Jump to content

Гималай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хималай-с чиглүүлэгдэв)
Гималай
Гималайн нуруу нь Төвөдийн өндөрлөгийн өмнүүр гинж мэт цахлайтан харагдана
Гималайн нуруу нь Төвөдийн өндөрлөгийн өмнүүр гинж мэт цахлайтан харагдана

Гималайн нуруу нь Төвөдийн өндөрлөгийн өмнүүр гинж мэт цахлайтан харагдана

Ноён оргил Жомолунгма (8848 м)
Газар орон Афганистан, Пакистан, Энэтхэг, Хятад, Балба, Бутан, Мьянмар
Салбар Альпийн цэгцрээ
Солбицол 28° У, 87° ЗКоординат: 28° У, 87° З
Төрөл Атираат нуруу
Чулуулгийн нас 40–50 сая жил
Онцлог Дэлхийн хамгийн өндөр уултай
Тэнгэрээс харагдах Макалу, Жомолунгма, Лоце, Чо Оюу

Гималай[1] эсвэл Хималай (сам. हिमालय, himālaya, «цастын орон»[2]) - дэлхийн хамгийн өндөр уулсын цэгцрээ юм.

Гималай Төвөдийн өндөрлөг (ар тал), Инд-Гангын нам дор газар (өвөр тал) хоёрын хооронд байрлаж, Төв Азийн уулархаг цөлөрхөг газар, Өмнөд Азийн халуун орны уур амьсгалт газрыг заагладаг. Түүнчлэн Балба, Бутан, Пакистан, Хятад (Төвөдийн өөртөө засах орон), Энэтхэг гэх 5 орны нутагт байрлана.

Хималай Төв болон Өмнөд Азийг бэлчирлэн 2900 км гаруй урттай, 350 км орчим цэмцгэр нумран тогтсон. Хималайн нуруудын дундаж өндөр 6 км ба ноён оргил нь 8848 м[3] өндөр Жомолунгма (Эверест) уул юм. Далайн түвшнээс дээш 8000 метрээс өндөр найман мянгат 10 оргилтой.

Хималайгаас баруун тийш Каракорумын нуруу, Хиндукуш, Памир үргэлжилнэ.

Инд, Ганга, Хөх мөрөн Гималайн уулсаас эх авна.

  1. Орос: Гимала́и
  2. О.Сүхбаатар. Монгол хэлний харь үгийн толь. Улаанбаатар 1997 он
  3. Everest not as tall as thought  (англ.)
 Commons: Гималай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан