Төрийн эргэлт
Төрийн эргэлт гэдэг нь тухайн үеийн хуулиар төрийн эрх мэдэлд байгаа этгээдүүдийг хүч хэрэглэн зайлуулж эрх мэдлийг өөртөө авахыг ойлгодог. Үүний тулд тухайн үед төрийн эрх мэдэлтнүүдийг хүчээр тусгаарладаг байна.
Цэрэг, армийн оролцоотой төрийн эргэлт хийвэл түүнийг цэргийн эргэлт гэнэ. Төрийн эргэлт, хувьсгал хоёрын ялгаа нь хувьсгал нь хүн амын нэлээд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөөх эсэргүүцлийн үйл ажиллагааны үр дүнд хийгдэж, эрс өөрчлөлтөд хүргэдэг улс төрийн өөрчлөлт юм. Төрийн эргэлт гэж тодорхой хүн буюу хэсэг цөөн бүлэг хүмүүсийн хүчээр хийсэн төрийн эрх мэдлийг авах үйлдлийг хийхийг хэлнэ.
"Төрийн эргэлт" гэсэн нэр томьёог анх Габриэль Науде (Кардинал Ришельегийн номын санч) "Төрийн эргэлтийн талаарх улс төрийн бодол санаа" (1639) бүтээлдээ гаргажээ.
Америкийн улс төр судлаач, түүхч Эдвард Луттвак "Төрийн эргэлт" хэмээх сонгодог номдоо төрийн эргэлт амжилттай болох гурван үндсэн нөхцөлийг тодорхойлсон байдаг.
- Улс орны эдийн засгийн дорой байдал. Төрийн эргэлтүүд баян орнуудаас илүү ядуу оронд олон тохиолддог.
- Улс төрийн тусгаар тогтнол - төрийн эрх мэдэл нь дотооддоо биш хилийн чанадад байгаа улсад төрийн эргэлт хийх боломжгүй.
- Төвлөрсөн хяналт - эрх мэдлийг нэг төвөөс удирддаг байх ёстой. Жишээлбэл, бүс нутгуудын тусгаар тогтносон удирдлагатай бол төрийн эргэлт хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэл учирдаг байна.
Жишээ:
- 1825 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш Боливи улсад 200 орчим төрийн эргэлт гарч байсан нь жилд нэгээс илүү удаа төрийн эргэлт гарч байсан гэсэн үг юм.
- Африкийн 33 улсад 1952-2000 оны хооронд 85 удаа төрийн эргэлт гарч байжээ.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
