Манж үндэстэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ман-үн мб.png
Манж үндэстэн
Nurhaci.jpg Armoured Kangxi Emperor.jpg The Ci-Xi Imperial Dowager Empress (6).PNG
Нурхач Энх амгалан Цыши
Aisin-Gioro Puyi 01.jpg Gen Yoshiko Kawashima.jpg Laoshe.jpg
Пүи Кавашима Ёшико Лао Шэ
Өнөөгийн байдал
Нутаг орон Бүгд — 10.4 сая (тооцоо). Үүнээс:
Flag of the People's Republic of China.svg Хятад (БНХАУ) — 10,410,585 (2010)
Бүгд Найрамдах Хятад Улс Тайвань (БНХятУ) — 12,000 (тооц.])
Хэл бичиг урьд манж хэл, одоо хятад хэл
Шүтлэг Одоо олонх нь шашин шүтдэггүй,
зарим нь будда, бөө, христ шүтлэгтэй
Төрөл холбоо
Ойр төрөл нанай, орчон, хамниган, шибэ, эвэнх
Хэл угсаа тунгус угсаатан (тунгус төрлийн хэлтэн)

Манж (манж. Manju.svg; хя. 滿族 Mǎnzú) — Хятад улсын зүүн хойд орон, Манжуур нутгийн уугуул, тунгус угсаат ард түмэн, 10 сая хүнтэй үндэстэн. Төрөлх алтай язгуурын манж хэлээ гээж, нийтээрээ хятад хэлтэн болсон.

Зөрчидийн удам бөгөөд Чин улсыг (1644-1912) байгуулсны дараа өөрсдийгөө «манж» хэмээн нэрийдсэн.

Нэр[засварлах | edit source]

Нэрний утгын яг гарал баттай бус байна. Манжушри бурхны нэрээс үүссэн байж болох юм. Нэг эрдэмтний хэлснээр "мангга" (ᠮᠠᠩᡤᠠ), "жу" (ᠵᡠ) буюу "аймшиггүй сум" хэмээх нийлэмж байж магадгүй.[1]

Түүх[засварлах | edit source]

Язгуур гарвал[засварлах | edit source]

Манжийн түрүү өвөг НТӨ сүшэнь хэмээн бичигт тэмдэглэджээ. Дараа нь илоу, үжи, мохө гэгдэж байгаад 11-р зуунд нюйжи буюу зөрчин нэрээр манджээ.

1114 онд Агуда зөрчин аймгуудыг нэгтгэн Алтан улсыг (1114-1234) үндэслэж, монголын Хятан улсыг мөхөөж, нангиадын Сүн улсыг урагш түрж оршин тогтножээ. 1211 оноос монголчууд дайлсаар 1234 онд Цан Жоу-г эзэлснээр Алтан улсыг мөхөөсөн.

Зөрчид Сунгари болон Хар мөрнөөр нутаглаж байсан ба 16-р зуунд Хайши, Жяньжоу, Ерэнь гурван хэсэг болж байлаа. Үүнээс Жяньжоу зөрчиний Нурхач баатар (Хүндлэлт хаан) олон аймгийг дагуулж «Хожуу Алтан улс»-ыг үүсгэсэн ба Дээд эрдэмт хаан үндсээ 1635 онд «манж», улсаа 1636 онд «Чин» хэмээжээ.

Манж Чин[засварлах | edit source]

18-р зууны манж

Манжууд 1634 онд өвөр монголыг бүрэн дагуулж, 1644 онд Бээжинг эзлэн, 1683 он гэхэд хятадын Дотор газрыг гүйцээж, 1691 онд ар монгол, 1755 онд баруун монголыг эзлэн дагуулсан байдаг. Манж Чин улс буюу Дайчин гүрний төрийг «Тэнгэрийн бошигт» хэмээх Нурхачаас «Хэвт ёс» Пү И хүртэл 12 хаан барьжээ. Үүнээс Энх Амгалан (1662-1722), Тэнгэр тэтгэгч (1735-1794) хоёр хаан жаран жил хаан суусан.

Манж-го[засварлах | edit source]

19-р зуун болоход хотын манжууд ихэвчлэн хятадаар ярьдаг болсон ба хятаджисаар манжийн улс оршин тогтнох боломжгүй болж, 1911 онд Сунь Ятсэнь хятад үндэстэнд улсын эрхийг буцаан авчирч, «манж, хятад, монгол, төвөд, хуй» таван үндэстний хэмээх ДИУ-г байгуулжээ.

Цэргийн эрхтний жилүүдэд Манжуурыг Жан Золин атгаж байсан бөгөөд Чан Кайши 1928 онд Бээжинг түүнээс булаан авч таван өнгөт тугийг одоогийн Тайваний тугаар өөрчлөн сольжээ. 1932 онд Манжуурт Японы тоглоомын улс Манж-го (1932–1945) байгуулагдаж Пү И хаанаар дахин өргөмжлөгдсөн боловч 1945 онд Япон дайнд ялагдан Манжуурыг алдсанаар Манж-гогийн нутаг Хятадад хураагджээ.

