Киргизийн сом
Кыргыз сому (Киргиз) | |
---|---|
![]() 100 сомын дэвсгэрт (2016) | |
ISO 4217 | |
Код | KGS (тоон: 417) |
Бутархай нэгж | 0.01 |
Нэгж | |
Нэгж | сом (Кирилл) / som (Латин) |
Олон тоо | Энэ мөнгөн тэмдэгтийн хэлний үг зүйд олон тооны ялгаа байхгүй. |
Тэмдэг | ⃀ |
Мөнгөн тэмдэгт | |
Дэд нэгж | |
1⁄100 | тыйын |
Мөнгөн дэвсгэрт | |
Байнга хэрэглэгддэг | 20, 50, 100, 200, 500, 1,000 сом |
Ховор хэрэглэгддэг | 1, 10, 50 tyiyn, 1, 5, 10, 2,000, 5,000 сом |
Зоос | |
Байнга хэрэглэгддэг | 1, 3, 5, 10 сом |
Ховор хэрэглэгддэг | 1, 10, 50 тыйын |
Хэрэглээ | |
Гүйлгээнд орсон огноо | 1993 оны 5 сарын 10 |
Хэрэглэгч(ид) | ![]() |
Гаргалт | |
Төв банк | Бүгд Найрамдах Киргиз Улсын үндэсний банк |
Вэб сайт | www |
Үнэлгээ | |
Инфляц | 7.3% (2023 оны 12 сар) |
Эх сурвалж | www |
Сом (кир. сом; томьёо код нь -ISO 4217 — KGS, англи. Som) — Киргиз улсын мөнгөн тэмдэгт. 1991 онд Зөвлөлт холбоот улс задарсны дараа Киргиз улс тусгаар тогтнож гүйлгээнд байсан Зөвлөлтийн рублийг орлуулж өөрийн гэсэн мөнгөн тэмдэгтэй болох зорилгоор Киргизын Дээд Зөвлөлөөс шийдвэр гарч 1993 оны 5-р сарын 3-нд нэвтрүүлсэн байна. Нэг сом 100 тийинтэй тэнцэнэ. Эхэндээ зөвхөн цаасан мөнгөн дэвсгэр гаргаж байсан бол сүүлд 2008 онд зоосон мөнгө хэрэглээнд нэвтрүүлжээ. 1 сомоос 5000 сомын дэвсгэрт байдаг.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний Банк уг валютыг хэвлэлтийг хариуцдаг бөгөөд соёлын болон түүхэн үйл явдлуудыг тэмдэглэх зорилгоор олон төрлийн дурсгалын зооснуудыг гаргаж байжээ. Мөнгөн дэвсгэртүүд дээр Киргизийн алдартай түүхэн хүмүүс болон бэлгэдлүүдийг дүрсэлсэн байдаг. Инфляцаас үүдэлтэй өндөр нэрлэсэн дүнтэй дэвсгэртүүдийг мөн нэвтрүүлсэн байна.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.