Ар Монгол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ар Монгол, 1932
Aru mongol.PNG

Ар Монгол гэдэг нь 1691-1911 оны хооронд Манж Чин Гүрний харъяанд оршин байсан эдүгээ цагийн Монгол Улс болон Тува улсыг нийлүүлсэн газар нутгийн түүхэн нэршил юм.

Энэ нэршил нь Манжын харъяанд байх үед Манж хэлний дорги (дотоод), түлэрги (гадаад) гэсэн утгатай үгнээс улбаалсан Гадаад Монгол хэмээгддэг байсан бөгөөд 1947 онд Өвөр Монголын өөртөө засах орон байгуулагдсанаас хойш "Өвөр Монгол" гэдэг нэрний эсрэгцүүлсэн утга болон "Ар Монгол" хэмээгддэг болсон.

"Ар, өвөр" гэдэг нь Монгол хэлэнд гадна, дотор гэсэн утгыг илэрхийлэхгүй бөгөөд, харин нэг цул бүхэл юмны хойд, урд этгээд (уулын ар, өвөр, дээлийн ар, өвөр гэх зэргээр) гэсэн утгыг илэрхийлдэг юм. Тиймээс Монголчууд эдүгээ "Гадаад Монгол" гэхийн оронд Ар Монгол гэх нь элбэг юм.