэнгист орших Сицили, Сардини гэсэн хоёр том арлыг хамардаг. Мөн Италийн хойг нь түрийтэй гутал хэлбэртэй харагддаг учраас "Stivale" буюу гутал ч гэж нэрлэдэг. Итали улс хойд талаараа Альпийн нуруугаар Франц, Швейцар, Австри, Словени зэрэг улсуудтай хил залгаа оршдог. Тусгаар тогтносон улс болох Сан Марино болон Ватикан Италийн нутаг дэвсгэр дотор оршдог.
Итали улс нь Этрүскан, Грек, Ромыг багтаасан Европын хүчирхэг соёлуудын нэг өлгий нутаг билээ. Нийслэл Ром хот нь түүхэнд чухал ач холбогдолтой дэлхийн хот байсан. Ялангуяа эртний Ромын болон Ромын Католик Сүмийн хувьд. Энэ нутгийг 3000 жилийн турш Герман, Кельт, Франк, Ломбард, Визант, Грек, Сарацин зэрэг улс, аймгууд эзлэн түрэмгийлж, нүүдэллэн суурьшиж байв. Дундад зууны үед хойд зүгийн Нормандууд дайлж, харин Сэргэн Мандалтын үед Италийн дайн болж маш олон тусгаар улсууд болон задарсан. Ийм байдалд тэднийг гадныхан эзлэн авах нь элбэг байв. Харин Итали улс нэгдэж түүхэндээ анх удаа тусгаар тогтносон үндэстэн улс болсноор дээрх байдал үгүй болсон. Италийн хаант засаглалын болон дэлхийн дайны үед Итали нь дотроо маш их зөрчил тэмцэлтэй байсан боловч Италийн Бүгд Найрамдах Улс бий болсноор нөхцөл байдал нь тогтвортой болсон.
Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй, өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Найм, Европын Холбоо, Баруун Европын Нэгдлийн гишүүн бөгөөд одоогийн Европын Холбоог (1957 онд Ромын Гэрээг үзэглэсэн) үндэслэгч орнуудын нэг юм. 2007 оны 1 сарын 1-нээс эхлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болсон. Итали улсын хүн ам Италичуудаас бүрэлддэг.
Нэр
[засварлах | кодоор засварлах]Итали гэдэг үг нь Хомерын ἱταλός ("тугал" гэсэн утгатай) гэсэн үгнээс гаралтай байж болох юм. МЭӨ 8-р зууны үед анхны Грек суурьшигчид Юбоя арлаас өмнөд Италид (Калабриа) нүүдэллэн ирж, шинэ газраа "Vitulia" газар буюу "Тугалуудын газар" гэж нэрлэжээ. Ингэж нэрлэгдсэн хэсэг нь сүүлдээ хойд хэсэг рүүгээ тэлжээ. Гэхдээ бүхэл бүтэн хойгийг нэрлэх болсон нь зөвхөн Августусын үед хамаарна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Италийн нутгаар хийсэн архелогийн малталтууд нь энэ нутагт хүмүүс Хуучин чулуун зэвсгийн үе буюу барагцаагаар 200,000 жилийн өмнө амьдарч байсныг нотолдог.
Итали нь бүхэл бүтэн Газар дундын тэнгисийн бүс нутгийн нийгэм, соёлын хөгжилд асар их нөлөө үзүүлээд барахгүй Европын соёлд ч мөн гүнзгий нөлөөлж байсан. Үүний үр дүнд бусад томоохон соёл иргэншилд нөлөөлж байв. Эдгээр соёл иргэншил нь эрт үеэс энэ бүс нутагт оршин тогтнож байлаа. Дэлхийн энэ хэсэгт Манъя Граециагийн (Magna Graecia) дараа Этрүс, ялангуяа Ромын Бүгд Найрамдах Улс болон Эзэнт гүрний соёл иргэншил олон зууны турш цэцэглэн хөгжжээ. Итали нь сэргэн мандалтын үеийн Европын шинжлэн ухаан, урлагийн төв байсан.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Итали улсад 2011 онд 60,626,442[11] хүн оршин сууж байсан. Хүн амын нягтшил нь 201/км². Өрнөд Европт жишвэл Германаас арай сийрэг, Францаас арай нягт гэсэн үг. Италийн байран хүн амын 92.5% нь Итали үндэстэн, харин үлдсэн 4.7 сая нь гадаадаас дээр үед ирсэн хүний үр хойчис юм уу эсвэл саяхны цагаачид байдаг. Ямартаа ч Итали нь дэлхийн дунджаас дээгүүр байх 23-р олон хүнтэй, 43-р шигүү суурьшдаг тусгаар улс юм. Улс дотроо газар бүрт адилгүй. Хойд зүгийн По голын хөндий болон нийслэл Ром, урд зүгийн Наполи хоёр хотын хавь газраар илүү шавж суудаг бол Альп, Апеннины уул нурууд, Сардини арлаар арай таруу суудаг.
Италид Ром (2.7 сая), Милан (1.3 сая), Неаполь (963 мян.), Турин, Палермо, Генуя (607 мян.) гэж дараалах саятан 2 хот, таван бумаас олон хүнтэй бүгд 6 хот байна.
Гарал | Хүний тоо | Эзлэх хувь |
---|---|---|
Итали үндэстэн | 56,118,099 | 92.47% |
Румын | 1,200,000 | 1.98% |
Умард Африкийн | 646,624 | 1.07% |
Албани | 466,684 | 0.77% |
Хятад | 188,352 | 0.28% |
Украин | 153,998 | 0.31% |
Азийн (хятад бус) | 499,013 | 0.83% |
Латин Америкийн | 324,917 | 0.54% |
Өмнөд Сахарын | 285,169 | 0.47% |
бусад | 782,549 | 1.29% |
Төр засаг
[засварлах | кодоор засварлах]Итали улс 1946 онд бүх нийтийн санал асуулгаар хаант засгаас татгалзсанаараа төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, төрийн хэлбрийн хувьд парламентийн эрх мэдэл давамгай бүгд найрамдах засаг бүхий улс болсон. Төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч нь зөвхөн нэг удаа, долоон жилээр парламентийн хоёр танхимын хамтын шийдвэрээр сонгогддог.
Италид одоо Парламент (Улсын хурал)-аа хувь тэнцүүлэх (пропорциональ) аргаар сонгож байна (2005 онд сонгуулийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө сонгуулийн холимог тогтолцоо буюу 630 төлөөлөгчдийн 1/4 пропорциональ, 3/4 мажоритар аргаар сонголтоо хийдэг байв). Сенатч нарыг ч мөн энэхүү аргаар сонгодог сонгуулийн тогтолцоотой бөгөөд бүгд найрамдах улсын ерөнхийлөгч 5 сенатчийг томилох эрхтэй. Сенат (дээд), Төлөөлөгчдийн танхим (доод) нь эрх тэгш эрхтэй, тус тусын үүрэгтэй.
Сенатаа италиар албан ёсоор Senato della Repubblica, товчлоод Senato гэнэ. Албан нэр нь монголоор «Бүгд найрамдах улсын сенат» гэж үгчлэн орчуулагдах авч «Улсын сенат», «Итали улсын сенат» гэвэл ойлгомжтой болно. Нэг ээлжийн сенатын бүрэн эрхийн хугацаа 5 жил, бүгд 315 сенатын гишүүн (италиар senatore) суухаар заншиж тогтсон. Үүний 309 нь Италийн 20 мужаас, 6 нь гадаадаас сонгогдоно. Одоогийн сенатчидаас 7 нь байнгын сенатч болж чадсан байдаг.