Хятадад[засварлах | edit source]

ДИУ байгуулагдсанаар Шиань, Ганжоу, Наньжин, Ханжоу зэрэг хотод болсон аллага нь олон манж хүний амийг авч одсон ба овог нэрээ нууж хятад овог нэр авах нь ихэсчээ. 1952 онд БНХАУ-ны төрөөс манж үндэстнийг бүртгэж байхаар болсон ба 1953 онд 2.5 саяаар тоологджээ. 1982-1990 онд 4,299,159-аас 9,821,180 болтол манж хүний тоо огцом өссөн нь дээрх уг гарлаа нууж байсан болон цөөнхөд үзүүлдэг дэмжлэгтэй холбогдсон гэдэг. 1980-аад оноос хойш манж соёлыг хятадууд ихээхэн сонирхон хэрэглэх болсон.

Газар зүй[засварлах | edit source]

Өөртөө засах нутаг[засварлах | edit source]

Хятад улсад одоо манж үндэстэн өөртөө засах дараах хэдэн шянь (хошуу) нутаг байна:

Муж Хот Нутгийн нэр Хятадаар Нутгийн төв
Хөбэй Чөндэ Фөннингийн манж өөртөө засах шянь 豊寧滿族自治縣 Дамин
Куаньчэний манж өөртөө засах шянь 宽城满族自治县 Куаньчэн
Вэйчангийн манж-монгол өөртөө засах шянь 围场满族蒙古族自治县 Вэйчан
Циньхуандао Чинлунгийн манж өөртөө засах шянь 青龙满族自治县 Чинлун
Гирин Сыпин Итунгийн манж өөртөө засах шянь 伊通满族自治县 Итун
Ляонин Фушунь Шиньбиний манж өөртөө засах шянь 新宾满族自治县 Шиньбинь
Цинъюаний манж өөртөө засах шянь 清原满族自治县 Цинюань
Бэньши Бэньшийн манж өөртөө засах шянь 本溪满族自治县 Шяоши
Хуаньжэний манж өөртөө засах шянь 桓仁满族自治县 Хуанжэнь
Аньшань Шюяний манж өөртөө засах шянь 岫岩满族自治县 Шюянь
Даньдун Куаньдяний манж өөртөө засах шянь 宽甸满族自治县 Куаньдянь
Хөбэй мужид
Ляонин мужид
Гирин мужид
Нягтшил

Хүн ам[засварлах | edit source]

Манж үндэстэн нь голчлон БНХАУ-н эх газраар төвлөрөн суух бөгөөд 2000 оны хүн амын судалгаагаар 10,708,464 хүнтэй хэмээн тоологджээ. Энэ нь цөөн тоот үндэстний 10,17 хувь, нийт хүн амын 0,86 хуви.

Хэл яриа ба Бичиг үсэг[засварлах | edit source]

Хэл яриа[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Манж хэл
Манж бичгээр Википедиа

Манж үндэстний үндсэн хэл нь манж хэл бөгөөд Алтай хэлний язгуурын Манж-Тунгус хэлний бүлгийн Өмнөд Тунгусын хэлний дэд бүлэгт багтдаг. Чин улсын үед "Улсын хэл", "Чин хэл" гэх мэтээр нэрлэгдэж байсан. Газар нутгийн байршил, нутаг нутгийн онцлогоос дараах аялгад хуваагддаг.

  • Гүи фан аялга
  • Жин аялга
  • Шөнжин Гирин аялга зэрэг болно. Нийт ярилцагчидын тоо 1200 шахам. Хэдий тийм боловч манж хэлээ хэрэглэхгүй байх явдал түгээмэл байх ба манж хэлний оронд хятад хэлийг сурах явдал их байдаг байна. Ерөнхий боловсролын сургуульд манж хэл төдийлөн ордоггүй учраас хүүхэд, залуучууд хятад хэлийг эх хэлээ болгосоор байна. Манж хэлээр ярьж чадах хүмүүсийн ихэнх нь өндөр настай хүмүүс байдаг байна.

Бичиг үсэг[засварлах | edit source]

Гол өгүүлэл: Манж бичиг

Зүрчид бичгийг ашиглаж байсан бөгөөд Хойд Алтан улсын Нурхачи хааны зарлигаар Сүймин, Эрдэни гэсэн 2 хүн монгол бичгийн галиглах системийг гол болгож Манж бичгийг зохиожээ. Одоо манж бичиг мэдэх хүний тоо 200 гаруй болно.

Шашин шүтлэг[засварлах | edit source]

Манжууд Буддын Шарын урсгал, ХристИтгэл, Бөө мөргөлийг шүтэн биширдэг.

Мөн үзэх[засварлах | edit source]

Зүүлт[засварлах | edit source]

  1. 《族称Manju词源探析》,长山,刊载于《满语研究》2009年第01期 (Changshan (2009), The Research of Ethnic Name "Manju"'s Origin, Manchu Language Research, the 1st edition)