Jump to content

Инд мөрөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Инд мөрөн
Пакистан дахь Инд мөрний сав газрын хиймэл дагуулын зураг
ЭхТөвдийн өндөрлөг
АдагАрабын тэнгис
Усаа цуглуулдаг орнууд Пакистан
 Энэтхэг
 Хятад
Урт3,200 км
Урсац6,600 м³/с (Арабын тэнгисийн ам орчим)
Ус цуглуулах талбай1,165,000 км²

Инд мөрөн (төвөд. སེང་གེ།་གཙང་པོ, хятад. 印度河, хинди सिन्धु नदी, санск. सिन्धु Sindhu) Хятадын нутгаас 5300 м өндрөөс эх авч дийлэнхдээ Энэтхэг, Пакистаны нутгаар урсч, Арабын тэнгист цутгадаг томоохон мөрөн юм. Инд мөрний урт нь- 3180 км бөгөөд нийт 960 000 км² талбай бүхий сав газартай, жилийн урсацаараа дэлхийн 21 дэх том мөрөн юм. Котри хотын орчим усны зарцуулалт - 390 м³/с ажээ.

Энэ мөрөн жил болгон цас, борооны усаар тэжээгдэн үерлэнэ.

Инд мөрний усан цахилгаан станцын хүчин чадал 20 сая кВт гэж тооцоолсон байдаг. Суккур далан зэрэг 14 том далан барьсан. Тунадасны дундаж ачаалал жилд ойролцоогоор 450 сая тонн байдаг.

Инд голын сав газрын усны нөөцийг ашиглах нь Энэтхэг, Пакистаны хооронд, мөн тус тусын мужуудын хооронд удаа дараа зөрчилдөөн үүсгэж ирсэн. 1960 онд байгуулагдсан Инд мөрний ус ашиглалтын гэрээ нь Пенжаб мужийн 5 голын усны хуваарилалтыг зохицуулдаг байна.

 Commons: Инд мөрөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан