Хамниган

(Эвэнх-с чиглүүлэгдэв)
Эвэнк/Эвэнх/Хамниган
Бичгийн нэрЭвэнкил
Өнөөгийн байдал
Нутаг оронБүгд — 77 000 мянга (тооцоо). Үүнээс:
 Хятад (БНХАУ) — 39 534 (2010)
Орос37 131 (2010 они тооллого)
Монгол улс1 000 (1992)
Хэл аялгаЭвэнх хэл, Хамниган хэл, Хятад хэл, Орос хэл
Бичиг үсэгкирил үсэг, латин үсэг, монгол бичиг үсэг (туршилтаар)
Төрөл холбоо
Ойр төрөлНанай, Орчон, Манж, Шибэ
Хэл угсаатунгус угсаатан (тунгус төрлийн хэлтэн)

Хаминган буюу Эвэнк нь нийт 30,505 хүн амтай (2000 оны Хятадын хүн амын тооллогын статистик), голдуу Өвөр Монголын ӨЗО, Хармөрөн мужийн ойн бүсээр тархан суурьшдаг. Хаминган хэл нь Алтай хэлний язгуурын Манж-Тунгусын бүлэгт хамаарагддаг. Ард түмэн нь хятад болон монгол хэлээр ярих нь түгээмэл. Ихэнх нь Бөөгийн шашинтай бөгөөд хөдөөгийн хүмүүс нь Төвөдийн Бурхны шашин шүтдэг. Хамниган хүмүүсийн ахуй амьдралын хэв маяг нь газар нутгаасаа шалтгаалаад олон янз. Зарим нь мал аж ахуй эрхэлдэг бол зарим нь газар тариалан, ан агнуур гэх мэт. Хооллох заршлын хувьд ч мөн адил ялгаа харагддаг байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Зүүн өмнөдийн хамниганчуудын өвөг дээдэс Байгал нуурын хэсгээр амьдардаг байжээ. Өвөр Байгалын хязгаарт амьдардаг хамниганчууд нь халхуудад татвар төлж байжээ. 17-р зуунд тэд оросуудад татвар төлж, Хори буриадууд татвар авахыг шаардсан. Буриадууд тэдний амьдарч байсан нутгийг авч Хамниганчууд Дайчин гүрэн лүү зугтсан.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Evenki – Викимедиа зураг, бичлэг, дууны сан