Буддын шашин

Орчин цагийн монгол бичгийн нэрс
монгол бичгээр ᠪᠣᠲᠲᠾᠠ ᠶᠢᠨ ᠱᠠᠰᠢᠨ
(buddha-yin šašin) 
кирилл буриадаар Буддын шажан 
кирилл монголоор Буддын шашин 
кирилл халимагаар Буддын шажн 
Холбогдох зураг
Location of Буддын шашин

Буддын шашин (Буддизм) нь НТӨ V зуунд Сиддхатта Готамагийн үндэслэсэн ертөнцийг үзэх үзэл, шашин, гүн ухаан, бясалгал, гэгээрэлд хүрэх замнал юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Буддын шашин нь одоогийн Бангладеш(Балба) улсын нутаг дэвсгэрт үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ. Буддизм нь МЭӨ 6-4-р зууны үед одоогийн Балба, Энэтхэгийн нутаг дэвсгэрт шрамана уламжлал хэлбэрээр үүсч, Ази тивийн ихэнх хэсэгт тархсан байна. Энэ бол Буддын шашинтнууд гэгддэг дэлхийн хүн амын 7 гаруй хувийг бүрдүүлдэг 550 сая гаруй дагагчтай, дэлхийн дөрөв дэх том шашин юм. Буддизм нь Буддагийн сургаал (МЭӨ 5-4-р зуунд амьдарч байсан Сиддхатта Готам нэртэй) болон тэдгээрийн дараагийн философийн тайлбарт үндэслэсэн олон уламжлал, итгэл үнэмшил, оюун санааны зан үйлийг агуулж салбаралсан урсгалууд гарсан.

Буддын шашныг үндэслэгч Сиддарта Гаутама нь түүхэн бодит хүн байсан бөгөөд өнөөгийн Балба, Энэтхэг орны умар зүгт орших Сакьяа омгийн мэдлийн нутагт буюу Балбын Лүмбинид хаан хөвгүүн болж мэндэлсэн гэж эртний түүх шаштирт тэмдэглэгдсэн байдаг. Тэрээр 29 нас хүртлээ хааны ордонд амьдран эхнэр хүүхэдтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьжээ. Ийнхүү ордноос гарч 6 жил ууланд суун даяан хийн гэгээрч, "Гэгээнтний Дөрвөн Үнэн"-ий (https://en.wikipedia.org/wiki/Four_Noble_Truths)сургаалийг айлдсан нь Буддын гүн ухааны үндэслэл болсон байна.Тэрээр 45 жил өөрийн үзэл сургаалаа айлдасны эцэст 80 насандаа нирваан дүрийг олсон байдаг.

Ийнхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анхдагч гүн ухаануудын нэг гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философийн олон урсгалын дэвсгэр болсон гэж үздэг. Өнөө үед буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Ази тивийн олонхи орон, тухайлбал, Шри Ланка, Мьянмар, Тайланд, Камбож, Лаос, Энэтхэг, Балба, Хятад, Бутан, Вьетнам, Малайз, Сингапур,Түвд, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрнөдийн орнуудад, тухайлбал, Канад, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи, Франц, Итали, Нидерланд зэрэг барууны маш олон орнуудад буддын бясалгал, гүн ухаан судлал идэвхтэй явагдан, сонирхогчдын тоо ч нэмэгдсээр байна.

Буддагийн номлол 2600 шахуу жилийн нүүрийг үзэхдээ үндсэн гурван салаа урсгал болон салсан байдаг. Үүнд: Их хөлгөний Буддизм, (Mahayana Buddhism) Теравада Буддизм, (Theravada Buddhism) Тарнийн Буддизм (Vajrayana Buddhism [Tibet]) гурав хамгийн олон дагагчтай томоохон урсгалууд болоод байгаа юм.

Теравада Буддизм (Theravada Buddhism) нь эдгээр 3 урсгалаас хамгийн анхдагч Буддизм нь бөгөөд 2600 жилийн хугацаанд Буддагийн айлдсан сургаалын дийлэнх хэсгийг хадгалж авч үлдсэн уламжлал нь юм. МЭӨ 200 аад оны үед Ашока (King Ashoka) хааны оролцоотойгоор Бүх Хуврагын 3-р Чуулганыг зохион байгуулж Буддагийн номонд элдэв засвар өөрчлөлт оруулахыг хориглосон байна. (https://en.wikipedia.org/wiki/Buddhist_councils) Учир нь тухайн үед буддист гэж өөрийгөө нэрлэсэн нийт 18 урсгал бий болсон байсан гэдэг. Эдгээр 18 урсгалын нэг нь Теравада юм. Сонирхолтой нь энэ 3-р чуулганд дээр Хятадад түгсэн Их хөлгөний буддистуудын, Түвдэд түгсэн Тарнийн буддистуудын аль алиных нь төлөөлөл байгаагүй гэдэг. Учир нь Их хөлгөний буддизм арай хожуу МЭ 5-р зууны үед үүссэн, харин Тарнийн буддизм нь Их хөлгөний урсгалаасаа салж үүссэн түүхтэй юм. Хятадад үүссэн Их хөлгөний буддизм нь өвлөж авсан уламжлалт судар номгүй байсан тул Теравада нарын олон зуун жил үе дамжуулан ирсэн Гурван Сагс Сударууд буюу пали хэл дээрх (https://en.wikipedia.org/wiki/Pali_Canon) судараас зарим ойлголтоо авсан хэдий ч дийлэнх судараа өөр өөр цаг үед шинээр зохиож бичсэн юм. Их хөлгөний буддизм нь дотроо Чан (Зэн), Ёгачара, Ничирэн, Тиантай, Мадхямака зэргээр 30 гаруй урсгал болж салдаг. Харин Түвдийн буюу Тарнийн буддизм нь Невар, Шүгэндо, Шингон, Тэндай, Эсотерик, Нингма, Кагьюу, Сахъяа, Гэлүг гэж 9 орчим урсгал болж салдаг. Үүний Гэлүг гэдэг урсгал нь 11, 12-р зуунаас Монголд Түвдээр дамжин орж ирсэн байна.

