Төв Ази

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
хар зураасаар тэмдэглэсэн нь НҮБ-н тодорхойлолт, шар дэвсгэрээр тэмдэглэсэн нь ЮНЕСКО-гийн тодорхойлолт, бараан дэвсгэрээр тэмдэглэсэн нь ЗХУ-н тодорхойлолт
Азийн бүсчлэл: Баруун Ази, Төв Ази, Умард Ази, Өмнөд Ази, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази
Төв Ази
ОХУ-н засаг захиргааны нэгжүүд

Төв Ази (англиар - Central Asia) гэдэг нь Ази тивийн төв хэсгийг хамардаг бүс юм. Одоогийн хэрэглэгдэж буй албан ёсны ойлголтоор буюу НҮБ-н тодорхойлсноор энэ бүс нутагт Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан гэх 5 улсын ("таван -стан") нутгийг хамруулдаг. Харин өргөн утгаараа буюу ЮНЕСКО-гийн тодорхойлсноор Монгол Улс, Өвөр Монгол, Өмнөд Сибирь (Буриад, Тува, Алтайн Бүгд Найрамдах Улс, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү муж, Алтайн хязгаар, Омск муж, Хакас, Кемерово муж, Оренбург муж, Курган муж, Тюмень муж, Новосибирск муж), Шиньжян, Хөхнуур, Ганьсу, Төвөд зэрэг монгол, төвд, уйгурчуудын амьдран суудаг нутаг болон, хойд Афганистан, хойд Иран, хойд Пакистан, Энэтхэгийн баруун хойд талын Кашмир муж зэрэг нутгуудыг хамарна.

Нэр томъёо[засварлах | edit source]

Барууныхан "Central Asia" буюу Төв Ази (оросоор - Центральная Азия) гэсэн нэр томъёог хэрэглэж ирсэн бол оросууд "Дундад Ази" (оросоор - "Средняя Азия", англиар "Midlle Asia") гэсэн нэр томъёог сөргүүлэн хэрэглэж ирсэн байдаг бөгөөд ЗХУ-г задрах хүртэл Дундад Азид Чечень, Дагестан, Гүрж, Азербайжан, Армян зэрэг Кавказын бүх улс, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Узбекистаныг хамруулан ойлгодог байв.

1992 онд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Дундад Азийн улсуудын уулзалт дээр «Дундад Ази ба Казахстан» гэсэн хуучин нэр томъёог «Төв Ази» гэж солих санал гаргасан нь дэмжигдсэн байна.

Германчууд Төв Азид Монгол, Манжуур, Шиньжян харин Дундад Азид "5 стан" буюу Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистаныг оруулдаг.

Улс төр[засварлах | edit source]

1990-ээд он хүртэл буюу социалист системийн үед Монголын Засгийн Газар өөрийн орныг Төв Азийн бүсэд хамруулдаг байсан бол ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш ЗГ-н бодлого өөрчлөгдөж Монголыг Зүүн Азийн бүстэй улс төр, эдийн засгийн нягт холбоотой хөгжүүлэх чиглэл баримтлах болсон байна. Ингэснээр Төв Азийн бүсийн спорт, улс төр, эдийн засгийн хамтарсан үйл ажилллагаанд оролцох нь багасчээ. Монгол улс Төв Азийн бүсийн хамгийн том спортын арга хэмжээ болох Төв Азийн наадамд огт оролцоогүй ба ТАКМ хэмээх Турк, Азербайжан, Киргиз, Монголыг хамарсан цэргийн эвслээс 2014 оны 7-р сард гарчээ. Хятад, Орос өөрсдийн тэргүүлдэг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монголыг элсүүлэх сонирхолтой байна.

ЗХУ-ыг задрах хүртэл Монгол улс Төв Азийн цорын ганц тусгаар тогтносон орон байв. Мөн Зүүн Азиас гадна Зүүн Хойд Ази хэмээх шинэ нэр томъёо 1990-ээд оноос хойш гарч ирсэн ба энэ нь газарзүйн гэхээсээ улс төр, эдийн засгийн шинжтэйгээр хэрэглэгдэж байна. Монгол орон нь одоогоор Зүүн Азийн бүсэд давхар хамаарагдаж байгаа ч түүх соёлын хувьд Төв Азийн бүсийн орон юм. Хэдийгээр орчин үеийн Монгол улсыг Зүүн Азид хамруулдаг ч Монголд оршин тогтнож байсан Хүннү, Сяньби, Их Монгол Улс зэрэг эртний улсуудыг Төв Азийн улсууд гэж үздэг. Монголчууд ч өөрсдийгөө Төв Азийн ард түмэн хэмээн үздэг ба Зүүн Азийн орнууд суурин иргэншилтэй хятад соёлын нөлөөнд ихээхэн орсон байдагаараа Төв Азиас эрс ялгардаг. Тивүүдийг бүсчлэн ангилахдаа НҮБ-н байр сууриас гадна тухайн орны байр суурийг харгалздаг. Тухайлбал Балтийн тэнгисийн гурван орон болох Эстони, Литва, Латви Зүүн Европд ордог байсан ч ЗХУ задарсны дараа тусгаар тогтнон Оросоос хараат бус байх бодлого явуулан НАТО-д элсэж улмаар бүсчлэлээ өөрчилж Умард Европт багтах болжээ.

Нэмэр[засварлах | edit source]

Зургийн цомог[засварлах | edit source]