Төвөд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Төвд» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Хадмал
Монгол үсгээр Töbed.PNG
буриад кирилл. түбэд
монгол кирилл. төвөд
халимаг кирилл. төвд
Төвөд нь Буддын шашны нэгэн өлгий

Төвөд (2011 он хүртэл Төвд гэж бичиж байв)[1]Хималайн ар дахь Төвөд үндэстний өлгий нутаг болох өндөрлөг орон.[2] Газар зүйн тогтоцын хувьд Төвөдийн өндөрлөг (Хөхнуур-Төвөдийн өндөрлөг) хэмээх энэ газар орон дунджаар далайн төвшнөөс дээш 4900 метрт өндөрт 1,2 сая хавтгай дөрвөлжин газар нутаг юм.

Төвөд хэл, төвөдийн Бурханы шашин гэсэн онцлогтой соёл, шашинаар нэгдсэн газар юм. Угуул иргэд нь төвөдүүд.

Төвдийн эзэнт гүрэн (618–841) 790-ээд он, хамгийн их өргөжсөн үедээ
Төвдийн нутаг- Төвөдийн засгийн газрын тодорхойлсноор. Шараар тэмдэглэсэн одоогийн Төвөдөөс бусад нутагт нь төвөдүүд хүн амыг олонхийг бүрдүүлж байгаагүй, Төвөдийн эзэнт гүрнээс бусад үед төдийлөн захирч байгаагүй

Төвөд орон өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харъяанд Төвөдийн өөртөө засах орон, Сичуань муж, Хөхнуур мужид хуваагддаг. Төвөдөөс гадна Хятад, Монба, Хотон, Чян, Лоба зэрэг яс үндэст хүмүүс амьдардаг.

618 онд Төвөд Соронзон Гомбо хааны дор нэгтгэгдэж, 841 он хүртэл хүчирхэгээр оршсон нь түүхэнд Төвөдийн хаант улс гэж тэмдэглэжээ. Түүнээс хойш Лхас, Шигацэ дахь Төвөд удирдлагад нэр төдий нэгддэг байсан ба түүнээс хойш зарим зуунуудад Монгол, Нанхиад, Манжын удирдлага, нөлөөлөл дор орж байв.

1951 онд Төвөдийг өөрийн салшгүй хэсэг гэж үзсэн БНХАУ цэргийн хүчээр нэгтгэгдэж өдгөө Төвөдийн өөртөө засах орон, Хөхнуур болон Сичуань мужийн баруун биеээр 5.4 сая гаруй Төвөд хүн амьдран сууж байна. 1959 онд Төвөдөд гарсан бослогоос үүдэн Далай лам нутагтаа байх аргагүй байдалд хүрж Энэтхэг рүү дүрвэн гарсанаас хойш дахин эх нутагтаа очих боломжгүй байгаа юм.

Төвөдийн Засгийн газар Төвөдийн өөртөө засах орон, Цинхай муж бүхэлдээ, Сычуань мужийн баруун хэсэг, Юньнань, Ганьсу мужийн зарим хэсгийг Төвөдийн нутаг гэж үздэг. Одоогийн Төвөдийн өөртөө засах ороноос бусад төвөдүүд тархсан нутагт төвөдүүд хүн амыг олонхийг бүрдүүлж байгаагүй, Төвөдийн хаант улсын бусад үед төдийлөн захирч байгаагүй байна.[3]


БНХАУ-ын эрх баригчид Төвөдийг дараах засаг захиргааны нэгжид хуваагаад байна. Үүнд:

  1. Төвөдийн автономит дүүрэг;
  2. Цинхай муж дахь Төвөдийн автономит тойргууд;
  3. Ганьсу муж дахь Төвөдийн автономит тойрог болон Төвөдийн автономит хэсэг;
  4. Сычуань муж дахьТөвөдийн автономит тойрог болон Төвөдийн автономит хэсэг;
  5. Юньнань муж дахь Төвөдийн автономит тойрог.

Цөллөгт буюу хилийн чандад байгаа Төвөд хүмүүс нийт 134 мянга орчим хүн байна: Энэтхэгт - 100,000 хүн, Балбад - 20,000, Бутанд - 1249, Швейцарт - 2000, Скандинавт - 100, Европын бусад орнуудад - 400, Австрали, Шинэ Зеландад. - 200, АНУ-д - 8000, Канадад - 1200.

Боловсрол:[засварлах | edit source]

Төвөдөд бичиг үсэг тайлагдсан хүний үзүүлэлт 50% хүрдэггүй байна. БНХАУ-д эзлэгдэхээс өмнөх бичиг үсгийн түвшин тодорхойгүй байна. Маш олон ламтай бөгөөд бараг айл бүрд нэг лам байсан, лам нарын ихэнх нь бичиг үсэгтэй байв. 20-р зууны эхний хагаст иргэний боловсрол дэлгэрч эхэлсэн. 1951 онд тус улсад улсын болон хувийн 100-хан дунд сургууль л байсан байна.

Зураг[засварлах | edit source]

Холбоотой утга[засварлах | edit source]

Эх сурвалж[засварлах | edit source]