Түмэн гол

Түмэн гол
Эх Чанбайн нуруу
Адаг Япон тэнгис
Байршил Умард Солонгос, Гирин (Хятад), Приморийн хязгаар (Орос)
Урт 521 км
Эхийн өндөр 2000 м
Адгийн өндөр 0 м
Өндрийн ялгаа 2000 м
Ус цуглуулах талбай 41.200 км²
Голын систем Түмэн гол
Location Tumen-River.png

Түмэн гол (Хятад хэл: хялбаршуулсан ханз: 图们江уламжлалт ханз: 圖們江пиньинь: Túmen Jiāng, сол. 두만강, 豆滿江) нь Пэкдү уулаас эх авч, Хятад, Хойд Солонгос, Оросын хилийн дагуу урсан Япон тэнгис буюу Зүүн тэнгист цутгадаг, 521 км урттай гол юм. Адгийн 17 км нь Хойд Солонгос ба Оросын, бусад хэсэг нь Хойд Солонгос ба Хятадын хилийн шугам болно. Голын нэр нь монгол хэлний түм буюу арван мянга гэдэг үгээс гаралтай. Орос хэлээр "Туманная река" гэдэг нь манант гол гэсэн утгатай юм.

1995 онд ОХУ, Монгол Улс, Хятад, Өмнөд Солонгос улсууд Түмэн голын эдийн засгийн хөгжлийн бүсийг байгуулах тухай гурван гэрээнд гарын үсэг зурсан.

Түмэн гол нь Хятад, Хойд Солонгосын хилийн ихэнхийг эзэлдэг Ялу голтой харьцуулахад нарийн, гүехэн тул Хойд Солонгосын дүрвэгсэд голдуу Түмэн голоор хил давдаг байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Түмэн гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан