Чин улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Манж Чин улс» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Манж Да Чин гүрэн
Дайчин гүрэн (дайичинг гүрүн)

Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
《鞏金甌》
"Шижир тунгаамал алтан бадар"
("Cup of Solid Gold")
Загвар:Center
НийслэлХэту ала (1616-1626), Мүгдэн хот (1626-1644), Бээжин хот (1644-1912)
Том хот Бээжин, Ханжоу
Албан хэл Манж хэл
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл хятад хэл, монгол хэл, Цагадайн хэл, төвөд хэл
Ард түмэн 
(1616 он он)
Манж үндэстэн
Төр засаг Хаант засаглал
 -  1616-1626 Нурхач
 -  1908-1912 Пүи
1616-1912
 -  Хожуу Алтан улс байгуулагдсан нь 1616 он 
 -  Абахай хаан улсын нэрээ Манж Да Чин улс болгосон 1636 он 
 -  Манж Да Чин улс мөхсөн нь 1912 оны 1 сар 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 14,700,000 км2 
Хүн ам
 -  Тооллого (1776 он) 268,238,000 


Чин улс, Дайчин гүрэнманж үндэстэн үүсгэн байгуулж захирсан, 1636-1912 оны хооронд оршин тогтносон хаант улс байв.

БНХАУ, Монгол, Тайвань орны 14.7 сая км² нутаг дэвсгэрийг эзлэн, хятад, манж, монгол, төвөд, хуй таван өнгөтнийг захирсан гүрэн байлаа. Анх Өмнөд Манжуураас мандаж, 1636 онд Мүгдэн хотод анх төвлөж, 1644-1661 онд бүх хятад орныг эзлэж, 1636-1757 онд бүх Монгол улсыг байлдан дагуулж оргил тэлэлтэндээ хүрээд ДИУ-д 1912 онд мөхжээ.

Нэр[засварлах | edit source]

Улсын нэр монголоор Чин улс, манж Чин улс, Дайчин гүрэн зэрэг байна. Манжаар Дайчин гүрэн гэж байснаас «дайчин», «гүрэн» зэрэг үгс монгол хэлнээ орсон. Хятадаар 清朝 чин-чао (Чин улс), 大清 да-чин (их ариун) гэдэг. Хятадын «Да чин», манж-монголын «дайчин» (цэргийн туршлагатан) нь угтаа нэг үг бөгөөд сунжирсан хэлбэр нь юм. Анх Нурхач баатар улсаа Да-жинь буюу «Их Алтан» улс хэмээсэн ба хожим нь түүхчид «Хожуу Алтан» улс гэжээ. Харин түүний хүү Дээд эрдэмт хаан үндэстнийхээ нэрийг манж хэмээхийн сацуу улсын нэрийг 1636 онд Да-чин буюу «Дайчин» болгон сольжээ.

Түүх[засварлах | edit source]

Чин гүрний өргөжилт

Үүсэл[засварлах | edit source]

Нурхачи баатар (1575-1626) манж аймгуудыг 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосноор Манж Чин улсын түүх эхэлнэ. Лигдэн урьд нь Мин улсыг удаа дараа довтолж, Мин улс Лигдэн хааныг алт мөнгөөр хахуульдсан тул дахин Хятадтай байлдахыг сонирхохгүй байлаа. Мөн Нурхачиийг өөртэй нь тэгш зиндаанд харьцсанд дургүйцэж, хамтарч ажиллахаас татгалзсан байна. Тэр ч байтугай 1619 онд Мин улстай холбоо тогтоон, Манжийн цэрэг рүү Өвөр Халхын тайж нарт 1 түмэн цэрэг өгч илгээн, байлдуулахад ялагджээ. Олзлогдсон тайж нарт Нурхач баатар өршөөл үзүүлж тавьж явуулсан. Тэр цагаас Нурхачи Өвөр Халхын тайж нарыг өөртөө татаж сэтгэлийг нь урвуулах болжээ. Чингис хаан "Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох" хэмээн сургаж байсан лугаа адил Нурхач баатар "Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё" гэж ярьдаг байв.

Тэгсээр Хорчин, Горлос зэрэг аймгийн тайж нар, мөн Өвөр Халхын тайж нар Нурхачтай холбоотон болж, Лигдэн хаан ганцаарджээ. Өвөр Халхын тайж нар Манжтай холбоо тогтоохдоо Мин улсын эсрэг хамтарч байлдана гэж тангарагласан. Харин Лигдэн хаан Мин улсын их хэмжээний алт эрдэнэст шунаж, бусад ноёдыг өөрөөсөө түлхэх нөхцөлийг бүрдүүлсэн нь эргээд өвөрлөгчийн ноёд, их хааны хооронд дайн гарахад хүрсэн. Тухайлбал, 1622 онд Лигдэний эсрэг байлдаж ухраасан байна. 1623 онд Лигдэн хаан Өвөр Монголын Түмэд, Ордос зэрэг нутгуудыг Манжаас өрсөн өөртөө нэгтгэсэн байна. 1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн хаан Лигдэн тэргүүтэй ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм. 1626 онд Найман, Баарин, Онниуд, Горлос аймгууд манжид дагав. Мөн онд Нурхач, Нинюань хотыг дайлах байлдаанд анхны ялагдалаа мингийн жанжин Юан Чунжуанд хүлээж хэдэн сарын дараа нас нөгцжээ.

