Сэжун ван

«Сэжун» үгийг энд холбон амарчлав. «Сэжун хот»-д мөн хамаарна.
Сэжун
Чусонь улсын ван
Хаанчлал1418 – 1450 он
(32 жил, 4-р ван)
Төрсөн огноо1397 оны 5 сарын 15 (1397-05-15)
Төрсөн газарХаньсон
Өнгөрсөн огноо1450 оны 4 сарын 8
(52 насалсан)
Өнгөрсөн газарХаньсон
ӨмнөхТэжун ван
УдаахМүньжун ван
Хатан11 хатан, татвар
Хүүхэд25 агь, гүнж
ЭцэгТэжун
ЭхВоньгён
Ургийн овогИ овог
Оны цолсол. 세종대왕
сэ-жун-дэ-ван

Сэжун (сол. 세종; лат-га. Sejong[1]; 1397–1450) – Чусонь улсын дөрөвдүгээр ван байв. 1418–1450 онд төр барьсан.

Солонгосын түүхэнд Кугурёгийн Куангэту, Шиллагийн Мүньмү, Чусоний Сэжун гурвыг их ван (дэ-ван) хэмээсэн байдаг.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Сэжун 1397 оны 5 сарын 15-нд нийслэл Ханьсон дахь вангийн ордонд Тэжун вангийн гуравдугаар хүү болон Минь Вонён хатнаас төрсөн. Овог нэр — «И Ду» (сол. 이도). Багийн нэр - Воньжон (원정). 12 насандаа «Чүннён» их гүн хэмээгдсэн.

Хоёр ахаасаа илүү хичээл зүтгэл, эрдэм ухаантай байснаар эцэг ванд таалагдсан. 1404 онд Тэжунгийн их хүү Яннён ханхүүгээр нэр заагдсан ч ан гөрөө, амарч зугаацах хэтэрснээс 1418 онд ханхүүгээс огцорсон. Хоёрдугаар хүү Хюрён их гүн нь Сэжунд зай тавьж лам болсон. Ингээд 1418 онд «Сэжун» (세종) хэмээх оны цол аван ван өргөмжлөгдсөн боловч эцгийн нас барсан 1422 он хүртэл гардан төр бариагүй.

Улсын ван[засварлах | кодоор засварлах]

Цэрэг дайн[засварлах | кодоор засварлах]

Сэжун ван Мин улстай найрсаг харилцаж байсан. Күнзийн суртлыг ойшоон төрийн хэрэгт хэрэглэсэн.

Зүрчидийн довтолгооноос хамгаалж харуулын 10 цамхаг барьж, 1433 онд Ким жанжны цэрэг Сунгари мөрөн хүртэл довтолсон.

Японтой гурван боомтоор худалдаа хийж байв. 1419 онд Цүшима арлын далайн дээрэмчдийг довтолж, алба авах болсон.

Соёл ахуй[засварлах | кодоор засварлах]

Солонгос үсгийг нэвтрүүлсэн 1446 оны номын хуудас

Сэжун ван тариачинд зориулсан тариалангийн олон аргын тухай гарын авлага ном «Нунса жигсоль» (농사직설)-ийг 1429 онд зохиолгожээ.

Ван эцгийнхээ тоон өргөсөн харц язгуурт Чан Ёншилийг мөн хүндэтгэн хэрэглэж усан цаг, од хэмжих хэрэгсэл, сүүдрээр хэмжих цаг зэргийг зохион бүтээлгэсэн. Чан овогт 1442 онд хур тунадас хэмжих багаж зохион бүтээснийг бүх аймагт тараан хэрэглэж байв.

Ханьсонгийн уртрагийг төвөөр бодсон солонгос зурхай зохиогдон хэрэглэгдэж байв.

Сэжун ван өөрөө хэд хэдэн ном бичсэн. 1420 онд ордонд эрдэмтдийн хүрээлэн бий болгосон.

Сэжун вангийн хамгийн их гавьяа хэмээх нь солонгос хэлэнд тохирсон солонгос үсгийг нэвтрүүлсэн хэрэг юм. Солонгос хэлийг урьд нь хятадын ханз ашиглан бичдэг байв. Өгүүлбэрийн бүтэц, хэл зүйн зөрүүнээс болоод солонгос хэлийг төгс илэрхийлж чаддаггүй. 1446 онд хэрэглээнд нэвтэрсэн. Хэрэглэх, сурахад маш хялбар үсэг юм. Үе болгон бичдэг. 28 үсэгтэй.

Үхэл, өв[засварлах | кодоор засварлах]

Сэжун 1450 онд өвчнөөр нас барсан ба Ён бунханд түүнийг оршуулжээ. Түүний вангийн орыг ахмад хүү Мүньжун нь өвлөн авсан.

Өмнөх
Тэжун ван
Чусоний ван
1418-1450 он
Дараах
Мүньжун ван

Тайлбар[засварлах | кодоор засварлах]

  1. Латин галигаас кирил монголд Сэжон, Сэжонг, Сежон, Сежонг гэх нь бий.