Гирин муж

(Гирин-с чиглүүлэгдэв)
Гирин муж
муж
хялбар ханзаар 吉林省 — Jílín Shěng
худам монголоор ᠭᠢᠷᠢᠨ ᠮᠣᠵᠢ — girin muǰi
Эзэн улс Flag of the People's Republic of China.svg Хятад (БНХАУ)
Яг доороо аймгийн зэргийн 9 нутаг,
Түүн дотор хошууны энтэй 60 нутагтай
Мужийн төв Чанчүнь
Газар нутаг 187,400 км² (13/33)
Хүн ам (2010) 27,462,297 хүн (21/33)
Нягт сийрэг 20.2 хүн/км²
Ард түмэн 90.8% - хятад, 4.3% - солонгос,
3.7% - манж, 0.6% - монгол,
Нутгийн олон Гирин мужийнхан
Цагийн бүс Хятадын цаг (ГЦ+8)
Цахим хуудас jl.gov.cn (хятадаар)

Гирин (монгол бичгээр ᠭᠢᠷᠢᠨ - гирин, хятадаар 吉林 - Жилинь) — Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зүүн хойд орны гурван мужийн нэг. Засаг захиргааны төв хот нь Чанчун. Гирин мужийн 187,400 дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 27,09 сая хүн амьдран суудаг. Зүүн талаараа Умард Солонгос Орос хоёр улстай, улсын хилийн дотор урд талаараа Ляонин муж, баруун талаараа Өвөр Монгол орон, хойд талаараа Хармөрөн мужтай хил залгадаг.

«Голын дагуу» гэх утгатай Girin ula (Гирин ула) хэмээх Манж үгнээс мужийн нэр өгөгджээ. Хятад галигийн тогтолцоогоор энэ нь Jilin wula (吉林烏拉/吉林乌拉) Жилинь вула («цэцэгт ой») болно. Монголчууд Гирин гэж нэрлэсээр ирсэнээс Орос хэлэнд мөн Гирин гэдэг. Мөн одоогийн БНХАУ-ын иргэн Монголчууд Гирин муж гэж нэрлэдэг.

Засаг захиргааны хуваарь[засварлах | кодоор засварлах]

  1. Чанчүнь хот (чангчүн хота – 长春市)
  2. Байчэн хот (ᠪᠠᠶᠢᠴᠸᠩ – 白城市)
  3. Байшань хот (白山市)
  4. Гирин хот (ᠭᠢᠷᠢᠨ – 吉林市)
  5. Ляошань хот (辽源市)
  6. Сыпин хот (四平市)
  7. Сунъюань хот (ᠰᠦᠩᠶᠣᠸᠠᠨ – 松原市)
  8. Тунхуа хот (ᠲᠦᠩᠬᠣᠸᠠ – 通化市)
  9. Яньбянь тойрог (延边州)

Ард түмэн[засварлах | кодоор засварлах]

Жилинь мужийн үндэстэн, ястны тоо (2000 он)
Ард түмэн Тоо Эзлэх хувь
Хятад үндэстэн 24 348 815 90,85 %
Солонгос үндэстэн 1 145 688 4,27 %
Манж үндэстэн 993 112 3,71 %
Монгол үндэстэн 172 026 0,642 %
Хотон үндэстэн 125 620 0,469 %

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]