13-р Далай лам
Түвдэнжамцийн | |
---|---|
13-р Далай лам | |
Засаглал | 1879–1933 |
Өмнөх дүр | Пэрэнлэйжамц |
Хойд дүр | Данзанжамц |
Төвөд | ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ་ |
Вайли | thub bstan rgya mtsho |
Галиг (БНХАУ) |
Tubdain Gyaco |
Мэндэлсэн | 1876 Төвөд |
Нас нөгчсөн | 1933 Лхас |
13-р Далай лам Түвдэнжамцийн (төвд. ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ་ ; thub bstan rgya mtsho; 1876 оны 6 дугаар сарын 27 нд төрсөн - 1933 оны 12 дугаар сарын 17-нд нас барсан) — Төвөд, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь буддын шарын шашны сүсэгтнүүдийн итгэл бишрэлийн манлайлагч.
XIII Далай лам Түвдэнжамц Төвдийн Лхасын Ландан хэмээх газар төрсөн. 1878 онд VIII Ванчин эрдэнэ үсийг нь хайчилж номын нэр хайрласан байна.
1879 онд Далай ламын ширээнд өргөмжлөгдөв. 1882 онд гэцэлийн,1895 онд гэлэнгийн санваар тус тус авчээ.1895 онд Лхасын Потала сүмд төр барих ёслол хийжээ.
1904 онд Их Британи Түвд рүү довтлох үед Далай лам Монголын нийслэл Өргөө рүү зугтаж, Оросын консулын газарт буриад лам Агваандоржоор дамжуулан оросын алдарт аялагч П.Козловтай уулзаж Оросоос тусламж авахаар ярьсан боловч Орос улс Японтой дайтаж байсан учир тусламж авч чадсангүй буцжээ.
Улмаар Чин улсын цэргээс Их Британийн Энэтхэг рүү дүрвэхээс өөр аргагүйд хүрч, 1912 оны 1-р сард Хятадад болсон Шинхайн хувьсгалын дараа Энэтхэгээс буцаж ирээд Монголын нэгэн адил Түвдийн тусгаар тогтнолыг тунхагласан байна. Оросын архивын баримтад 13-р Далай ламын Түвд хэзээ ч Хятадын эрхшээлд байгаагүй гэсэн нарийвчилсан нотолгоо байдаг.
13 дугаар Далай лам барууны шинжлэх ухаан, технологийг сонирхож байсан. Түүний дор Лхаст цахилгаан, цахилгаан утас гарч, мөнгө, марк хэвлэж эхлэв. Төвд, Хятадын хооронд цэргийн мөргөлдөөн гарахыг урьдчилан харж байсан туршлагатай улстөрч Орос, Их Британи, Японы цэргийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр Төвдийн армийг шинэчлэх шинэчлэлийг удаа дараа хийж байжээ. 1916 онд Лхасын засгийн газар Энэтхэгт олон арван цэрэг, офицеруудыг их буу, автомат зэвсгээр сургах зорилгоор илгээж байжээ.
1933 онд 13 дугаар Далай лам Түвдэнжамц Будалин ордондоо таалал төгсчээ.