1626 онд Нурхачиийг Абахай хаан (1592-1643) залгамжилж, Лигдэн хааныг өөрийн талд оруулахаар чармайж байв. Лигдэн хаан 1631 онд Манжийн эсрэг дайтан эхэлж, нутагт нь гүн давшин орсон боловч 1634 онд Манж ба түүний холбоотон монгол тайж нарын цэргийн нэгдсэн хүчинд цохигдож, Хөх нуурын (одоогийн БНХАУ-ын Цинхай муж) зүг ухарч яваад өвчнөөр нас барав. Манжууд Хөх хотыг эзэлж, 1636 онд Манжийн Абахай хаан өөрийгөө бүх Монголын хаан өргөмжилж, улсаа "Чин улс" хэмээн нэрлэжээ.

1630 онд Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос Авга зэрэг аймгууд, 1631 онд манж нар Харчин, Асуд, Найман, Жаруд, аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан 1632 онд Цахарт цөмрөн Лигдэний цэргийг цохижээ. 1634 онд Лигдэн хаан Шар тал гэх газар нас барсан. Ингэснээр Манжууд баруун талаасаа айх аюулгүй болсон байна. Абахай хааны Мингийн эсрэг анхны тулалдаан 1627 онд мөнөөх Юан Чунжуаны эсрэг болсон бөгөөд Мин улсын Португалаас олж авсан үхэр бууны улмаас ялагдсан ба 1634 онд Абахай олзны хятад дархчуудаар үхэр буу хийлгэн анхны манж үхэр бууны хороотой болсон байна. 1635 онд өвөр монголын цэрэг манж тугийн цэрэгт бүрэн нэгджээ. 1636 онд Солонгост довтлон 1637 онд Манж, Монголоос гадна хятадын Хан цэргийг байгуулан 1640-1642 онуудад хятадын Мингийн эсрэг амжилттай тулалдаануудыг хийж зүүн хойд хятадыг эзлэв. Ингээд тэрээр Мин улсын засаглалын хэлбэрийг авч хэрэгжүүлэн зарим хан хятадыг төрийн албанд томилсон ба Нурхачийн үеийн олзны хан хятад ямар алба язгууртайг үл тооцон 5-р зэрэглэлийн хүн гэсэн ойлголтыг өөрчлөн манжид алба хаах хятадуудыг манж үндэстэн гэх болжээ. Мөн 1635 онд бүх жүрчидийг манж хэмээх болж Лигдэн хааны хүү Эжэй хан Юан гүрний хас тамгыг Абахайд өргөлөө зар тарааж, ёслол үйлдэн 1636 онд улсын нэрийг Манж чин улс буюу манжаар Дайчин гүрүн хэмээн өөрчилж Абахай ханыг их эзэн хаан хэмээжээ. Энэ нь тэрээр Монголчуудад их эзэн Чингис хааны залгамжлагч их Юан гүрнийг дахин мандуулагч гэх, мөн хятадуудад урдын жүрчидийн Алтан улс буюу гадны булаан эзлэгч биш гэдэг ойлголтыг өгөх бодлого байлаа. Мөн онд халхын ноёд Абахайтай хэлэлцээр хийсэн ба өвөр монгол манжийн захиргаанд оржээ. Манжийн хаан 1638 онд жил бүр есөн цагааны бэлэг өргөж байхыг халхын ноёдод тулгаж Засагт хан манжийг эсэргүүцэн Хөх хотыг уулгалан довтолжээ. 1643 онд Абахай гэнэт өөд болж түүний ахмад хүү Хүүгө болон эцэг нэгтэй дүү Доргон нар хаан ширээний төлөө тэмцэлдсэн боловч Абахайн 5 настай хүүг хаан өргөмжлөхөөр тохиролцож 1644 онд эеээр засагч гэх болов. Энэ үед хятадын Мин улс дотоодын самуунтай байсны оргил нь 1644 оны 4 сард Бээжинг Ли Зичэны удирдсан босогчид эзлэн Мингийн сүүлчийн хаан Чонжэн амиа хорлон Мин улсын төгсгөл болсон үйл явдал байлаа. Ли Зичэн бээжинг эзэлсэний дараагаар 200.000 хүнтэй босогчдын армиа Бээжингээс зүүн хойш 80 гаруй км-т цагаан хэрэмийн Шанхайгуан боомтод байх Манжаас Мингийн нийслэлийг сэргийлэн суугаа торгон цэргийн ерөнхий командлагч У Сангуйн зүг хөдлөгжээ. У жанжины цэргийн тоо босогчдоос 2 дахин цөөн олон жил манжтай байлдаж сульдсан байсан мөн манжуудыг мэдэх болсон зэргээс үүдэн хэрэг дээрээ төр барьж байсан Доргонтой холбоо байгуулсан байна. Урдын дайсан шинэ холбоотнууд Чунжэн хааны өшөөг авах нэрээр 1644 оны 5 сарын 27-нд Ли-гийн босогчдыг бут цохин 6 сарын 6-нд Бээжинг эзлэв. Ингээд манжууд Мингийн сүүлчийн хааныг бунхлан өөрдийгөө мингийн залгамж лагч гээд 10 сарын 30-нд Шүнь Жи хааныг тэнгэрийн хөвгүүн хуанди хэмээвэй. Үүнээс хойш тэд 17 жилийг бүх хятадыг эзлэхэд зарцуулсан юм. Хятадын сүүлчийн хамгаалагч мөн сүүлчийн хунтайж Гуи гэгч Мин улсын дагуул улс байсан Бирмийн хаанаас орогнол эрж очсон авч У Сангуйгийн удирдсан манжийн нэхэх арми түүнийг олзлон Хунаньд авчран 1662 онд цаацалжээ. Эеээр засагчийн эхний 7 жил хэрэг дээрээ Доргоны засаглал байлаа. Мөн олон манж язгууртан ноёдын эсэргүүцлийг сөрөн Бээжинг Манжийн нийслэл болгосон нь хэт алсын хараагүй явдал болсон авч тухайн үедээ Мин улсыг эзлэх явдлыг түргэтгэсэн билээ. Түүний шууд оролцоотой 1645 онд гарсан бусад үндэстнийг манжуудын адил тав гэзэг тавих хааны зарлиг гаргасан нь хятадуудын хэр үнэнчийг шалгах шалгуур болсон юм. Энэ нь күнзийн уламжлалтай Хан үндэстний хувьд том доромжлол байсан ба зарлигийг үл дагагчдын толгойг авч байсан ч эсэргүүцэгчид 1650 он хүртэл байсаар асан бөгөөд зарлиг бүрэн хэрэгжтэл хятад даяар 25 сая хүн цаазлагдсан гэдэг байна. 1646 онд Сөнөдийн Тэнгис хэмээгч манжийг эсэргүүцэн босч албат иргэдээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв. Доргон 1650 онд авд явж байгаад осолдож Шүн жи хаан 12 настай тул түүний эх хатан төрийн ихэнхи үйлийг явуулж байсан ба Эеэр засагч 1661 онд 24 насандаа цэцэг өвчнөөр өөд болов. Эеэр засагчийн өөрийн засаглалын үед халх манж хоёул аядуу бодлого барьж байсан бололтой. Үүний жишээ нь 1655 онд Өндөр гэгээн өөрийн урласан дэлгэмэл болон цутгамал бурханаар манжийн хаанд бэлэг хүргүүлсэн, 1657 онд Засагт хан манжийн хаанд элч илгээн бичиг барьсан, 1658 онд манжийн хаанаас халхын ноёдод бэлэг хүргүүлсэн зэрэг явдал болно. Манжийн хаад язгууртнууд Нурхайчийн үеэс улс төрийн болон бусад зорилгоор монголчуудтай ураг барилцсаар ирсэн ба хаад нь Монголын Юан гүрний хаадын удам алтан ургаас хатан авдаг байсан юм. Монгол хатнаас төрсөн анхны манж хаан бол Шүн жи хааны гутгаар хөвгүүн Шуани буюу 1662 онд хаан ор суусан Энх-Амгалан хаан юм. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Кан си-ийн үе гэх бөгөөд энэ үед манж гүрэн нийгэм эдийн засаг цэрэг улс төрийн хамгийн хүчирхэг оргилдоо хүрсэн юм. Найман настай хаан болсон түүний он удаан жилийн амжилтын эхийг эцэг нь тавьсан гэж үзэх үндэстэй юм. Учир нь Шүн жи хаан Доргоны дарангуйлалыг давтуулахгүйн тулд үхэхээсээ өмнө хүүдээ үйлчлэх 4 тэргүүн зөвлөх сайд Сонин, Эбилүн, Сүксаха, Обои нарыг томилж хааны нэрийн өмнөөс засаглах эрхийг өгч харилцан хоорондоо эсрэг нөлөө үзүүлэхээр алба тушаалын хуваарилалт хийж өгсөн байна. Бас 4 сайдын үнэнч байдлаас гадна хаан ширээнд санаархах хааны гэр бүлийн ойрын хамаатан садан бус улсыг сонгосон нь нэг чухал үйл болсон байна. Хэдий тийм авч цаг хугацааны уртад Обоид хаан ширээнд суух боломж гарсан бөгөөд хувь хүний чанар, хуучинсаг үзэл, биеэ тоосон ихэмсэглэлээсээ болж залуу хаантай сөргөлдсөн боловч 1669 онд 15 тай хаан хашир улс төрч цэргийн гарамгай жанжинг хүчгүйдүүлэн шоронд хорьж чадсан байна.

Чин гүрний алтан эрин[засварлах | edit source]

Чин эрин үеийн цэрэг

Энх Амгалангийн үед 1673 онд өмнөд хятадын Юнань, Гуочоу, Гуандон, Фүжиэны захирагч нар болох хан үндэстэн Шан Кэжи, Жэн Зонмин болон У Сангуйтан нийлэн бослого гарган тэмцлээ 8 жил үргэлжүүлсэн ба энэ нь тусгаар тогтнох гэхээсээ илүүтэй эрх ямбаны төлөөх тэмцэл байсан бөгөөд түүхэнд 3 феодалын бослого гэгджээ. Мөн энэ үед Ойрад Монгол Галдан хааны засаглал дор хүчирхэгжин “Зүүнгарын хаант улс” хэмээгдсэн ойрад монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй Хөх нуур, дорнод Тургестан, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам хот, Ферганы хөндий, Бухар, Самарканд хотууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. Халх ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт хаалган хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд Долнуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд Манж чин улсад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуун модонд байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай. Энх-Амгалангийн хаанчлалын үед хятадад одон орон, математик, газар зүй болон бусад шинжлэх ухаан гойд хөгжөн дэвшсэн ба мөн үед сарны тооллыг нарийвчлан засч сайжруулан шар зурхайг гарган нийтээр мөрдүүлжээ.

