Андра Прадеш
Андра Прадеш (лат-га. Andhra Pradesh) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорно өмнөд эргээр оршдог муж.
160 мянган км² газар нутаг, 49 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь тэлүгү.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]
Энэтхэгийн хойгийн дорно өмнөд эрэг, Бенгалын булангийн дагуу байрлажээ.
Орисса, Телангана, Карнатака, Тамилнаду мужтай хиллдэг.
Андра Прадеш нутаг далайн эрэг газар нам доор нарийн зурвастай.
Дорно Гат, Наллама зэрэг өндөрлөг нарийн зурвас байна. Уулнаа ой модтой.
Ургамал, амьтнаар баян.
Кришна, Годавари гэсэн хоёр мөрөн нутгаар дайран урсдаг.
3-6-р сард зуны улирал тохиодог. Эрэг орчим газарт 20 °C — 41 °C халуун. 7-9-р сар борооны улирал байна. Хүчтэй бороотой. 11-2-р сар буюу өвлийн улиралд 12 °C — 30 °C дулаан байдаг.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Нутгийн албан ёсны хэл нь нутгийн олонхын хэлэлцдэг тэлүгү хэл юм. Тамил, каннада, одя хэлтэн бас бий. 2011 оны байдлаар хүн амын 66.46% бичиг үсэгт тайлагдсан. Үүнээс эрэгтэйд 74.95%, эмэгтэйд 57.92% байгаа.
Нутгийн хүн амын 91% хиндү, 6% лал, 3% бусад шашин шүтлэгтэй.
Эрт үед дэлгэрч асан буддын шашны дурсгалт газрууд их бий.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Хүн амын 30% хувь хотод, 70% хөдөө амьдардаг. Томоохон хот (2011 оны байдлаар):
- Висакапатнам – 2,035,922 хүнтэй,
- Вижаявада – 1,034,358,
- Гүнтүр – 743,354.
- Нэллөр – 600,869.
- Карнөл – 424,920.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1953 онд Мадрас мужаас тэлүгү хэлтний нутгийг салган Андра муж нэртэйгээр үүсгэн байгуулсан.
1956 онд Хайдарабад мужийн тэлүгү хэлт нутагтай нэгдэж Андра Прадеш муж болсон.
2014 онд хуучны Хайдарабад мужийн хэсэг Телангана муж болон салжээ.
Андрапрадеш мужийн засгийн ордон Амаравати хот руу шилжсэн. Хууль ёсноо Хайдарабад хотыг мужийн төв гэсэн хэвээрээ байгаа.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ DOP 2023, p. 430.
- ↑ DOP 2023, p. 3.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs named:1
- ↑ Pavan (2022-06-17). "AP govt. issues orders recognising Urdu as the official language". The Hans India. Архивласан огноо 2023-07-27. Татаж авсан: 2025-06-23.
- ↑ Gross State Domestic Product (Current Prices) (Report). Энэтхэгийн засгийн газар. Эх хувилбараас архивласан: 2024-11-26. Татаж авсан: 2025-06-23.
- ↑ Per Capita Net State Domestic Product (Current Prices) (Report). Энэтхэгийн засгийн газар. Татаж авсан: 2025-06-23.
- ↑ "India: Subnational HDI". Global Data Labs. Татаж авсан: 2025-06-23.
- ↑ "Appendix-A: Detailed tables, Table (7): Literacy rate (in per cent) of persons of different age groups for each State/UT (persons, age-group (years): 7 & above, rural+urban (column 6))". Жилийн тайлан, Ажиллах хүчний үечилсэн судалгаа (PLFS) (2023 оны 7 сараас 2024 оны 6 сар) (PDF). Үндэсний түүвэр судалгааны алба, Статистикийн яам, хөтөлбөрийн хэрэгжилт, Энэтхэгийн Засгийн газар. 2024-09-23. pp. A-10.
{{cite book}}
: CS1 maint: date and year (link)