Кувейт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Кувейт Улс
دولة الكويت (араб)
давлет эль-кувейт
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
النشيد الوطني → аль-насид аль-ватани
«Төрийн дуулал»

Дэлхийн тал бөмбөрцөгт Кувейтийн байршил
Дэлхийн тал бөмбөрцөгт Кувейтийн байршил
Нийслэл Кувейт хот
Албан хэл араб хэл
Ард түмэн  Иракийн ард түмэн:
60% – араб угсаатан
38% – Азийн
1.9% – Африкийн
Төр засаг Нэгдмэл байгууламж,
хэмжээт эрхт хаант засаг
 -  Эмир Саба аль-Саба (2006)
 -  Ерөнхий сайд Наваф аль-Саба (2006)
 -  Улсын хурал «Улсын хурал» (УХ)
Түүхэн явдал
 -  1961-06-19 Их Британийн
ивээлээс гарсан 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 17,820 км2 (152)
 -  Гадаргын ус (%) байхгүй
Хүн ам
 -  Тооцоо (2016) 4,348,395 хүн (137)
 -  Тооллого (2005) 2,213,403 хүн 
 -  Нягт сийрэг 200.2 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2016 оны тооцоо
 -  Нийт дүн 301.289 тэрбум $ (52)
 -  Нэг хүнд 71,318 $ (5)
ДНБ (Нэрлэсэн) 2016 оны тооцоо
 -  Нийт дүн $148.854 тэрбум $ (55)
 -  Нэг хүнд 35,235 $ (23)
ХХИ (2014) 0.816 (маш сайн) (48)
Мөнгөний нэгж динар (KWD)
Цагийн бүс ГЦ+3
Домэйн нэр .kw
Томъёолбор +965 / KW, KWT

Куве́йт (араб. دولة الكويت) Персийн булангийн эрэг дээр орших арабын нэгэн тусгаар тогтносон эмират. Урдуураа Саудын Араб, хойгуураа ба баруун талаараа Ирактай тус тус хиллэдэг. Улсын нэрийн утга нь "усны ойр барьсан цайз" хэмээх араб үг болно.[1] Хүн ам нь 3.1 сая, нутаг дэвсгэр нь 17818 км². Кувейт парламентийн тогтолцоо бүхий үндсэн хуульт хаант засаглалтай бөгөөд Кувейт хот улс төр, эдийн засгийн цорын ганц нийслэл нь юм.

Кувейт газрын тосны нөөцөөрөө дэлхийд тавд ордог[2] бөгөөд нэг хүн амд ноогдох ҮНБ-ээрээ дэлхийд гуравт ордог.[3] Кувейтийн газрын тосны ордууд 1930-аад онд нээгдэж, ашиглагдаж эхэлсэн бөгөөд 1961 онд Нэгдсэн Вант Улсаас тусгаар тогтносноос хойш, тус улсын газрын тосны салбар урьд өмнө байгаагүй хурдацтай өссөн. Газрын тос ба түүний бүтээгдхүүн экспортын орлогын бараг 95%, засгийн газрын орлогын 80%-ийг бүрдүүлдэг.[4]

1990 онд Кувейт руу хөрш Ирак халдан эзэлсэн. Долоон сарын турш үргэлжилсэн энэхүү булаан эзлэлт АНУ тэргүүтэй хүчин Кувейтийг чөлөөлснөөр дууссан. Иракийн арми ухрахдаа бараг 750 газрын тосны цооногийг галдан шатааснаас үүдэн байгаль орчин, эдийн засгийн томоохон гамшиг болсон.[5] Дайны үеэр Кувейтийн дэд бүтэц их сүйдсэн тул, сэргээн байгуулах шаардлагатай болжээ.[6]

Газар зүй[засварлах | edit source]

Кувейт 17,820 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 152-р том орон юм.

