Jump to content

Алтангэрэл (судар)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алтангэрэл судар- Бурхан багшийн аман зарлиг 108 ганжуур багтдаг. 108 ганжуурын нэг нь Алтангэрэл судар юм. Алтангэрэл судар залаагүй айл өрх бараг байдаггүй болов уу. Алтангэрэл судрыг залаагүй айл өрхийг бэлбэсэн айл гэж монголчууд хэлдэг. Монголчууд яагаад Алтангэрэл судрыг тахин шүтдэг бэ гэвэл монголчуудаас гаралтай даллага авах зан үйл туссан байдаг.

Монголчууд маш их даллага авах дуртай ард түмэн. Эд баялаг, урт нас, үр хүүхэд, амар амгалан, гэгээрлийн хутгын уг шалтгаан болсон буян хийх учралыг хүртэл даллан дууддаг.

Үүгээр холоос олдох олзыг наашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах увидастай тул айл бүр хоймортоо залваас гай барцад бүхнийг гэтэлж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрөх бүлгээ.

Энэ дэлхий дээр амар амгалан оршоосой хэмээн хүссэн хэн бүхэн Алтангэрэл судрыг унших учиртай. Энэ нь бие, сэтгэл эрүүл саруул байх, урт удаан наслах, амжилт бүтээлээр арвин байхын тухайн ихэд чухал номын үйл юм.

Хиргүй ариун Алтангэрэл судар нь судрын аймгийн хаан болой. Тэрээр ихэд ид хүчтэй хийгээд амьтны горил хүслийг хангагч, түүнчлэн хамаг амьтны амар амгалан хийгээд бодийн хутаг хүртэлх хамаг жаргаланг үүтгэгч юм. Мөн түүнчлэн энэ нь дэлхий нийтийг энх амгалантай байлгах төдийгүй өөрийг тань болоод улс орон, дэлхий даяарыг хамгаалах ихэд хүчтэй ном юм. Мөн тухайн улс орны хүн зоныг илааршуулах увдистай билээ.

Монгол оронд бурханы шашин дэлгэрэхэд Алтангэрэл судар дэлгэрсэн. Ер нь тухайн улс оронд бурханы шашин дэлгэрэхэд ямар нэг судраар дамжиж дэлгэрсэн байдаг. Үүний нотолгоо нь гэвэл Жадамба, Цэнд, Таравчинба, Доржзодов гээд бүгд төвд нэрээр байж байхад Алтангэрэл судар ганцаараа монгол нэрээрээ байдаг.

Алтангэрэл судрын эхний бүлгүүдэд гэгээрлийн тухай бурханы хутаг гэж юу вэ, Бурхан багшийн насны хэмжээ ямар вэ, Бурханы ямар ямар лагшин байдаг вэ, Бурхан болдог арван газар хэрхэн зорчлох вэ, Бурхан багш урьд төрөлдөө бодисадвагийн замаар явж, амьтны тусыг яаж бүтээсэн, 5 зулзагатай өлөгчин баранд бие өгсөн Бурхан багш нэг түмэн загасанд ус өгч амийг аварсан, тэдгээр загасанд тарни хэлснээр 33 тэнгэрийн оронд төрсөн гээд Бурханы хамаг амьтны тусыг хэрхэн хийх боди сэтгэлийг хэрхэн үүсгэх, ямар арга замаар яваад бурханы хутаг олох вэ гэдгийг сонссон олон тэнгэр лусууд баясаад энэ судрыг сонссон, уншсан хүмүүсийг бид ингэж сахиж хамгаална хэмээн тангарагаа өргөсөн учраас энэхүү судрын нэг үгийг уншсан төдийд хэрэг тус нь бүтдэг маш их тус эрдэмтэй юм. Бурханы зарлиг гэдэг үнэхээр агуу. Яагаад гэвэл бурхан багш өөрөө тоолшгүй гурван галавын турш амьтны тусын тулд заримдаа биеэ өгч, заримдаа амиа өгч олон төрөл дараалан амьтны тусын тулд хичээн зүтгэж, хэмжээлшгүй буяныг хурааж буяны болон билгүүний хоёр чуулганыг гүйцээсний үр дүнд Бурханы зарлиг гарч тэгээд бурхан амьтны тусын тулд номоо номлож байгаа юм. Амьтны тусыг хийх хамгийн том арга бол ном номлох байдаг. “Зохиол бүгдийн дотроос зарлигийн зохиол дээд нь юм” хэмээн Богд лам айлдсан. Тийм учир Бурханы зарлигийг уншсан төдийгөөр маш их буян хураана, үгийг нь ойлгосон ойлгоогүй хамаагүй уншсан төдийд буян хураадаг учиртай.

Энэтхэгийн хэлнээ: Аръяа Суварна бравха сотта ма сутрэндра раза нама маха яана сутра. Төвдийн хэлнээ: Пагва Сэр од дамба, до дэй ванбу жалбу, шэйжава, тэгва чин буу до. Монголын хэлнээ: Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судар. Нэгэн хутагт дээд тэнгэр, дагинасын зарлигийг зүүдэндээ сонссон тухай өгүүлдэг.