Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
|
Дэлхий дээрх засаглалын систем
|
бусад системүүд эсвэл тодорхой бус улс төрийн байдал
|
|
Мэдээ: 2012 он
|
Хаант засаг — улсыг засах эрх мэдэл ганц хүний мэдэлд байх төрийн хэлбэр. Удирдагч ганц хүн нь хаан, ван, бэйс, гүн, эзэн хаан, султан, эмир гэх мэт цолтой байж, өв залгамжлан засагладаг.
- Хэмжээгүй эрхт хаант засаг — хааны эрх хязгаарлаагүй хаант засаг. Одоогийн АНЭУ, Катар, Оман, Саудын Араб улсын төрийн хэлбэр ийм байдаг.
- Үндсэн хуульт хаант засаг — хааны эрх үндсэн хууль, уламжлал, бичигдээгүй ёсын дагуу хязгаарлагдсан хаант засаг. Дотроо хосолмол хаант засаг (одоогийн Марокко, Йордан, Кувейт, зарим тайлбарын дагуу Лихтенштайн, Монакогийн төрийн хэлбэр), парламентын хаант засаг (одоогийн Их Британи, Дани, Шведийнх шиг) гэж хоёр янз байдаг.