Өрнөд Бенгал
Өрнөд Бенгал | |
---|---|
муж | |
পশ্চিমবঙ্গ босчимбонго (бенгал) | |
Дургапужа наадам | |
Энэтхэгийн газрын зурагт Өрнөд Бенгал | |
Улс | Энэтхэг |
Муж | Өрнөд Бенгал |
Дотроо | 20 тойрогт хуваагдана |
Мужийн төв | Галигдаа |
Газар нутаг | 88,752 км² (14-р том) |
Хүн ам (2011) | 91,347,736 (4-р олон) |
Нягт сийрэг | 971 хүн/км² |
1947 онд | Бенгал нутаг хоёр хуваагдсанаас Өрнө Бенгал Энэтхэгийнх болов. |
Өрнө Бенгал[1] (анг. West Bengal) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорнод биед оршдог муж.
88 мянган км² газар нутаг, 91 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь бенгал.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Өрнө Бенгал нутаг Энэтхэг орны дорнод хэсэгт оршдог.
Орисса, Жарканд, Бихар, Сикким, Ассам муж, Балба, Бутан, Бангладеш улстай хил залгадаг. Бангладеш буюу Дорно Бенгалын хамтаар эртнээс Бенгал гэж хэлэгдэж ирсэн.
Энэтхэг улсын дорнод үзүүрийн мужуудыг их биетэй холбосон нарийн хоолой газар энэ мужийнх байна. Тэр уулархаг нутаг нь Хималайн нурууны Даржаалин хэсэг болно.
Нутгийн өмнө зүгт Бенгалын булан байх ба Ганга мөрөн садран цутгана.
Ганга мөрний нам доор газарт хамаарна. Үржил шимт хөрс шороотой.
Нутгийн 18.93%-ийг ой эзлэдэг. Ургамал, амьтнаар баян.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Өрнө Бенгал муж хүн амын олноор (91 сая) Энэтхэг улсын мужийн дунд 4-р байр эзэлнэ.
Хүн ард шигүү (971 хүн/км²) суудаг. Хотжилтын хувь - 28%.
Бичиг үсэгт тайлагдсан хувь - 77.1%.
Хүн амын олонх нь бенгал хэлээр хэлэлцэнэ.
Төвөд, ширваа зэрэг өөр хэл угсаатан болон нутгийн овог аймгийнхан бий.
Хүн ардын 70.5% хиндү, 27.0% лал шашин шүтлэгтэй.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Томоохон хот (2011 оны байдлаар):
Түүх
[засварлах | кодоор засварлах]Өрнө Бенгал нутаг эрт дээр үеэс хойш Мавр, Гупта зэрэг олон улсын харьяанд орж явав.
18-р зуунд Британийн Энэтхэгийн мэдэлд орсон. Галигдаа Британийн Энэтхэгийн нийслэл, гол хот болжээ.
1947 онд колоничлолоос гарахад шашин шүтлэгийн байдлаар Бенгал нутаг хоёр хуваагдахад Өрнө Бенгал нь Энэтхэг улсын харьяанд оров. Хилээр тусгаарлагдахад лал шашин голлосон Дорно Бенгал (өнөөгийн Бангладеш) болон хиндү шашин голлосон Өрнө Бенгалын хооронд ард иргэдийн харилцан нүүдэл явагджээ.
Зураг
[засварлах | кодоор засварлах]-
Даржаалингийн төмөр зам
-
Бенгал бар
-
Рабиндранат Таагүр
-
Ганга мөрний адаг
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ «Баруун Бенгал» гэх нь бий.