Буддын шашин Монголд[засварлах | кодоор засварлах]

Хүрд болон монгол лам.

Буддын шашин бүр Хүннүгийн үе буюу нийтийн тооллын өмнөөс Монголд нэвтэрч дэлгэрсэн байсан ч хэсэгтээ замхарсан байдаг. Үүний нэг баталгаа нь 2018 оноос хойш олдсон Хүннүгийн булшин дотроос гарч ирсэн Dhammachakra буюу бидний мэдэх 8 зовхист цагийн хүрд тэмдэг буюу Гэгээрэгчийн 8 Замналhttps://en.wikipedia.org/wiki/Noble_Eightfold_Path ийн билэгдэл тэмдэг билээ. Мөн Хэрлэн Барс хотын балгасын нурсан суврга зэргийг нэрлэж болно. Буддын шашны Монголын Эзэнт гүрний үе буюу Юань Улсын үeд 1182-1270 онуудад буддын гүн ухааны зохиолуудыг монгол хэлнээ нэлээд орчуулсан байдаг. Үүнд сэтгэгч Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) Сахъяа ёсны номлолын судраас монгол хэлнээ хөрвүүлж байсан гэдэг. Энэ үеийн сэтгэгчид тухайлбал Чойжи-Одсэр (1214-1294), Дарамбал (1268-1283), Содномгалсан (1230-1296), Ролбийдорж (1340-1383) нарын Их хөлгөн судрын орчуулга болон тэдний өөрсдийн бичсэн тайлбар судрууд үе дамжин судлагдсаар байна. Сэтгэгч Чойжи-Одсэр гэхэд л 7-р зууны үеийн Энэтхэгийн сэтгэгч Шантидевагийн бичсэн "Boddhicaryavatara" хэмээх гүн ухааны бүтээлд зориулж 300 хуудас тайлбар судрыг бичсэн бөгөөд эл судрыг 1000 хувь хэвлэн түгээсэн байдаг. Мөн Дөрвөн мутарт Лхам бурхны түүх буюу "Mahakala Namo Stuti" судар мөн "Бурхан багшийн арван хоёр зохионгуй", "Manzushri Namo Samghiti" буюу Оюун ухааны дээд хэмээх судруудыг орчуулжээ.

Их орчуулагч Сэсрэв Сэнгэ Буддын сургааль "Алтангэрэл" хэмээх судрыг 1328 онд орчуулсан байдаг.

14-р зууны сүүл гэхэд Будон Ренчиндэв гэдэг хүн алдарт "Ганжуур, Данжуур"-ыг бүрэн эхээр нь цуглуулан Монголд оруулж ирсэн бөгөөд Лигдэн хааны (1592-1636) үед бүрэн орчуулж дууссан байна.

Буддын гүн ухаан бүр Хүннүгийн үе буюу нийтийн тооллын өмнөх Монголд нэвтэрч дэлгэрснээс хойш хөгжлийн 3 үе туулсан гэж үздэг. 17-р зууны үед амьдарч байсан Монголын Сүмбэ Хамба Ишбалжирын "Пагсам Чонсон" хэмээх бүтээл мөн Зава Дамдин гавжийн "Алтан Дэвтэр" хэмээх алдарт судруудад бичсэнээр энэ нь Буддизмын түрүү дэлгэрэлтийн үе гэж үздэг. Тухайлбал Нирун улсын үед Буддын шашин нь төрийн шашин байсан нь архeологийн олон олдвороор батлагддаг. Буддын шашны 3-р дэлгэрэлт нь олон нийтэд түгэн дэлгэрсэн бодитой он тоолол нь Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарын хүүг Дарнатын анхдугаар хувилгаан гэж зарлаж Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн үеэс эхтэй.