Италийн парламентийн Төлөөлөгчдийн танхимд 630 төлөөлөгч сууна. 618-ыг Итали улсын дотроос, 12-ыг гадаад улсад суугаа Италийн иргэд сонгох учиртай. Бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Одоо баруун-төв үзэлт "Эрх чөлөөт ард түмэн" нам бусдаасаа олон буюу 209 суудалтай. Сенатч хүн 40 нас, төлөөлөгчдийн танхимийн гишүүн 25-аас доошгүй настай байх ёстой.[12]
Ерөнхийлөгч нэр товлож, Парламентын олонх итгэснээр Италийн Ерөнхий сайд буюу засгийн газрын тэргүүнээр нэг хүн сонгогддог. Энэ албан тушаалыг италиар "Presidente del Consiglio dei Ministri" гэх нь монголчилбол «Сайд нарын зөвлөлийн дарга» гэдэгтэй яг таарна. Италийн засгийн газрын танхим буюу Сайд нарын зөвлөл 18 сайдтайгаас 6 нь эрхэлсэн яамгүй сайд байдаг. Итали улс нь улс төрийн хувьд баруун Европын бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй тогтворгүй бөгөөд эхний эвслийг тэргүүлж байсан Альчиде Де Гаспери, мөн Карло Чиампи нарын засаглал хамгийн тогтвортой байсан. Одоогийн ерөнхий сайд нь 2011 онд томилогдсон Марио Монти бөгөөд 2013 оны 2 сарын 25-нд болсон сонгуулийн үр дүнгээр шинэ засгийн газар байгуулагдах ёстой.
Нутгийн хуваарь
[засварлах | кодоор засварлах]Итали улс одоо орон нутгаа засч захирахдаа гурван түвшинд, гурван зүйлийн нэгжээр хувааж байгаа.
Италиар том түвшний нэгжийн зүйлийг нь regione (аймаг; Англи: region), дунд нэгжийг provincia (муж; англиар province), бага нэгжийг comune (сум буюу община; англиар municipality) гэж бичнэ. Хүн амын тоо, суурин төвт онцлогийг нь үзвэл том нэгжийг нь монголоор «муж», дунд нэгжийг нь «аймаг», бага нэгжийг нь «суурин» гэж (монголчлох албагүй жижиг гэж үзвэл Парисын коммун гэдэг шиг «коммун») гэж зүйлчлэхэд буруудахааргүй байна. Энэ ёсоор болбол Италийн нутаг дэвсгэр, хүн ард одоо цагт гурван шат дараалсан 20 муж, 110 аймаг, 8100 суурингийн дотор хуваагдан харьяалагдаж байна.
Газар нутгийн хэмжээгээр бусдаасаа хэт онцгойрох муж байхгүй. Харин хүн амын тоогоор Милан төвтэй Ломбард (Ломбардия) мужийнхан нь дараагийнхаа томоос 65%-аар олуулаа (9.6 саяуулаа) байдаг. Хүн амын нягтаараа Неаполь төвтэй Кампани муж хошуучилж, Ломбард, Лацио (төв нь Ром), Лигури (төв нь Генуя) мужууд удаална.