Дээрээс харвал
Усны цамхаг
Элсэн шуурга

Байрлал[засварлах | edit source]

Хойд өргөргийн 28° — 31°, зүүн уртрагийн 46° — 49° дотор Өрнө Ази, Өрнө өмнөд Азид хамааран Арабын хойгийн дорно умард хязгаар, Персийн булангийн умард үзүүрт байна. Эргийн урт - 499 км, хилийн урт - 475 км. Умард талаараа Ирактай 254 км, өрнөд талаараа Саудын Араб 221 км хиллэдэг. Бубиян, Файлака зэрэг есөн аралтай.

Газрын тогтоц[засварлах | edit source]

Кувейтийн нутаг Арабын цөлийн хэсэг юм. Нам доор газар бөгөөд хамгийн өндөр цэг нь Мутла (306 м), нам доор цэг нь тэнгисийн эрэг болно. Кувейтийн булан Персийн булангаас салбарласан байдаг. Кувейт гадаргын усаар дутмаг. Борооны ус тогтох гуу жалга бий. Тэнгисийн усыг давсгүйжүүлдэг. Ус хадгалах цамхгуудтай.

Ургамал амьтан[засварлах | edit source]

Кувейтэд 25 зүйл хөхтөн, 363 зүйл шувуу байна. Жилд 2-3 сая шувуу дамжин нүүдэг.

Ашигт малтмал[засварлах | edit source]

Кувейт газрын тос, шатдаг хийн нөөцтэй.

Уур амьсгал[засварлах | edit source]

Цөлийн, эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө −6°C- +10°C хүртэл сэрүүсч, зундаа 42-48°C хүртэл хална. Хавар элсэн шуургатай.

Жилийн дундаж хур тунадас - 75-150 мм.

Хүн ам зүй[засварлах | edit source]

Он Хүн ам
1975 994,837
1985 1,697,301
1995 1,575,570
2005 2,193,651
2016 4,348,395

Кувейт улсад 2016 оны байдлаар 4,348,395 хүн оршин сууж байна. Үүнд 0-14 насны багачууд 26%, 15-64 насны хөдөлмөрийн чадвартан 72%, 65-аас дээш өндөр настан 2%-ийг бүрдүүлж байна. Дундаж наслалт - 77.1 жил. Хүйсийн харьцаа - 1.54 эр/эм. Хүн амын жилийн өсөлт - 1.9%. Хүн амын 94% бичиг үсэгт тайлагдсан.

Кувейтийн залуус

Ард түмэн[засварлах | edit source]

Кувейтийн хүн амын 60% нь араб угсаатан, 70% нь цагаач байна. Үүний 28% нь Кувейтийн унаган араб, 32% нь бусад орноос гаралтай араб, 38% нь Өмнө Ази, Энэтхэгийн голдуу Азийн, 2% нь Африкийн, 1% нь бусад тивийн гаралтай цагаач байна.

Хэл, шашин[засварлах | edit source]

Улсын албан ёсны хэл нь араб хэл байна. Араб үсгээр бичнэ. Перс, хинди зэрэг хэлний үгсээр сэлбэгдэж байгаа.

Хүн амын 77% лалын шашин шүтлэгтэй. Суннит, шийт урсгалыг дагагч байна. 17% христ, 6% бусад шашинтан байна.

Хот суурин[засварлах | edit source]

Түүх[засварлах | edit source]

Эртний үе[засварлах | edit source]

Кувейтийн Ас-Субияд НТӨ 8000 оны үеэс хүн оршин сууж байв. Файлака аралд НТӨ 2000 онд хүн суурьшжээ. Эртнээс Кувейт нь худалдааны түшиц болсон. Шумерийн худалдаачид Файлакад сууж байв. НТӨ 3-р зуунд грек байлдан дагуулж Ларисса хэмээв. НТ 220 онд перс байлдан дагуулж Харекена нутгийн хэсэг болов.

Боомт хот[засварлах | edit source]

Кувейтийн музейн завь

1521 онд Кувейт Португалын харьяанд оров. 1613 онд Кувейт хотыг үүсгэн байгулав. 18-р зуунд Кувейт Энэтхэг, Маскат, Багдадын хооронд худалдааны төв болж, Халебаас Персийн буланд ирэх боомт болж байв. 1775 онд персүүд Басраг бүслэн байлдахад Иракийн худалдаачид Кувейтэд ирж, Кувейтийн тэнгисийн худалдаа, завь үйлдвэрлэлийг хурдацтай өргөжүүлэв. Британийн Энэтхэг худалдааны замыг хамгаалдаг байв.

Кувейтэд үйлдвэрлэсэн завь Улаан тэнгис, Энэтхэг, Дорно Африкаар, Кувейтийн далайчид Персийн булангаар хөндлөн аялж байв.

1944 оны ёслол

Худалдааны төв[засварлах | edit source]

Бани Халидын мэдлээс гарч 1752 онд Кувейтийн шейхт нутаг тогтов.

1899 онд Кувейтийн шейхт нутаг Британийн ивээлд орж, 1913 онд Османы эзэнт гүрний харьяа, өөртөө засах эрхт гэгдэв.

1919-1920 онд Наждын Ибн Сауд Кувейтийг нэгтгэхээр дайлаар ирсэн ч Британийн хүчин хамгаалав.

1923 онд Укайрын хэлэлцээрээр Кувейт-Наждын (Саудын Араб) хилийг зуран баталгаажуулсан.

Кувейт олон улсын худалдаа, алт цутгах, сувдан гоёлын салбарт амжилт олж байв.

Газрын тос, эрх чөлөө[засварлах | edit source]

1946-1982 оныг Кувейтийн түүхэнд "Алтан үе" гэнэ. Газрын тос олборлон борлуулж, бүх нийтийн амьжиргааны түвшин сайжирсан. 1952 онд Кувейт Персийн булангийн хамгийн том газрын тос олборлогч орон болсон. Эдийн засгийн гэнэтийн өсөлт Палестин, Энэтхэг, Египет гэх мэт гадаадын ажиллах хүчийг нэмэгдүүлэв.

1961 онд Британийн ивээлээс гарч Кувейт улс тусгаар тогтносон ба төрийн тэргүүнийг шейх биш эмир хэмээн цоллох болов. 1963 онд парламентын сонгууль явагдаж, Кувейт арабын орнуудаас анхлан үндсэн хууль, парламентат ёсыг тогтоов. 1970-аад онд Кувейт хүний хөгжлийн илтгэлцүүрээр Арабын орнуудыг тэргүүлэх болсон. Кувейтийн театр, кино урлаг ихээр хөгжив. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөр дэлхийд тэргүүлэх боллоо.

Кувейтийн либерал - эрх чөлөөт байдал бусад орныхныг цагаачлахыг өдөөсөн. Эмэгтэйчүүд гивлүүр өмсөхийг 1960-аад оноос болиулав.

1991 он. Газрын тосны түймэр

Өнөө цаг[засварлах | edit source]

1980-аад оноос газрын тосны зах зээлийн үнэ буурав. Иран-Иракийн дайнд Иракийг дэмжиж оролцов. 1980-аад онд Кувейтийн онгоцыг барьцаалж, Жабер эмирийн амийг хороохыг завдав. Иран-Иракийн дайны дараа Ирактай өр зээлийн асуудлаар маргалдав. Ирак хилийн ойрх Румалия газрын тосны нөөцийг Кувейт хулгайлж байна хэмээн шалтаглаж 1990 оны 8-р сард Кувейтийг цэргээр дайран эзэлж, улсдаа хавсаргав. Америк тэргүүтэй эвслийн цэрэг 1991 оны 2-р сард Кувейтийг чөлөөлж, Иракийн цэргийг үлдэн хөөв. Энэхүү Персийн булангийн дайнаас Кувейтийн 750 газрын тосны цооног түймэрт автаж, 11-р сар хүртэл унтралгүй шатжээ.

Кувейт хүний хөгжлийн индексээр бүс нутагтаа тэргүүлж байна.

Эшлэл[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]