Чусонь

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Чусонь
вант улс
1392 он—1897 он
Сүлд туг Сүлд тэмдэг
Сэжун вангийн аян дайны
дараах Чусоний газар нутаг
Нийслэл Ханьсон
Хэл бичиг солонгос хэл
Шашин күнз (улсын шашин)
будда, бөө, христ
Төр засаг хаант засаг
Улсын ван
 •  1392–1398 он Тэжу
 •  1418–1450 он Сэжун
 •  1776–1800 он Чонжу
 •  1863–1897 он Кужун
Түүх
 •  1392 он Тэжу ван улс үүсгэсэн
 •  1446-10-09 Солонгос үсэг зохиогдсон
 •  1592–1598 он Япон халдаар ирэв
 •  1627, 1636 он Манж халдаар ирэв
 •  1876-02-27 Канхуагийн гэрээ
 •  1897 он Эзэнт улс болов
Хүн ам
 •  1820 он 13,820,000 хүн 
Currency мүнь, ян
Өмнөх
Дараах
Royal flag of Goryeo (Bong-gi).svg Гуулин
Солонгосын ЭУ
Өнөөгийн
улс орон
Flag of South Korea.svg Өмнө Солонгос
Flag of North Korea.svg Умар Солонгос

1392 оноос 1897 оны хооронд Солонгост Чусон улс (засгийн шинжээр нь Чусоны вант улс гэж бичнэ; сол. 조선, 朝鮮, Joseon, Chosŏn; англ. Joseon, Joseon dynasty, Kingdom of Joseon; орос. Династия Чосон) оршин тогтнож байв. Өмнө нь байсан Курё улсын жанжин И овогт Сон-ге 1388 онд төрийг эргүүлж 1392 онд шинэ улсыг эмхлэн байгуулж Чусоны Тайзу (эхний хаан) гэгдэв. Чусон улс ихэнх дээр үеийн улс гүрний адил хаант засагтай улс (эзэнт улс) бaйв. Улсын эзэн нь ван (왕 wang) учир вант улс гэж нарийвчилж ойлгоно.

Курёгийн нийслэл Кэгён (Gaegyeong, өнөө Кэсон) байсан бол шинэ улс Ханян (Hanyang)-д төвлөв. Энэ хот удалгүй "Хансон" (Hanseong), өдгөө Сөүл гэх нэртэй болсон билээ. Сэжун, Сонжун хоёр вангийн үе буюу 1434 он, 1491 онд Зүрчидийг Ялу голоос цааш хоёронтоо ухрааснаар хожмын Чусон, өнөөгийн Солонгосын хил Түмэн гол, Ялу гол гэх тэмээнээс тэмдэгтэй газраар тогтон үлджээ. 1443 онд Сежун ван өмнөдөд "Хангөл" (оросоор Хангыль), умардад "Чусонгөл" (оросоор Чосонгыль) гэгдэх Солонгос үсгийг зохиосон нь чухал үйл юм. Гэвч XX зууны хагас хүртэл Солонгост ханз үсэг голлож байжээ. Чусон улсад Күнзийн суртал нийгмийн үнэлэмж, ёс журмын шалгуур байв.

Чусон улсын хүн амын тооны талаар баттай мэдээ байхгүй.[1] Саяхны нэгэн судалгаанд 1392 оны үед 6 сая, 1750 оны үед 18 сая байсан гэж багцаалжээ. 1810-1850 оны хооронд хүн амын тоо 10%-иар буурсан гэж үзэх нь бас бий.[2] XX зуун гарч орчин үеийн эмнэлэг нэвтрэхээс өмнө солонгос хүний дундаж нас (дундаж наслалт биш шүү) нь эрэгтэйд 24, эмэгтэйд 26 байжээ.

Чусон хоёр удаа хүчирхэг дайсны өөдөөс тосон байлдсан. Эхлээд Японы цэргийн эрхтэн Тоётоми Хидэёшийн удирдсан тэнгисийн болоод хуурай замын цэргүүд Солонгосын өмнөд нутаг болон Ханьсон, Пён-Ян хоёр том хотыг эзлэж авсан. Үргэлжлээд "кобүксонь" (Geobukseon, «яст мэлхий онгоц», «хуягт онгоц») гэх их буут онгоц бүтээсэн Чусоны далайн жанжин И Сүн-шин Японы хөлөг онгоцуудыг удаа дараалан сүйрүүлэв. Эцэстээ Мин улс Чусонд хамсаж өгч байж Япончуудыг хариулсан энэ дайн 1592-1598 оны хооронд явагджээ.

Хориод жилийн дараа умраас хүчирхэгжсэн нүүдэлчин Зүрчид Мин улстай дайтан ирэв. Уламжлал, соёл, харилцааны үүднээс Чусон Мин улсыг дэмжиж байснаас шалтгаалж 1627 онд Нурхачын төрлийн Амин 3 түмэн цэрэгтэй ирж,[3] дараа нь 1636 онд 12 түмэн цэрэг Манжаас дайлан Чусоны цэргийг даржээ.[4] Үр дүнд нь Чусоныхан Мин улсыг бус Манж Чин улсын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, алба барих болж найрамджээ.[5] Үүний дараа Японы адилаар гадаад ертөнцөөс ангид дайнгүй амар амгалан 200 жилийг өнгөрөөв.

Европын зэвсгээр зэвсэглэсэн Япон хүчирхэгжин нөлөөлж 1897 онд Солонгосын эзэнт улсыг зарлан ёслуулснаар Чусоны вант улсын үе төгсчээ.

Мөн үзэх[засварлах | edit source]

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. Ch'oe YH, PH Lee & WT de Bary (eds.) (2000), Sources of Korean Tradition: Volume II: From the Sixteenth to the Twentieth Centuries. Columbia University Press, p. 6
  2. Jun SH, JB Lewis & H-R Kang (2008), Korean Expansion and Decline from the Seventeenth to the Nineteenth Century: A View Suggested by Adam Smith. J. Econ. Hist. 68: 244–82.
  3. Kennedy 1943 (leader of the expedition); Ebrey, Walthall & Palais 2006, p. 350 (number of troops).
  4. Ebrey, Walthall & Palais 2006, p. 350.
  5. Lee & de Bary 1997, p. 269.