Кувейт динар
Харагдац
دينار كويتي (Араб) | |
---|---|
![]() Кувейтийн 1 динарын дэвсгэрт (6-р хэвлэл) | |
ISO 4217 | |
Код | KWD (тоон: 414) |
Бутархай нэгж | 0.001 |
Нэгж | |
Тэмдэг | د.ك эсвэл KD |
Мөнгөн тэмдэгт | |
Дэд нэгж | |
1⁄1,000 | филс |
Мөнгөн дэвсгэрт | |
Байнга хэрэглэгддэг | KD 1⁄4, KD 1⁄2, KD 1, KD 5, KD 10, KD 20 |
Зоос | |
Байнга хэрэглэгддэг | 5, 10, 20, 50, 100 филс |
Ховор хэрэглэгддэг | 1 филс |
Хэрэглээ | |
Гүйлгээнд орсон огноо | 1961 |
Хэрэглэгч(ид) | ![]() |
Гаргалт | |
Төв банк | Кувейтийн Төв банк |
Вэб сайт | www |
Үнэлгээ | |
Инфляц | 1.50% |
Эх сурвалж | The World Factbook, 2017 тоо. |
Уягдсан валют | Нууц валютын сагс[1] $1 USD = 0.29963 KD |
Динар (араб: دينار, ISO 4217 код KWD) Кувейтийн мөнгөний нэгж. Нэг динар 1000 филстэй тэнцэнэ. Динар дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөний нэгж.[2]
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анх 1961 онд Персийн булангийн рупийг халахаар нэвтрүүлсэн. Анх нэг динар нэг фунт стерлингтэй тэнцэхээр гаргасан. Рупий 1 шиллинг 6 пенстэй тэнцэж байсан тул хөрвөх ханш нь 13⅓ рупий нэг динартай тэнцэхээр тогтсон.
Ирак 1990 онд Кувейтийг эзлэхэд ирак динар кувейт динарын оронд хэрэглэгдэж, эзлэгч хүч их хэмжээний мөнгөн дэвсгэрт хулгайлжээ. Чөлөөлөлтийн дараа кувейт динарыг буцааж тус улсын мөнгөний нэгж болгосон бөгөөд шинэ мөнгөн дэвсгэрт гаргасан. Урьд нь хэрэглэгдэж байсан бүх мөнгөн дэвсгэртийг үүний дотор хулгайлагдсан мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс гаргасан.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Валютын ханшны бодлого". www.cbk.gov.kw. Эх хувилбараас архивласан: 2017-12-28. Татаж авсан: 2016-06-14.
- ↑ Lettland hat die wertvollste Währung Europas Abgerufen am 15. August 2011.