Далай лам
- Одоогийн буюу 14-р Далай ламын талаар эндээс.
Далай лам нь (Дээрхийн гэгээнтэн хэмээх тодотголтой) Төвөдийн Буддын шашны (шарын шашны) тэргүүн юм.
1578 онд Түмэдийн Алтан хан Төвдийн гэлүгва ёсын гуравдугаар тэргүүн Содномжамцтай Хөхнуурын "Цавчил" хэмээх газар тусгайлан барьсан сүмд уулзаж, түүнд "Далай лам" хэмээх нэрийг анх өргөмжилжээ. Учир нь "Гьяацо" гэж түвд хэлээр "Далай" гэсэн үг юм. Түүнээс хойш Далай лам тэргүүтэй гэлүгвийн ёс бусад урсгалуудаас илүү зонхилон дэлгэрсэн. Далай лам нь Төвөд болон Монголчуудын дунд амьд Бурхан хэмээн дээдлэгдсээр дөрвөн зуун жил илүү болж буй юм. Чин улсын Эеэр засагч хаан, тавдугаар дүрийн Далай ламыг олон удаа Бээжинд урьснаар 1652 онд тавдугаар дүрийн Далай лам Бээжинд ирж хаанд бараалхсан байна. 1653 онд Эевэр засагч хаан, тавдугаар дүрийн Далай ламд алтан дэнс, алтан тамга хайрлан, Далай лам гэсэн цолыг албан ёсоор хүртээсэн байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]| Дүр | Зураг | Нэр | Тодруулалт | Залралт | Төвөд | Төвөд нэр |
| 1 | 1-р Далай лам Гэндэндүв | 1391–1474 | – | N/A | དགེ་འདུན་འགྲུབ་ | |
| 2 | 2-р Далай лам Гэндэнжамц | 1475–1542 | 1483 | 1487 | དགེ་འདུན་རྒྱ་མཚོ་ | |
| 3 | 3-р Далай лам Содномжамц | 1543–1588 | 1546 | 1578 | བསོད་ནམས་རྒྱ་མཚོ་ | |
| 4 | 4-р Далай лам Ёндонжамц | 1589–1617 | 1601 | 1603 | ཡོན་ཏན་རྒྱ་མཚོ་ | |
| 5 | 5-р Далай лам Агваанлувсанжамц | 1617–1682 | 1618 | 1622 | བློ་བཟང་རྒྱ་མཚོ་ | |
| 6 | 6-р Далай лам Цанъянжамц | 1683–1706 | 1688 | 1697 | ཚངས་དབྱངས་རྒྱ་མཚོ་ | |
| 7 | 7-р Далай лам Галсанжамц | 1707–1757 | 1712 | 1720 | བསྐལ་བཟང་རྒྱ་མཚོ་ | |
| 8 | 8-р Далай лам Жамбалжамц | 1758–1804 | 1760 | 1762 | བྱམས་སྤེལ་རྒྱ་མཚོ་ | |
| 9 | 9-р Далай лам Лүндогжамц | 1805–1815 | 1807 | 1808 | ལུང་རྟོགས་རྒྱ་མཚོ་ | |
| 10 | 10-р Далай лам Чүлтэмжамц | 1816–1837 | 1822 | 1822 | ཚུལ་ཁྲིམས་རྒྱ་མཚོ་ | |
| 11 | 11-р Далай лам Хайдавжамц | 1838–1856 | 1841 | 1842 | མཁས་གྲུབ་རྒྱ་མཚོ་ | |
| 12 | 12-р Далай лам Пэрэнлэйжамц | 1857–1875 | 1858 | 1860 | འཕྲིན་ལས་རྒྱ་མཚོ་ | |
| 13 | 13-р Далай лам Түвдэнжамц | 1876–1933 | 1878 | 1879 | ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ་ | |
| 14 | 14-р Далай лам Данзанжамц | 1935 онд төрсөн | 1939 | 1940 (одоо байгаа) |
བསྟན་འཛིན་རྒྱ་མཚོ་ |
XIV далай лам
[засварлах | кодоор засварлах]XIV Далай лам нь 1959 оноос хойш Энэтхэг улсын Дарамсала хотод амьдарч байна.
Хэлхээ, холбоос
[засварлах | кодоор засварлах]- Далай лам
- Далай лам - Албан ёсны веб сайт
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.