1722 оны өвөл Энх-Амгалан хаан өөд болж түүний 4 дөх хүү Юн хунтайж Юн жэн буюу Найралт төв хэмээгдэн 1723 онд хаан ор суув. Энхамгалангийн засаглалын сүүлийн жилүүдэд ах дүү нартайгаа таарамж муутай байснаас гадна хааны гэрээсийг өөрчлөн засч хаан суусан хэмээн хэлэгдэж асан Юн жэн Манжийг хатуу чанд гараар барьж байв. Тэрээр төрийн албаны шалгалтыг хатуу чанд болгон төрийн албан хаагчдыг чанга шалгуураар шалган хан үндэстэн хятадуудад итгэл хүлээлгэн өөрийн ах дүү төрөл ургийн ноёдын оронд төрийн өндөр албан тушаалд тавьсан байна. Мөн тэрээр хээл хахуулийн эсрэг хатуу байр сууринаас хандан, мөнгөний ханшийг дураар тогтоох явдлыг эцэс болгож зөрчсөн этгээдийг цаацлах хүртэл хатуу чанга шийтгэж байв.Түүний засаглалын үед Халх дах ноёрхолоо бэхжүүлэн Сайн ноён аймгийг нэмж байгуулан халхыг 75 хошуунд хуваан халх дах манжийн цэргийн өртөөг бэхжүүлж монголын ноёдод цалин пүнлүү өгөх болжээ. 1735 онд Юн жэн хаан өөд болж түүний хүү Бао хунтайж 1736 онд 24 насандаа Цянь лун хаан хэмээгдэн Тэнгэрийн тэтгэсний анхдугаар оныг эхлүүлэв. Түүний засаглалын үед 1755 онд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт ойрад түмэн маань дотоодын зөрчлийн улмаас манж нарт эзлэгдэн алж хядуулах, нутаг заагдан цөлөгдөх, зугтан одох зэргээр таран бутарчээ.1755-1758 онуудад хотгойдын Чингүүнжав, хойдын Амарсанаа нар халх ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ.

Манжийн доройтол[засварлах | edit source]

Энэ улс төрийн хүүхэлдэйн кино болох Британи, Герман, Орос, Франц, Япон улс Чинийг хувааж байна.

Тэнгэрийн тэтгэсэний засаглалын үед Манж улсад хээл хахууль газар авч манжийн оргил үе дууссаны дохио гарч эхэлжээ. Үүний жишээ нь түүнийг үхмэгц буюу Сайшаал ерөөлтийн тэргүүн онд (1796) “цагаан лянхуа нийгэмлэг”-ийн бослого гарч 8 жил үргэлжилсэн нь Манжийн хүчийг ихээхэн сулруулсан юм. Энэ үед манжийн газар нутгийн хэмжээ 13 сая хавтгай дөрвөлжин километр хүрч ноёрхолынхоо оргилд хүрсэн ба Монголыг гадаад монголын 4 аймаг (Цэцэн хан аймаг 23 хошуу, Түшээт хан аймаг 20 хошуу, Сайн ноён хан аймаг 24 хошуу, Засагт хан аймаг 19 хошуу), Дарьгангын хааны сүрэгчин тусгай хошуу, Хөвсгөлийн, Тану урианхайн, Ховдын хязгаар 30 хошуу, Ил тарвагатайн 13 хошуу, Хөх нуурын 29 хошуу, Эзний хошуу, Алшаа хошуу, дотоод монголын 6 чуулган 24 аймаг 49 хошуу (Жирэм, Зост, Зуу үд, Шилийн гол, Улаан цав, Их зуу чуулган), Цахар 8 хошуу, Түмэд 2 хошуу, Уйгарыг Тяншанбэй, Тяншаннанд, хятад түвдийг 18 мужид хуваан захирч байв.

Ингээд тэнгэрийн тэтгэсний дараагаар 1796-1820 онд Жячин буюу Сайшаал ерөөлтийн, 1821-1850 онд Төр гэрэлтийн, 1851-1861 онд Түгээмэл элбэгтийн, 1862-1874 онд Бүрэн засагчийн, 1875-1908 он Бадаргуулт төрийн хаанчлалаар Манж чин улсын үе үргэлжлэн, 1909-1911 онд Хэвт ёсны хаанчлалаар төгсгөл болжээ. 1861-1908 онуудад хэрэг дээрээ Циши хатан Манжийн төрийг барьжээ. Тэрээр 1861 онд гарсан төрийн эргэлтээр Гон хунтайжийн тусламжтай Сүшүний ахалсан 8 засаг баригч ноёдыг хөөн гаргаж Сянь фэн хааныг үхэхийнх нь өмнө Цишигийн хүү Түн жиг хаанаар залгамжлуулахаар заалгажээ. Ингээд Бүрэн засагчийн мөн түүний залгамжлагч Цишигийн зээ дүү болох Гуан сюүй буюу Бадаргуулт төрийн нийт 47 жил Циши “хөшигний араас захирагч” байсан байна.

19-р зуун 20-р зууны эхэн Манжийн бууралт мөхөлийн үе байж дотоодын нийгмийн хагарал мөргөлдөөн, манжийн эсрэг бослого тэмцэл, барууны түрэлт, эдийн засгийн царцалт, хээл хахууль, хүн амын огцом өсөлтөөс үүдсэн хүнсний хомсдол, байгалийн гамшиг зэрэг нь тус улсыг сульдаан доройтуулж, хятадын үндэсний үзэлтнүүд болон чинээлэг давхрагынханы хийсэн хөрөнгөтний хувьсгалаар Манж чин улс мөхжээ. Манжийн эсрэг бослого тэмцлүүдээс хамгийн том нь Тайпингийн бослого бөгөөд 1851 онд Хон Шиугуан гэгч Гуочжоу мужийг эзлэн “Их энхийн тэнгэрлэг хаант улс”-ыг байгуулан өөрийгөө хаан нь хэмээснээр эхэлж өргөн олныг хамарчээ. Энэ бослого нь өмнөд хятадыг бүхэлд нь хамарч иргэний дайны байдалд хүрч 1864 оныг хүртэл 14 жил үргэлжлэн 20-30 сая хүн үрэгдсэн ба Манжийн хааны хүсэлтээр ирүүлсэн Британи болон Францын орчин үеийн зэвсэглэлтэй цэргийн оролцоотой дарагджээ. Үүнээс гадна 1862-1873 оны лалын шашинтнууд болон Миао хүмүүсийн Дунганы, 1856-1873 оны Юннаньд гарсан Пантайгийн эсэргүүцэл бослогууд мөн Монгол оронд 1870 онд Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн, 1880 онд ард Онолтийн удирдлагаар Улиастайн цэргийн бослого, Ордосын дугуйлан, 1900 онд Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв.

Чин гүрний сүүлч үе[засварлах | edit source]

19-р зуунд Ёвропын улсууд эрчтэй хөгжин колончлох, эдийн засгийн ашиг сонирхолдоо бусад улсыг хамруулах бодлогыг явуулж байсан нь Манжийн тэнгэрийн доорхи бүхнийг захирах бодлоготой мөргөлдөж эхэлсэн байна. Их Британи Британи болон Францын хятадад дахъ хар тамхины наймааг нь хаах гэсэн 1838 оны Манжийн оролдлогын хариуд дайн зарласнаар 1839 онд хар тамхины дайн эхлэв. Уг дайнд орчин үежсэн Британичууд тэнгис болон эх газарт хоцрогдсон Манжийн цэргийн хүчнийг хялбархан цохиж 1842 онд ялагдсан манжууд Нанкинд манайхны хэлдэгээр хилс гэрээ гэгчийг Британитай байгуулсан байна. Уг гэрээ ёсоор Манжууд дайны төлбөр төлөхөөс гадна боомтуудаа ёвропчуудад нээн онцгой эрх эдлүүлэх болон Хонг Конгийг Британид өгчээ. Барууныхан үүгээр ханасангүй, 1854 онд Британичууд Нанкины гэрээг дахин авч үзэх хятадын гол мөрөнд онцгой эрх эдлэх Бээжинд элчин сайдын яам нээх зэрэг зүйлийн тулгалтанд Манжууд эсэгүүцсэнд дахин дайн зарласанаар 1856 онд хар тамхины 2-р дайн эхэлсэн байна. Энэ дайн 1858 онд Британи болон Америк Француудтай өмнөхөөс илүү доромж гэрээг Тяньжинд байгуулснаар дуусаж Манжууд албаны бичиг баримтуудаа англи хэл дээр хийх, Британийн байлдааны онгоцуудад хятадын гол мөрнөөр чөлөөтэй нэвтрэх онцгой эрхийг өгчээ. Үүнээс гадна 1844 онд Вансяд Америктай хилс гэрээ, 1860 онд Бээжинд, 1881 он Петрбургт Оростой гэрээ байгуулан онгой эрхүүдийг өгч 1894-1895 онд Японтой хийсэн дайнд ялагдал хүлээжээ. Энэ мэт дорой байдал нь Хятадын үндэсний үзэлтнүүд, шинэчлэгчдийн дургүйг ихээхэн хүргэж байсны дээр Циши хатны өөрийн сүр хүчийг нэмэгдүүлэхийн тулд гаргасан их хэмжээний зардал тансаглал, энгийн ардын ядуурал зэргээс үүдэн Манжийн засаглалыг эсэргүүцэгчдийн тоо ихэд нэмэгдэхийн хажуугаар европынхон буюу гадныхныг үзэн ядах үзэл дэвэрчээ. 1898 онд Гуан сюүй хааны “шинэтгэн засах 100 өдөр” гэгч шинэтгэлийн бодлогоор хуучин хууль журмуудыг хүчингүй болгон Ли Хонжан зэрэг хуучинсаг үзэлтэй гэгдсэн улсыг албанаас буулган Кан Юүвэй мэт шинэчлэгчдийг өндөр албанд томилсон боловч Циши түүнийг таслан зогсоож ордны хорионд оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөс улбаалан Манжуудын Монголтой хийсэн хуучин гэрээ хэлцлүүд, Монголтой холбоотой хууль цаацуудад өөрчлөлт орж эхэлсэн ба Монголын газар нутагт хятадуудыг суурьшуулахгүй байх зэрэг тохиролцоо алдагдаж Монголд тариалан хөгжүүлэх нэрээр 1906 онд хятадуудыг монголд нүүлгэх товчоо гэгчийг Бээжинд байгуулсан зэрэг нь Монголчуудын дургүйг ихээхэн хүргэсэн явдал болжээ. Түүхэнд “боксёрын бослого” хэмээгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний эхний зорилт нь Манжийн хаант засаглалыг түлхэн унагаж харийнханыг хятадаас хөөн гаргах байсан ч Циши сайд нараараа дамжуулан тэднийг хянаж удирдагчаар нь “Чин улсыг дэмжин гадныхныг устгая” гэсэн уриа гаргуулан эрчимжүүлжээ. 1899 онд боксёрууд хятадад байсан хэдэн мянган загалмайтны шашны номлогчдыг толгойг нь тасдах, амьдаар нь өвчих зэргээр хэрцгийгээр алж хэдэн аван мянган христэд итгэгч хятадуудыг алж хядсан үйлдэл хийснийг Циши өөгшүүлэн дэмжиж байв. 1901 онд Германы элчин сайд алагдсанд 25.000 хүний бүрэлдэхүүнтэй 8 улсын цэргийн хүчин Бээжинг эзлэхэд зугтан гарсан Циши болон Манжийн засаг захиргаа хамтын хүчний тавьсан шаардлагыг хүлээн авч их хэмжээний мөнгөөр төлбөр хийн Бээжинг эргүүлэн авчээ. 1908 онд хатан хаан Циши болон Гуан сюүй хаан хоёр Чун хунтайж буюу Зайфэний ахмад хөвгүүн 2 настай Пуиг хаан суулгахаар гэрээслэн сульдаж доройтсон хэзээ мөдгүй сүйрэх гэж буй хаант төрийг үлдээгээд хоёул ойролцоо өөд болцгоов. Циши үхэхийнхээ өмнө итгэлтэй тайганаараа хаанд хор өгүүлжээ гэх нь бий ч өөр хувилбараар Юан Шикай хоёуланг нь гар буугаар буудаж хороосон гэх нь ч байдаг юм байна. Ингээд Зайфэн засаглалыг авснаар генерал Юан шикай албанаасаа буужээ. 1911 онд Зайфэн үндсэндээ Айшин гиоро овгийнхноос бүрдсэн “Хааны гэр бүлийн танхим”-ыг байгуулж төрийн хэргийг явуулах болсон байна. Мөн оны 10 сарын 10-нд Учаны босогчид Дундад иргэн улс(Бүгд найрамдах хятад улс)-ыг байгуулж Нанжинд Сүн Ят-сэнээр толгойлуулсан засгийн газар байгуулснаа зарласан байна. Үүний дараагаар хэд хэдэн муж Манжаас салж ДИУ-д орж эхэлсэн тул Манжийн засгийн газар хувьсгалчдыг даруулахаар Юан Шикайд Манжийн анхны орчин үеийн зэвсгээр зэвслэгдсэн орчин үеийн цэрэг байлдааны арга барилд суралцсан Бэйяны армиа захирах эрхийг нь буцаан өгчээ. Юан Шикай ерөнхий сайд болж өөрийн танхимаа бүрдүүлсний дараа хатан хаан Лонуйгийн оролцоотойгоор Зайфэнийг эрх мэдлээс нь салган Чин улсын улс төрийн гол тоглогч болов. Сун Ятсэн үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг хүсч байсан бол Юан Шикай үндсэн хуульт хаант засгийг байгуулахыг зорьж байсан ч хоёул Хятадын эрх ашгийг урьтал болгон үзэж байв. Ингээд Юан Шикай Лонуй хатны зөвшөөрлөөр хувьсгалчидтай хэлэлцэн тохиролцох оролдлогыг хийж эхлэв. Сун Ятсэн бүгд найрамдах улс байгуулж дэмжлэг үзүүлбэл Юан Шикайг ерөнхийлөгч болгоход бэлэн байлаа. Хэд хэдэн удаагийн хэлэлцээний дараагаар 1912 онд Лонгуй хатан, хааны хаан ширээнээс татгалзах тухай зарлигийг гаргаснаар хятадад 2000 гаруй жил тогтсон хаант засаг мөн 300 шахам жил (1616-1912) тогтносон Манж чин улсын ноёрхолд цэг тавьжээ.

Манжийн ноёрхлын үед феодалын мөлжлөг ширүүссэн нь[засварлах | edit source]

Манж улс Энх-Амгалан хааны үеэс цэцэглэн мандаж Тэнгэрийг тэтгэгч хааны үе хүртэл үргэлжилсэн юм. Манжийн түрэмгийлэгчид, Монголын шар хар феодалыг түшин, хөдөлмөрчин ард, албат, хамжлагын эрхгүй байдлыг урьдынхаас нь бүр хүндрүүлсэн билээ.

Монголын тухай манж нараас “Монгол цаазын бичиг"-т оруулсан хууль цөм феодаль ангийн шинж чанартай нь илэрхий юм. Тэдгээр хууль ёсоор монголын хөдөлмөрчин олны аж төрөх хамаг юмыг нарийн чанд дүрэм хэмжээтэй болгож, монгол газарт Манжийн хянан цагдах дэглэм тогтжээ.

Засаг төр[засварлах | edit source]

Засаг захиргааны хуваарь[засварлах | edit source]

1890 он. Газар нутаг

Чин улс 18-р зуунд хамгийн өргөн буюу Дотор газар (18 муж), өнөөгийн зүүн хойд орон, Өвөр Монгол, Ар Монгол, Шиньжян, Төвөдийг хамарсан 13 сая км² газар нутагтай болсон байв. Дотор газрын 18 муж дээр Манжуур, Шиньжянг задалж 22 муж болгон өсгөжээ. Фужянь дотор байсан Тайванийг дотоод 19 дэх мужаа болгосон авч 19-р зууны төгсөлийн Япон-манжийн дайнд ялагдсанаар Японы мэдэлд шилжүүлсэн.

Үүнээс гадна Солонгос (тухайн үеийн Чусонь), Вьетнам зэрэг орон Чин улсад алба барьж байсан бөгөөд Афганы Катоор улс 19-р зууны дунд хүртэл гувчуур төлдөг байв. 1774-1798 онд Кокандын хант улс Чинд алба барьсан.

  1. Тэнгэр уулын ар өвөр (хожим Шиньжян болон нэгдсэн) - Хамил зэрэг хагас өөртөө засах хант улсыг багтаасан. Мөн Торгуудын шинэ хошууд багтаж байсан.
  2. Гадаад МонголТүшээт хан аймаг, Сэцэн хан аймаг, Засагт хан аймаг, Сайн ноён аймаг, Ховдын хязгаар, Урианхайн хязгаар
  3. Өвөр Монгол - 6 чуулган (Жиримийн чуулган, Зостын чуулган, Зуу үдийн чуулган, Шилийн голын чуулган, Улаанцавын чуулган, Их зуугийн чуулган)
  4. Бусад монгол газар – Алшаагийн торгууд хошуу, Эзнээ голын өөлд хошуу, Или, Хөхнуур, Дарьгангын дээдсийн адууны сүрэг, Цахар найман хошуу, Хөлөнбуйр дахь шинэ, хуучин Баргын хошууд
  5. Төвөд (Ү-Цан, Камын баруун хагас, одоогийн Төвөдийн ӨЗО-той бараг дүйнэ)
  6. Манжуур (Хятадын зүүн хойд орон, хожим Гирин, Хармөрөн муж болон задарсан)
  1. Жили
  2. Хөнань
  3. Шаньдун
  4. Шаньси
  5. Шэньси
  6. Ганьсү
  7. Хүбэй
  8. Хүнань
  9. Гуандун
  1. Гуанши
  2. Сычуань
  3. Юньнань
  4. Гуйжоу
  5. Жянсү
  6. Жянши
  7. Жөжян
  8. Фужянь (1885 он хүртэл Тайванийг багтаасан)
  9. Аньхүй
  • Сүүлд нэмсэн 5 муж
  1. Шиньжян
  2. Тайвань (1895 он хүртэл)
  1. Фөнтянь, одоогийн Ляонин
  2. Гирин
  1. Хармөрөн

Нийгэм[засварлах | edit source]

Мин улсын үед ойролцоогоор Хятад 150 сая хүн амтай байсан бол 18-р зууны төгсгөлд буюу Чин улсын үед 300 сая болж өссөн. Хүн ам өсөхөд нөлөөлсөн хэд хэдэн томоохон шалтгаан бий

  1. Мин улсыг унасанаар Эртний Цинь улсын үеэс баригдаж эхэлсэн хирээр жил бүр насанд хүрсэн олон мянган насанд хүрсэн хятад эрэгтэйчүүдийг дайчлан амь насыг авч оддог байсан Их цагаан хэрмийг барих явдлыг зогсоосон.
  2. Мин улсын сүүлийн жилүүдэд мөрдөгдөж ирсэн дааж давшгүй элдэв татвар-гувчуур (өрхийн татвар, цонхны гувчуур) гэх мэтийг болиулсан
  3. Зүүнгарын улсыг эзлэн авснаас хойш томоохон дайн хийгээгүй нь 18-р зуунд удаан хугацаагаар улс гүрэн нь тогтвортой тайван амгалан байсан
  4. Мөн Америкаас шинэ төрлийн ургацууд болох эрдэнэ шиш, амтат төмс, самар гэх мэт зүйлсийг импортлох болсон
  5. Мөн зүүн өмнөд Азиас шинэ төрлийн цагаан будаа ирсэн нь үйлдвэрлэл нь их хэмжээгээр өсөхөд жил бүр үерлэж олон сая хүний амийг авч оддог байсан Шар ба Хөх Мөрний тариалангийн даланг сэргээн засварлах, нэмж барих ажлыг Чин улсын эхэн үед санаачлан амжилттай зохион байгуулсан нь нөлөөлсөн.

