Jump to content

Ладакх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ладакхын лого

Ладакх (төвөд. ལ་དྭགས་, Вайли la dwags, хинди लदाख, урду لدّاخ, англи. Ladakh‎)[1] Энэтхэгийн түүхэн болон газар зүйн нутаг.

2019 оноос Энэтхэгийн хуучин Жамму-Кашмир мужаас салгаж Холбооны газар нутаг болсон байна. Үгчилбэл «ла» гэж уулын даваа гэсэн үг, «дак» - улс, үндсэндээ давааны улс. Умард талаараа Куньлуны нуруу, өмнөд хэсгээрээ нь Гималайн нуруу оршдог байна. Төв Азийн хамгийн цөөхөн хүн амтай Ладакх нутагт энэтхэг-европ болон төвөд үндэстнүүд оршин суудаг.

Ладакх нь Төвөдийн соёл, байгальтай ижил төстэй байдаг тул заримдаа "Бяцхан Төвөд" гэж нэрлэдэг. Өмнө нь худалдааны замын уулзвар дээр байрлаж байсан тул стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Нэгэн цагт "Их Торгоны зам" үүгээр өнгөрч, Буддын мөргөлчид Энэтхэгээс Төвөд хүрэх замдаа сүм хийдүүдийг байгуулж байжээ. Хятад улс баруун хилээ хаасны дараа олон улсын худалдаа уналтад орсон. 1974 он хүртэл Ладакх жуулчдад хаалттай байсан бол одоо Энэтхэгийн засгийн газар тус бүс нутагт аялал жуулчлалыг идэвхтэй хөгжүүлж байгаа нь орлогын чухал хүчин зүйл болж байна.

Ладакхын газар нутаг

Ладакхын хамгийн чухал бөгөөд хамгийн том бөгөөд нийслэл хот бол Лех юм. Ладакхын хүн амын дийлэнх нь Буддын шашинтнууд бөгөөд бусад оршин суугчдын ихэнх нь лалын шашины шийтүүд юм. Сүүлийн үед Ладакхыг лалын шашинтнууд зонхилдог Жамму ба Кашмир мужаас тусад нь эвлэлийн нутаг дэвсгэр болгон тусгаарлах уриаг удаа дараа дэвшүүлж байгаа.

Ладакх нь Лех болон Каргил гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

13-р зуунд Исламын байлдан дагуулалтын аюул нүүрлэсэн Ладакх шашны асуудлаар Төвөдтэй ойртож харилцаагаа өргөтгөхөөр болсон юм. 1600 он хүртэл хөрш зэргэлдээ лалын шашинт улсууд Ладакх руу тогтмол дайралт хийж байсан нь тул хуваагдаж, суларч, хүн амын нэг хэсэг нь Исламын шашинд ороход хүргэсэн.