# | Аймгуудын нэр | италиас гадна өөр хэлтэй |
---|---|---|
1. | Абруцци (итал. Abruzzi) | — |
2. | Валле-д’Аоста (итал. Valle d'Aosta, фран. Vallée d'Aoste) | франц |
3. | Пулиа (эрт.-грек. Ἀπουλία; итал.Puglia) | — |
4. | Басиликата (итал. Basilicata) | — |
5. | Калабриа (итал. Calabria, сиц. Calabbria, Calavria, латин. Brut(t)ium, Calabria) | — |
6. | Кампаниа (итали. неап. Campania) | — |
7. | Эмилиа-Романья (итал. Emilia-Romagna) | — |
8. | Фриули-Венеция-Жулиа (итали. Friuli-Venezia Giulia, фриул. Friûl-Vignesie Julie, словени. Furlanija-Julijska krajina, герман. Friaul Julisch Venetien) | фриуль,
словени, герман |
9. | Лацио (итали. Lazio, лат. Latium) | — |
10. | Лигуриа (итали. Liguria) | — |
11. | Ломбард (итали. Lombardia) | — |
12. | Марке (итали. Marche) | — |
13. | Молизе (итали. Molise, неап. Mulise) | — |
14. | Пьемонте (итали. Piemonte, франц. Piémont) | — |
15. | Сарденна (итали. Sardegna [sarˈdeɲɲa], сард. Sardigna [sar'dinja]) | — |
16. | Сицили (итали, сиц. Sicilia [siˈtʃiːlja]) | — |
17. | Трентино-Альто-Адиже (итали. Trentino-Alto Adige/Südtirol, герман. Trentino-Südtirol, ладин. Trentin-Südtirol) | герман,
ладин хэл |
18. | Тоскана (итали. Toscana, лат. T(h)uscia, лат. Etruria, Тирренциа = Τυρρηνία) | — |
19. | Умбриа (итали. Umbria) | — |
20. | Венето (итали. Veneto [ˈvɛːneto], венец. Vèneto [ˈvɛneto]) | — |
Хамгийн дээд нэгж болох 20 мужаа байршлаар нь багцлаад статистикийн (тоо бүртгэлийн) нэгтгэлийн хэрэгцээгээр өрнө-умард, дорно-умард, төв, өмнөд, арлын хэмээх 5 бүс болгодог. Мөн соёл, түүхэнд бичигдэж хэлэгдэж ялгаж ирснээр нь умар, өмнө гэж таллан хуваах эртний уламжлал бий. Энэхүү мужаас том хоёр хуваарь нь эдүгээ өдөр тутмын засаг захиргааны эрх, үүрэггүй ч гэсэн чухал юм.
Италийн томоохон хотууд /комун/, хүн амын тоо
[засварлах | кодоор засварлах]- Ром- 2,869,461
- Милан-1,324,169
- Неаполь-989,111
- Турин-902,1375
- Палермо-678,492
- Генуя-596,9587
- Болонья-384,202 Флоренц- 377,207
- Бари-322,751
- Катаниа-315,576
- Венец-264,534
- Верона-259,966
- Мессина-241,997
- Падуа-209,678
- Триест-204,849
- Таранто- 203,257
- Брешиа-193,599
- Прато-191,268
- Парма-187,938
- Режо-ди-Калабрия-184,937
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Special Eurobarometer 516". Европын Холбоо: Европын Комисс. September 2021. Татаж авсан: 24 September 2021 – via European Data Portal (see Volume C: Country/socio-demographics: IT: Question D90.2.).
- ↑ "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
- ↑ "Italy". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 21 October 2022. (Archived 2022 edition)
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 "World Economic Outlook Database". IMF.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 21 June 2022.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ Year-month-day also sometimes used, though rarely, mainly used for computing contexts. See Date and time notation in Italy.
- ↑ "Legge Regionale 15 ottobre 1997, n. 26". Regione autonoma della Sardegna – Regione Autònoma de Sardigna. Эх хувилбараас архивласан: 2021-02-26. Татаж авсан: 2022-11-06.
- ↑ "Regione Autonoma Friuli Venezia Giulia – Comunità linguistiche regionali". www.regione.fvg.it.
- ↑ "Comune di Campione d'Italia". Comune.campione-d-italia.co.it. 14 July 2010. Архивласан огноо 30 April 2011. Татаж авсан: 30 October 2010.
- ↑ Istituto Nazionale di Statistica. "Resident population on 1st January". Татаж авсан: 19 December 2011.
- ↑ http://en.camera.it/4?scheda_informazioni=3
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Commons: Итали – Викимедиа дуу дүрсний сан
- Монгол-Италийн Боловсрол Соёл Судлалын Төв