Төвөдүүд

(Төвөд үндэстэн-с чиглүүлэгдэв)

Төвөд үндэстэн
Олон нэрмонгол халимаг хоёр кирилээс → Төвд
худмын галиг, буриад кирилээс → Түвд
МУ-ын 2011 оны тогтоолоор → Төвөд
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 10.5 сая. Үүнээс:
 Хятад (БНХАУ) — 6,282,187 (2010)

 Энэтхэг (БНЭУ) — 190,000

Балба (ХБНАБУ) — 16,000
Хэл аялгаТөвөд хэл (олон аялгуут), Хятад хэл
Бичиг үсэгХоёр янзын төвөд үсэг бичиг
Шүтлэг Буддын шашны буяны ёс (шарын шашин)
Төрөл холбоо
Ойр төрөлолон бий
Хэл угсааТөвөд-Бирм төрлийн хэлтэн

Төвөд (тө. བོད་པ།་ Bodpa; Хятад: 藏族 Zàng Zú) — Төвөдийн уугуул угсаатны нийтлэг.[1] 2000 онд 5,416,021 сая Төвөд хүн бүртгэгдсэнээр бол Бүгд Найрамдах Хятад Ард Улс дотор ялган таньдаг 56 угсаатны 10-р олон тоотой нь болно.[2] Мөн Энэтхэгт 15-20 түм, Балбад түм орчим, Бутанд мянгаад тоотой байна гэдэг.

Төвөд угсаатан Хөхнуур-Төвөдийн өндөрлөгт дасан зохицож амьдарсаар ирсэн. Буддын шашныг амьдралын гол хэв маяг болгон шүтдэг шашинсаг улс. Шашиндаа өөриймсөж салбарлуулан хөгжүүлсэн байдаг. Монголчуудтай шашин шүтлэгээр хамгаас дотносно. Төвөдүүд олон аялгуутай Төвөд хэлээр ярилцдаг. Төвөд хэл Хятад-Төвөд язгуурын Төвөд-Бирм хэлний бүлэгт харьяалагддаг. Төвөд хэлэнд зориулсан хоёр янз цагаан толгой бий. Төвөдийн шашны нөлөө монголчуудад ихээхэн нөлөөлсөн байдаг ч монгол соёлын нөлөө төвд соёлд бас бий.

Хятад доторх Төвөдүүдийн 44.8% нь Төвөдийн өөртөө засах орон, 23.4% нь Сычуань мужид, 20.1% нь Хөхнуур мужид оршин суудаг. Хятад дахь өөртөө засах оронтой таван угсаатны нэг, Хятад дахь мужийн түвшинд Хятад хүнээс харьцангуй олноор байх ганц угсаатан (Төвөдийн ӨЗО-д 92% нь Төвөд, 6% нь Хятад), 1911-1951 оны хооронд тусгаар тогтнож байсан зэрэг орчин үеийн нөхцөл болон Хятадаас ялгаатай хэл, бичиг, шашнаа нийтээрээ мэддэг, Хятадын төрөөс Хятад үндэстнээс цөөн 55 угсаатныг ялгаваралгүй үндэстэн гэж өргөмжилдөг зэргийг харгалзвал Төвөд үндэстэн гэж нэрлэж болно.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Төвдийн эзэнт гүрэн[засварлах | кодоор засварлах]

Төвдийн эзэнт гүрэн (618–841) 790-ээд он, хамгийн их өргөжсөн үедээ

618 онд Соронзон Гомбо хааны удирдлага дор нэгтгэгдэж, Эндээс өнөөгийн төвөд он тоолол эхэлдэг. Гэвч түүнээс хэдэн 100 жил өнгөрч байж түүхт Соронзон Гомбо хаан гарч ирэн Төвөдийн хээр талыг анх удаагаа нэгтгэн төвхнүүлснээр анхны тулгар төрийн эцэг бол болон мөнхөрчээ. Тэр цагт Төвөд нь үлэмж хүчирхэг, Хятад болон Непалын хаад охиноо бэр болгон өгч тал засдаг хүртэл байж. Хааны үхлээс хойш ч Төвөд нь 300 жилийн турш оршин тогтнож, Тайзун хааны үед Тангийн нийслэл Чанъяань хотыг ч буулгаж явсан түүхтэй. 841 он хүртэл хүчирхэгээр оршин тогтнож байсан ч Монгол, Нанхиад, Манж орнуудын удирдлага дор орж явсан түүхтэй.

Дэлхийг нөмөрсөн Монголын эзэнт гүрний эрчит хуй Төвөдийн хээр талаар ч бас дэгдэв. Тэгтэл Төвөд нь шашны ариун газар хэмээгдэж, Монгол Төвөдийн холбоо нь “эзлэгч эзлэгдэгч” гэхээсээ “сүм сүсэгтний” холбоо болон тогтов. Хубилай хаан Төвөдийн буддын шашинд дагаар орж, Төвөдийг багшаа хэмээн залан урив. Ийнхүү төв азид бүрэлдэн тогтсон этгээд холбоо хожмын Хятадыг захирах Манж гүрний эринд ч өвлөгдөн үлдэв. Бурхны орон болсон Манж өөрийн сүм болох Төвөдөө хамгаалахаар хэдэн ч удаа цэрэг хөдөлгөсөн түүхтэй.

1949 оноос хойш[засварлах | кодоор засварлах]

Төвдийн хэл аялгуу
Төвдийн түүхэн гурван муж
Төвөдийн нутаг- Төвөдийн засгийн зазрын тодорхойлсноор. Шараар тэмдэглэсэн одоогийн Төвөдөөс бусад нутагт нь төвөдүүд хүн амыг олонхийг бүрдүүлж байгаагүй, Төвөдийн эзэнт гүрнээс бусад үед төдийлөн захирч байгаагүй.
Төвөдийн түүхэн нутаг
Төвөдийн түүхэн нутаг

Төвөдийн түүхэн нутаг

1951 онд БНХАУ засгийн газар Төвөдийг өөрийн салшгүй нэгэн хэсэг хэмээн цэргийн хүчээр өөртөө нэгтгэсэн байна.

Соёл[засварлах | кодоор засварлах]

Төвөд оронд Бурханы шашин хааны ивээлийн дор, Энэтхэгээс уригдан ирсэн анхны багш нарын ач нөлөөгөөр үүссэн болно. Цаг улирах тутам төвөдийн бурханы шашин Төвөдөөс гадна Гималайн бүх район, Монгол ба Хятадад үлэмж байр суурийг эзлэх болов.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Зураг[засварлах | кодоор засварлах]

Зүүлт[засварлах | кодоор засварлах]