Jump to content

Солонгос үсэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хангыл-с чиглүүлэгдэв)
Солонгос үсэг
Солонгос үсгээр "Hangul" хэмээн бичсэн байдал
Бичгийн төрөл Цагаан толгой
Хэл Солонгос хэл
Зохиогч Сэжун ван
Зохиогдсон 1443
Хэрэглэсэн хугацаа 1446 оноос хойш
Хэрэглэдэг газар Солонгос
Хятад
Албан ёсоор Умард Солонгос
Өмнөд Солонгос
Хятад
Гарал Дөрвөлжин бичгээс үүссэн байх магадлалтай
Солонгос үсэг
Юникод U+AC00..U+D7AF
U+1100..U+11FF
U+3130..U+318F
ISO 15924 Hang

Солонгос үсэг эсвэл Хангыл үсэг (Солонгос хэл: 한글、Hangul) нь солонгос хэлийг тэмдэглэх авианы бичиг үсэг юм. 1443 онд Солонгос цагаан толгой болох Хангылыг анх зохиогдож дэлгэрүүлсэн бөгөөд 1446 онд Чусоны вант улсын И овогт Сэжун ван "Хүн мин жонгым" буюу "Иргэнийг сургах зөв дуудлага" хэмээх утга бүхий үсэг зохиосон нь өдгөө хэрэглэж буй эл үсэг болой. Хойд Солонгос улсад Чосон гульча (Солонгос хэл: 조선글자、Chosŏn'gŭlcha) хэмээн нэрлэж байна. Солонгосын хойгт албан ёсоор хэрэглэхээс гадна хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүн улс явсан Казахстан, Узбекистан болон Сахалинд амьдарч байгаа солонгос угсаат хүмүүс хэрэглэсээр байна.

Солонгос хэл нь 15-р зууны хагас хүртэл өөрсийн гэсэн нэгдмэл бичиг үсэггүй байсан бөгөөд хятад үсгийг өөрийн хэлний дуудлагатай ижилсүүлж хэрэглэх, хятад үсгийг шууд авч дуудлага өөрчлөн хэрэглэх зэргээр бичгийн хэлээ тэмдэглэж байв. Өөр хэлний бичиг үсгээр солонгос хэлний үгийг тэмдэглэх, ард олноо бичиг үсэгт тайлуулах, цаашлаад бичгийн хэлээ сайжруулна гэдэг төвөгтэй болсоныг Жусоны вант улсын дөтгөөр ван И овогт Сэжун ухварлаад солонгос хэлийг тэмдэглэхэд тохиромжтой, сурахад хялбар үсэг зохиосон нь Солонгос буюу Ханьгыл үсэг байжээ. 

Солонгос үсэг нь монгол бичгийн адил авианы бичиг бөгөөд эгшиг ба гийгүүлэгч үсгүүдтэй. Анх 17 гийгүүлэгч, 11 эгшиг, нийт 28 үсэгтэйгээр зохиогдсон авч орчин цагийн солонгос хэлэнд 4 авиа гээгдэж хэрэглэгдэхээ больжээ. 

Одоо солонгос үсэг нь 19 гийгүүлэгч 21 эгшиг, нийт 40 үсгээс бүтэж байна. 

Эгшиг авиа 

Үсэг Дуудлага Латин галиг Нэр
Үндсэн эгшиг a a  a
[я] ya  ya
о eo  eo
[ё] yeo  yeo
у o  o
[юу] yo  yo
ү u  u
[юү] yu  yu
ы eu  eu
и i  i
Туслах эгшиг ɛ ae  ae
[яаэ] yae  yae
e e  e
[je] ye  ye
[wa] wa  wa
[wɛ] wae  wae
ø/we oe  oe
[wɔ] wo  wo
[we] we  we
[y/wi] wi  wi
[ɯi] ui  ui


 

Гийгүүлэгч үсэг 

Үсэг Дуудлага Латин галиг Нэр (Өмнөд Солонгос) Нэр (Хойд Солонгос)
Үндсэн гийгүүлэгч k/ɡ g 기역 giyeok 기윽 gieuk  geu
n n 니은 nieun  neu
t/d d 디귿 digeut 디읃 dieut  deu
r/l r/l 리을 rieul  reu
m m 미음 mieum  meu
p/b b 비읍 bieup  beu
s/ɕ s 시옷 siot 시읏 sieut  seu
(ŋ) (ng) 이응 ieung  eung
ʨ/ʥ j 지읒 jieut  jeu
[ʨʰ] ch 치읓 chieut  cheu
[kʰ] k 키읔 kieuk  keu
[tʰ] t 티읕 tieut  teu
[pʰ] p 피읖 pieup  peu
h/ɦ h 히읗 hieut  heu
Туслах гийгүүлэгч [kʼ] kk 쌍기역 ssanggiyeok 된기윽 doen-gieuk  kkeu
[tʼ] tt 쌍디귿 ssangdigeut 된디읃 doendieut  tteu
[pʼ] pp 쌍비읍 ssangbieup 된비읍 doenbieup  ppeu
[sʼ/ɕʼ] ss 쌍시옷 ssangsiot 된시읏 doensieut  sseu
[ʨʼ] jj 쌍지읒 ssangjieut 된지읒 doenjieut  jjeu

 

 Commons: Hangul – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Солонгос үсэг – Энэ үгийг тайлбар толиос харна уу