Буддын шашны Монгол дахь дунд дэлгэрэлтийн үе буюу 13-14-р зууны үе, тухайлбал, Юань гүрний мөхөлийн өмнөхөн маш хүчтэй дэлгэрч, тухайн үед мөн ордны түшмэд язгууртнуудын хүрээнд тархсан бөгөөд Чойжи-Одсэр, Шаравсэнгэ тэргүүтэй нэрт эрдэмтэд төрөн гарч буддын гүн ухааны олон арван бүтээлээ туурвисан байдгаас "Буддизмын хос ёсны зарчим" хэмээх номлол нь тухайн үеийн монгол төрийн үндэс болж байсан байна.

Сургаал[засварлах | кодоор засварлах]

1. Хутагтын дөрвөн үнэн (Гэгээрэгчийн 4 үнэн)[засварлах | кодоор засварлах]

Товчлон үзүүлбэл:

  1. Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ ертөнцөд төрөн буй болсноос үхэх хүртэл зовох нь үнэн.
  2. Зовлонгийн шалтгаан үнэн - Зовлонд шалтгаан байдаг. Тэр нь хүсэхээс, шунахаас үүдэлтэй байдаг.
  3. Зовлонг гэтлэх нь үнэн - Хүслийг огоорсноор, дарснаар зовлонгоос нэгэнт ангижирч болдог.
  4. Зовлонг дуусгах замнал үнэн - 8 замналаар явснаар Нирваан дүрийг олох буюу зовлонгоос бүрэн салдаг.

Найман мөрт зам (Гэгээрэгчийн 8 Замнал)[засварлах | кодоор засварлах]

Найман зөв замыг илтгэсэн хүрд

Найман зөв замаар явбал зовлонгоос ангижирч, нирван дүрийг олно гэж үздэг. Үүний дараалал нь тун чухал бөгөөд 1 дэх замнал буюу Зөв ойлголт, үзэл бодолтой байж гэмээ нь 2 дахь Зөв хандлага, арга барилыг бий болгож чадна. Гэхчилэн утга учиртай дараалал бүхий 8 замнал юм. Үүнд:

  1. Зөв ойлголт, үзэл бодол
  2. Зөв хандлага, арга барил
  3. Зөв хэллэг, үнэн үг яриа
  4. Зөв үйлдэл, алхам
  5. Зөв орлого, амжиргаа
  6. Зөв зүтгэл, оролдлого
  7. Зөв оюун бодол, санаа
  8. Зөв төвлөрөл, бясалгал

Буддагийн шавь гэж өөрийгөө үздэг эгэл хар хүн 5 эсвэл 8 сахил сахина. Харин хувраг хүн 227 гаруй сахил сахина.

Таван сахил (Гэнэн Сахил гэж Монголчууд нэрлэдэг)

1. Аливаа амь таслахыг цээрлэ.

2. Бусдын өгөөгүйг авахгүй.

3. Буруу хурьцлыг цээрлэ.

4. Худал хэлэхийг цээрлэ.

5. Согтууруулах ундаа, ухааныг самууруулах хорт бодис хэрэглэхийг цээрлэнэ.

Найман сахил

1.Аливаа амьтны амь таслахыг цээрлэ. Ач тус нь: Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ нас урт, цог жавхаатай, өвчин эмгэггүй,  эрүүл саруул болно.

2.Хулгай хийхийг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ төгс эдлэлийг эрхшээж, бусдад үл хорлогдоно.

3.Буруу хурьцлыг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ үзэсгэлэнт сайхан царай зүс, бие төрхтэй болж, сэрэл мэдрэхүйн эрхтэн нь бүрэн бүтэн байна.

4.Худал хэлэхийг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ бусдад хууртагдан мэхлэгдэхгүй, бусад хүмүүс хэлсэн бүхнийг нь хүндэтгэн сонсох болно.

5.Архи, согтууруулах ундаа, тамхи, хар тамхи зэрэг мансууруулагч хорт бодис хэрэглэхийг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ ой ухаан, санамж, сэрэхүй, мэдэрхүй сайтай , төгс билгүүнтэй болно.

6.Өндөр, тансаг ор суудлыг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ бусдад хүндлэгдэн магтагдаж, таатай ор дэвсгэртэй болж, таатай аялж зорчих унаатай болно.

7.Буруу цагт буюу үдээс хойш идээ, ундаа зооглохыг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ арвин их сайн ургац, жимс ногоо хураан авч, элдэв бэрхшээлгүйгээр идээ ундаа элбэг дэлбэг олдох болно.

8.Элдэв үнэртэн түрхэж, элдэв чимэг зүүлт зүүж, элдэв дуу бүжигт оролцох үзэхийг цээрлэ. Ач тус нь:  Энэ нас хийгээд хойд төрөл бүртээ  анхилуун үнэртэй, гоо сайхан өнгө төрхтэй, өлзийт сайн бэлгэ найрагтай биетэй болно.Сайтар номхорсон бие, сэтгэлийг эрхшээж, Бурханы дээдийн номын дуу гаргана.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]