Jump to content

Доргон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Доргон
Хошой мэргэн чин ван
Эзэнт гүрний ёслолын үеэр Доргон
Чин улсын төр баригч ван
Хаанчлал1643–1650
Хамтарсан төр баригчЖиргалан (1643–1644)
Туслах төр баригчЖиргалан (1644–1647)
Додо (1647–1649)
Хошой мэргэн чин ван
Хаанчлал1636–1650
ӨмнөхБайхгүй
ЗалгамжлагчЧүньин
Төрсөн1612 оны 11 сарын 17
Ендэн (одоогийн Шиньбинь, Ляонин, Хятад)
Өнгөрсөн12 сарын 31, 1650(1650-12-31) (38 насалсан)
Хархотун (одоогийн Чэндэ, Хэбэй, Хятад)
ХатанБоржигин овогт хатан
Боржигин овогт хатан (н. 1650)
Тунгиа овогт хатан
Боржигин овогт хатан
Боржигин овогт хатан
Боржигин овогт хатан
Үйсүнь гүнж
ХүүхэдДонго
Нэр
Айсингиоро Доргон (愛新覺羅 多爾袞)
Нас барсны дараах нэр
Маодэ Шюдао Гуане Дингун Аньминь Лижэн Чэнжин И хаан (懋德修道廣業定功安民立政誠敬義皇帝) (1651 онд хүчингүй болсон)
Хошой мэргэн чин ван (和碩睿忠親王) (1778 онд олгосон)
Сүмийн нэр
Чэнзун (成宗) (1651 онд хүчингүй болсон)
Гэр бүлАйсингиоро
ЭцэгНурхач
ЭхАбахай хатан

Доргон нь Манжийн Айсин Гиоро овгийн хүн бөгөөд Чин улсын төр баригч хунтайж, хошой мэргэн чин ван (манж:ᡥᠣᡧᠣ ᡳ
ᠮᡝᡵᡤᡝᠨ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
; галиг: hošoi mergen cin wang; хятадаар:和硕睿亲王; пиньинь:Hé shuò ruì qīnwáng) байсан.

Нурхачи хааны 14-р хүү болон мэндэлжээ. Түүний эх нь Нурхач хааны хатан болох Абахай хатан бөгөөд тэрээр Ажигэ, Додо хэмээх төрсөн 2 ах дүүтэй байсан. Доргон нь Нурхачийн хөвгүүдээс хамгийн хүч чадал, эрдэм мэдлэгтэй нь байсан бөгөөд Хятадын Мин улсыг эзлэх цэргийг ерөнхийлөн захирч байсан.

1643 онд Манжийн 2-р хаан Дээд эрдэмт нас барснаар түүний 9-р хүү Фүлин хаанд өргөмжлөгдөж, оны цолыг Эеэр засагч хэмээн цоллов. Эебээр засагч хааныг ширээнд суухад Доргон 6 жилийн турш түүний нэрийн өмнөөс төрийг удирдаж, албан бус эзэн хаан хэмээгдэж байв. Доргоныг түүхэнд "Хааны авга ах ба төр баригч хунтайж" хэмээх болжээ.

Доргон нь 1650 онд Хархотун гэдэг газар нас баржээ. Түүнийг нас барахад Эебээр Засагч хаан түүнд эзэн хаан цол нэхэн өргөмжилж И хаан хэмээж сүмийн цолыг Чэнзун хэмээв. Доргон нь Чин улс болоод Хятадын хаан цолоор нэхэн өргөмжилөгдсөн сүүлчийн хүн болсон.

Хатад, татвар эмс:

[засварлах | кодоор засварлах]
  • Их бага хатад:
  1. Боржигин овогт хатан. Хорчины Зайсан ноёны охин Хашгэрэл. Хаш хатан гэж нэрлэж байсан. Бумбутай хатны эгч бөгөөд, сүүлд нас барсны дараа түүнийг Доргон хунтайж Тэргүүн татвар Жинсяожунгун (敬孝忠恭元妃) хэмээх цолоор нэхэн өргөмжилсөн. Харин Доргоныг нас барахад төрөөс түүнд Чэнзун хааны хатан хэмээх цолоор нэхэн өргөмжилсөн.
  2. Тунгиа овогт хатан. Зүрчиний Мэнгэт ноёны охин.
  3. Боржигин овогт хатан. Хорчины Гэндэр тайжийн охин.
  4. Боржигин овогт хатан. Хорчины Сонов тайжийн охин. Уул нь Дээд эрдэмт хааны хүү Хоогегийн хатан байсан бөгөөд нөхрөө үхмэгц Доргонтой гэрлэсэн.
  5. И Ае Сук. Солонгосын Чусонь улсын гүнж, И Гэ-имийн охин.
  • Татвар эмс:
  1. Цахарын Гүнчид ахайтан, Янбут тайжийн охин.
  2. Боржигин овогт ахайтан.
  3. Харчины Зэлмэд овгийн ахайтан, Банбудын охин.
  4. И овогт Солонгос гүнж, И Си Согийн охин.
  • Донго, Доргоны охин, И Э-сүк хатнаас төрсөн.
  • Дорбо, Доргоны ах Додогийн 5-р хүү. Доргон өргөж авсан.
Өмнөх
шинээр үүссэн
Хошой Мэргэн чин ван
1636-1650
Дараах
Дорбо