Шашин[засварлах | edit source]

Хөх хотын Их Зуу хийд

Чин улсын эзэн хаан Тэнгэрийн сэцэн-н сүүлчийн Монгол хаан Лигдан хааны эсрэг кампанит ажилд Төвдийн Бурханы шашныг дэмжиж эхэлсэн юм. Буддын шашин нь Монголчууд болон Төвдүүдэд хяналт тавихын тулд Чин улсын удирдагчдад ашигладаг байсан. Энэ нь Чин гүрний үед энгийн манжид хамаатай зүйл байсангүй. Манжийн удирдагчдын урт удаан хугацаанд Бодьсадва Манжушри болон түүний Төвдийн Буддизмын сонирхол нь Төвдийн Бурханы шашны урлагийн Тэнгэр тэтгэгч-н эзэн хааныг дэмжиж, Бурханы шашны каноны орчуулгыг ивээн тэтгэдэг байв. Тэрээр Төвдийн Буддын гелүкпа шашныг Монголчуудын дунд энх тайван байлгахын тулд "Монголын ард түмний дунд энх тайвныг сахиулах" зарчмыг дэмжсэн юм. Монголчууд Далай лам, Шар сүмийн Панчин ламыг даган ирснийг дэмжиж байсан. Марк Эллиотт эдгээр үйлдлүүд нь улс төрийн үр өгөөжийг өгдөг боловч "өөрийн хувийн итгэл үнэмшилтэй холилддог" " Халхын ноёдын эрх мэдэл нь Тэнгэр тэтгэгч-ыг санаатайгаар бүдрүүлсэн. Тэрбээр Төвд зүүн Түвдийн Ислам-дамба-нима Төвдийн зүүн гэр бүлийн Жавзандамба хутагтын гурав дахь гэр бүлийг томилсон Халх Монгол оронд оронд нь томилогдохоор шийдсэн юм. Эхлээд Монголын Халхын язгууртны эсрэг эсэргүүцэл үзүүлж, дараа нь Халхчууд түүнийг Доландор дахь хол зайд байрлуулсан байв. Гэсэн хэдий ч Тэнгэр тэтгэгч тэдний хүсэлтийг сэжиглэж, Монгол Улсын тусгаар тогтнолыг зогсоох тухай мессежийг илгээж байв. Түвдийг болгох тухай шийдвэрийг монголчуудаас хасахын тулд Чин гүрний зүгээс хойд зүг рүү чиглэсэн цорын ганц газар болжээ.

Бөө мөргөл нь арван наймдугаар зууны өмнө Манжийн оюун санааны амьдралын гол цөм байсан юм. 1691 онд Ар Монголыг Чин улсын хавсаргасаны дараа бурханы шашин шүтлэгтэй газар нутгийн голлох шашин болж, бөөгийн шашин нь бурханы шашны элементүүдийг нэгтгэж эхлэв.

Эдийн засаг[засварлах | edit source]

Мин улсыг түлхэн унагаасан үймээн самууны эцэст туйлдсан Хятадын эдийн засаг 17-р зууны төгсгөлд сэргэж хэвэндээ оржээ. Дараагийн зуунд Мин улсын төгсгөл үеийнх мэт дотоодын зах зээл үргэлжлэн тэлсээр, гадаад зах зээлээс хамаарах хамаарал ихэсч, бүс нутгуудын хоорондын худалдаа өсөн, хүн ам ч түргэн нэмэгдсэн. 17-р зууны сүүл үеэр хаагдсан зүүн өмнөд эргээ дахин нээснээр гадаад худалдаа маш хурдан дахин сэргэж, 18-р зууны сүүлийн хагасын турш жил тутам 4% өсч байлаа. Хятад нь цай, торго болон бусад бүтээгдхүүнүүдээ экспортлож, Баруунтай хийдэг гадаад худалдааны баланс нь ашигтай байв. Энэ урсгалын үр дүнд мөнгөний нийлүүлэлт маш их хэмжээгээр нэмэгдэж, өрсөлдөх чадвартай, тогтвортой эдийн засгийг бий болгожээ.

Мин улсын үед татвараа төлөх боломжгүйгээс хураагдаж, томоохон газар эзэмшигчдэд худалдагдсан газрыг Чин улсын засгийн газар хуучин эздэд нь эргүүлэн өгч, газар эзэмшигчид олшров. Иргэдийг зах зээлд идэвхтэй оролцуулахын тулд Мин улсын үеийнхээс татварын ачааллыг багасгаж, хамжлагат ёсыг халж, ажиллах хүчний толгойн татварыг тогтоожээ. Их Сувгийн захиргаанд шинэчлэл хийж, тээврийн системийг хувийн худалдаачид ч ашиглах боломжтой болгосон байна. Мөн үр тарианы үнийн хяналтын систем нь тариа будааны хомсдолыг арилгаж, ингэснээр цагаан будааны үнэ 18-р зууны турш зугуухан өссөөр байлаа. Чин улсын төр баригчид чинээлэг худалдаачдын эрх ашгаас болгоомжилж, худалдаа хийх эрхийг хягаарлан, мөн ядуу нутгаас бусад газарт шинэ уурхай нээхийг зөвшөөрдөггүй байв.

Хаад[засварлах | edit source]

  1. Нурхач
  2. Абхай
  3. Эеэр засагч
  4. Энх амгалан
  5. Найралт төв
  6. Тэнгэр тэтгэгч
  7. Сайшаалт ерөөлт
  8. Төр гэрэлт
  9. Түгээмэл элбэгт
  10. Бүрэн засагч
  11. Бадаргуулт төр
  12. Хэвт ёс


Газрын зураг[засварлах | edit source]

Мөн үзэх[засварлах | edit source]

Өмнөх
Хожуу Алтан улс
Шунь улс
Бага хаадын үе
Манж Дайчин улс
1636-1912
Дараах
Олноо өргөгдсөн Монгол улс
Дундад иргэн улс

Эшлэл[засварлах | edit source]